Thursday, January 22, 2009

Эерэг итгэл VS. Сөрөг үнэмшил

Над шиг бусдаас бага хөдөлмөрлөж, бусдаас ихийг олох хүсэлтэй “празит” үүлдэрийн хүмүүс нэн цөөн бизээ.

Би л тэгж бодож миний л зөв болохоор магадгүй төр засаг хүртэл бор гэрт минь морилж, хүүхдийг чинь сургууль дээр нь тэжээж, намайг саятан болгоно гэж амлаж буй биз. Үндсэндээ төр намайг тэжээх нь зүй ёсны хэрэг гэж би бодоод байгаа юм л даа.

Эцэг эх хүүхдийг минь харах ёстой харин сургууль цэцэрлэг дээр нь төр хооллоод өгөх хуультай юм чинь арга ч байж уу дээ. Нийт нь нэгнийхээ төлөө !!!
Би ч азтай золиг л доо. Ямар азаар шар толгойгоо өөрөө мэддэг, рискээ өөрөө үүрдэг тэр оронд нь төрчөөгүй юм.
Зарим хүмүүс ухаантайг нь гайхаж бас тараасан мөнгийг нь архитай нь цусалж сонгочихоод адаг сүүлд нь 76 ухна, гахай, нохойн дээрээ тултал муулдаг зуршил янаг ханиаднаас ч илүү газар авчээ. Дуугүй л өгсөнийг нь л гударна биз дээ.

Хар үгээр бол 76 хүний буруутай үйл ажиллагаанаас бидний амьдрал доройтож байна гэсэн үг л дээ. Тийм ч байж магадгүй.

><

Одоо харин хэн нэгний гарыг хараад биш, чиний амьдрал чамаас л шалтгаална, хар толгойгоо ясан болтол нь “би мэдье” гээд зоригтой төсөөлж үзлээ.

Надад “чиний гэдэс хоолтой юу, хоосон уу” тэр бусдад хамаагүй, чамд л хамаатай юм шиг тэнэг бодол төрөөд эхэллээ. Бас хүн болж төрчихөөд цоо эрүүл, насан залуу энэ биеийг чинээнд нь тултал ашиглаж чадахгүй байж бусдын олсныг өөрт хамаатай мэт амаа ангайн тэтгэмжээр амьдарч байгаа ч юм шиг. Шал балай юм. Яагаав нөгөө хөөрхий нөгөө хэд мөнгөө хэн нэгэнд алдаад төрөөс хохирлоо барагдуулсан нь энэ төрийн ачлал бус жинхэнэ олон татвар төлөгчдийн мөнгийг шамшигдуулсан гэсэн тэрслүү бодол гэсэн үг л дээ.

Тэгэхлээр “Өөрөө өөрийнхөө төлөө” гэж бодвол махан биеэ “чи өөрөө л тэжээж, ундалж, хувцаслах ёстой” гэсэн энгийн нэгэн парадокс гарч ирнэ. Үндсэндээ чи амьдралаа залгуулаад явж чадахгүй бол үүнд хэн буруутай вэ? гэсэн асуулт л даа.

Миний ухаан хүрэхгүйгээс гадна илүү юм бодвол толгой өвдөж магадгүй. Бэлэнчлэх сэтгэл хөдлөөд аль нь зөв юм болохыг мэдэх хүсэл байвч сачий хүрэхгүй нь. Миний өмнөөс та бодоод өгөөч, тэгэх үү? Энэ асуултыг танд үлдээе.

?

Харин хажууд байгаа хар нөхөр:

- Нийтээрээ өөрийнхөө төлөө өөрөө л хөдөлмөрлөж, бусдаас бууз хуушуур горидохоо байвал...
- Чи өнөөдрөөс л эхэлж хийж эхлэхгүй бол гал цогтой залуу нас чинь цаг минутаар хорогдож байгааг ойлговол...
- Хүн бүр чаддаг юмаа чинээнд нь тултал хийж эх орондоо дэм болбол...
- Олсон хэдээ нийлүүлээд нэгэндээ өгөх бус хурааж хуримтлуулан хэрэгтэй юм уруу хийхийг, хэн нэг нь сэтгэвэл....
- Өөртөө итгэж өрөөлд лай бололгүй, ихийг бодож илүүг бүтээвэл ядарсан Монгол бадарна бүр балай авна гэдэгт итгэвэл...
- Хороон бага найруулж, хийхээ урьтал болговол....

БОЛЖ Л ТААРАА гээд байх юм. Харин та юу гэж бодож байна?...

2 comments:

Javkhlan said...

mongolchuud bidnii iim baidaltai bolson ni niiigemteigee holbootoi geed gaduur sonin setguuleer shuugiad baina lee shd. hehe ter niigem gedeg ni ch yu yum, niigmee hen ni buteegeed baigaan, yagaad ch ard tumen ni tiim bolood baigaan medehgui yum.

Unknown said...

Биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад улсаа зас. Энэ үг энгийн атлаа Дэлхийн улс төрийн боловсролд үнэ цэнэтэй суурь ухагдхуун болох үг ажээ. Монгол хүний цог жавхаа балгадын амьдралын хорт хүлээсэнд баригдан доройтож бидний энэ цаг үед тасарчих вий дээ. Зовьхи нь өөдөө монголчууд шинэ соргог бүхнийг өөрт шингээн улс гэрийнхэнтэйгээ урагшаа ахих цагийг одоо л, та л хийнэ. Та өөрөөсөө өөр бусдыг өөрчлөх гэж цагаа дэмий үрэхээр өөрийгөө хөгжүүлэн манлайлж бусдыг үлгэрлэн дагуулбал амар бусуу. Үүнийг өвөг дээдсийн түүх гэрчилдэг бусуу. Ч.Далайдорж.