tag:blogger.com,1999:blog-22216498183158421092024-03-05T01:43:01.030-08:00ЧУЛУУНЫ ДЭЛГЭРДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.comBlogger48125tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-69865041895807158112018-04-05T04:44:00.000-07:002018-04-05T04:44:03.519-07:00ЭГНЭШГҮЙ НӨХРИЙГ ОЛОВИйм ур ухаан, зан хандлагатай байсан учраас л 13-р зуунд нүүдэлчин Монголчууд дэлхийг эзэгнэж явсан болов уу гэж боддог. Зохиолч, сэтгүүлч Б.Наминчимэд гуайн энэ зохиолоор үнэхээр гоё кино хийгээд мөнгийг уудалж болмоор санагддаг.

ЭГНЭШГҮЙ НӨХРИЙГ ОЛОВ

Саритай*(1) хорчи Гуулин*(2) улсын ван Цой У*(3)-гийн элчийн мэдээг авмагц түрхэн буудаллаад байсан Кэгён*(4)-оос тус улсын умард хил дээрх цайз Кучжу*(5)-гийн зүг яаран сандран мордов. Бүх замын туршид өчүүхэн ч зогссонгүй, завсар чөлөөгүй морьдоо шавдуулан довтолголоо. Итгэлийг гутааж, элчийг удаа дараа хөнөөн талсан*(6) Гуулин улсыг дайлан номтгохоор “Хааны зарлигийг сонс: Тэнгэрийн хүчин энэ байна. Тэнгэр өгүүлэх нь: Бид та нар бууж өгөх, эсхүл тэмцэлдэх үү гэдгийг асуулгахаар Саритай хорчийг явууллаа” хэмээх Их хаан Өгөөдэйн зарлигтай сүр хүчин төгөлдөр Хорчид тийн яарах нэгэн учир байжээ. Тэрээр хагас жилийн өмнө Гуулин улсын ван Цой – У- гаас ял асуухаар их цэргийг дагуулан Амноккон мөрнийг түргэн урсгалаар нь гатлан тус улсын умард хил рүү хөл тавин орсоор анх түрүүнд Кучжу цайзад халдсансан. Гэвч огтоос санаанд оромгүй явдал болов. Нэгэн түм ч хүрэхгүй хүн амтай, хоёр мянга ч хүрэхгүй хамгаалах цэрэгтэй тус цайзыг Саритай хорчийн умард өмнийн олон хот балгадыг эвдэн дагуулсан их цэргийн гол хүчин харин огтхон ч хэлтэлсэнгүй бүтэн сар болж билээ.

Саритай хорчи Дундад Азид ч, Умард Хятадад ч хэрэглэж асан дайтах урлагын олон аргыг хослуулан хэрэглэсэн ч тэр бүхэн нь уг бяцхан цайзын ядмагхан хэрэмний өмнө юу ч үгүй болон замхарч байлаа. Монгол дайчдын долоо дахь дайралт амжилтгүй болсоны дараа Саритай хорчи дагаар орсон хэдэн солонгос ноёдыг цайзын дотор оруулж тус цайзын удирдагч, пёнмаса*(7) Пак Со*(8)-д даруй бууж өгөхийг ятган үнэмшүүл гэсэн авч Пак Со харин өнөөх элчидийнх нь толгойгоор хариу харваж билээ. Хариуд нь Саритай хорчи цайзын эргэн тойрныг түймэрдэхээр шийдэж хуурай өвс ачсан зуун тэргийг хэрмийн зүг ойртуулав. Гэвч Пак Со тэрэгтэй өвсийг цайзын хэрэмд ойртохоос өмнө сумны тусгал хүрэх газар ирэнгүүт төмөр шоруудыг улайсган шидлэх тушаал өгчээ. Их гал гарч тэр нь Кучжу цайзын хэрэмд огтхон ч халдсангүй, харин ч монголчуудын хүрээ буудлыг хайлуулчих дөхөв.Хорчи дараа нь царс модоор хөдөлгөөнтэй өндөр бат бэх цамхаг босгож түүнээ шарын арьсаар бүрээд, оройд нь шилдэг цэргээ суулган цайзын гол гол цамхагруу явуулав. Зарим цамхагын доор цайзын доогуур орох хонгил ухав. Пак Со тэр даруйд нь их тос, давирхай хайлуулан гал өгөөд ойртон ирсэн цамхаг руу шидэх оньсоор асгахад цамхаг тэр чигээрээ их түүдэг болон дүрэлзэн асч, оройд нь байсан цэргүүд зэр зэвсгээ хаялан бууж ил газар гарахад цайзын орой дээрээс Кён Соны харваачид мэргэн сумаар намнаж гарлаа. Саритай хорчийг ийнхүү мунгинаж байхад түүний баруун замын цэрэг Сочён мужид шалавхийн орж, 40 хот балгадыг буулган авч, Гуулин улсын умардын цэргийн жанжин Бок Воныг цэргийнх нь хамт дагуулсан байлаа. Нөгөө нэг замын цэрэг нь Хамчинсанд*(9) хүрч, мөн л олон хот цайзыг эвдлэн, Ким Ган, Сун Чхан*(10) зэрэг жанжидыг цэргийнх нь хамт дагуулан авав. Гагцхүү цэргийнх нь гол хүч ийнхүү умард хязгаарын нэгэн бяцхан цайзын дэргэд үр дүнгүйгээр удтал саатсанд Саритай хорчи сэтгэл нэн зовниж, Адар жанжиныг цэргийнх нь хамт тус цайзыг харгалзуулан үлдээгээд Цой – У-гийн цэргийн гол хүчин цуглараад байсан Гуулин улсын нутгийн гүн рүү цөмрөн оров. Зам зууртаа Согён, Хванчжу, Пончжу /Тэр үеийн Солонгосын хотууд/ зэрэг хотуудыг дайлан явсаар Цой – У Вангийн их цэрэгтэй Тонсонёк өртөөний дэргэд тулгаран хиартал цохив. Цой – У вантан тэнд 3 түмэн шилдэг цэргээ алджээ. Үлдэгдэл цэргийг нь Анбуксон, Пхёнчжу, Кэгёнд дараалан л хядаж орхиод Цой – У –д элчийг илгээн бууж өгсүгэй гэсэнд тэрээр ихэд дуулгавартай болж, алт мөнгө, ангийн үс, агт морь зэрэг арвин их бэлэгтэйгээр ирж Саритай хорчийн өмнө өвдөг бохируулан, толгой гудайлгасан бөлгөө. Хорчийн өмнө бүх Гуулин орон өвдөг сөхөрлөө. Ганцхүү өнөөх Кучжу цайз л бүтэн гурван сарын туршид өчүүхэн ч нугарсангүйд дагаар орсон Гуулин улсын үлэмжхэн цэргээр дэмжүүлэн өнөөх цайзыг их хүчээр довтолжээ. Олон хотоос авчруулсан 30 харвах оньсоор бул чулуунуудыг аадар мэт нүүлгэхэд цайзын хэрэм ар араасаа нуран унаж байлаа. Гэвч хамгаалагчид өнөөх чулуун сумдаар нь өмнөхөөс ч улам илүү бат бөх цайз босгон эсэргүүцжээ. Хэдэнтээ тулган шаардлага, сүрдүүлэг бүхий элчидийг явуулсан ч тусыг эс олов. Гэвч цайзынхны хүчин нэгэнт барагджээ. Саритай хорчи сүүлчийн дайралтыг хийлээ. Энэ дайралтыг цайзынхан тэсч чадахгүй болсон нь нэгэнт тодорхой болжээ. Дайралтын өмнө ойр хавийн бууж өгсөн хот тосгодоос үй олон олзлогсодыг авчран бамбай хийв. Гэтэл харин ч өмнөөс нь Пак Со цайзынхаа хаалгыг дэлгэн нээгээд хамаг цэргээ дагуулан цайзаас үхлийн сум шиг ойлон гарч ирээд олзлогсдын бамбайг нэвтлэн монгол цэргийн тэргүүн энгээнд шунган орчихов. Хомрогонд орсон чоно л эцсийн мөчид хүчээ шавхан ийнхүү эргэн дайрдаг билээ.Манлайд нь улаан толботой цагаан морь унасан, хуяг дуулгагүй нэгэн хатингар эр хар үсийг салхинд хийсгэж, гянт илдийг гялалзуулан цавчлах нь аянга цахилгаан мэт амой. Тэр бол мөнөөх Пак Со ажээ. Ийм эр тахимыг нь тас цавчихаас нааш өвдөг сөхөрдөггүйг Саритай хорчи сайн мэднэ. Пак Со үхэхээр шийджээ. Найманы эрэлхэг дайчин Хүчүлүг*(11), Сартуулын хаан, ган болд мэт нугарч, цөхрөшгүй галзуу догшин Желал – Ад – Дин*(12), Ортарын эзэн, хүнд гарт Мелик – Төмөр*(13) болон Зүрчидийн Алтан улсын цөс ихт дайчин баатар эрстэй илдийг зөрүүлж, эрийг тэнсэж явсан Саритай хорчийн зангидсан хөмсөг тэнийж, харцанд нь оч гялалзав. Түүний сэтгэл нэн тэнүүн болжээ. Тэрээр их цэргээ хураах бүрээ үлээхийг тушаахад Адар болон Удай зэрэг олон баатад нь ихэд эгдүүцэн “Биднийг энэ буурал эрээс сүрдэв хэмээх биш үү. Одоохон түүнийг нохой мэт гав хийтэл цавчлан хаялах мөч ирсэн атал Хорчи Та юунд цэргээ хураанав” хэмээн хэдэнтээ ээрэв. Тачир баатрын цөс цалгиж “Надад энэ цагаан нөмрөгт эртэй илдний ирийг тэнсэх мөчийг өгсү. Өмнөдөөс умардыг хүртэл туулсан ч илд минь зэврэх шахав. Ирлэж өгөх эр эс олдов. Харин энэ эр илдний минь зэврээг арилгаж, үений минь чилээг гаргах аж” хэмээн шавдуулан гуйсан ч Саритай хорчи цэргээ бүрэн хураагаад алсад ухраав. Үхлийнхээ дайралтаа хийсэн цайзынхан ялан дийлэгчид гэнэтхэн тийн ухарсанд мэл гайхаж цэл хөхөрсөн билээ. Саритай хорчийн энэ шийдвэрийн учрыг хэн ч үл ухав. Монгол цэрэг Кучжу цайзыг зөнд нь орхиод ялалтын жагсаалаар Гуулин улсын нийслэл Кэгёны замд орлоо. Эцэж туйлдсан Кучжу цайзынхан хэрэмнийхээ орой дээрээс туг хуараа салхинд хийсгэж, жад сэлмээ тэнгэрт сэрэлзүүлсээр алсад далд орох монгол цэргийн араас гайхах, баярлахаа эс мэдэн алмайран харсаар үлдэв. Кэгёнд ирэхэд ван Цой – У болсон явдлыг сайтар мэдэж, болдоггүй тэрсүүд Пак Со – гийн өмнөөс ихэд гэмшин, бэмбэгнэж байлаа. Саритай хорчи түүнийг чачиртаа дуудан ирүүлээд хэлсэн нь “Их хаан Өгөөдэйн зарлигаар Саритай хорчи миний бие элч Чхан Ко Ё-гийн өшөөг авахаар энэ газар шороон дээр ирэв. Гуулин улсын ван Цой – У чи өршөө хэмээн намайг дагасан бөлгөө”. Цой – У вантан түүнийг ихэд зөвшөөн тэргүүнээ дор мэхийв. “Чи болон бусад их бага вангууд, жанжид, баатарууд мөнхүү өлмийн минь өмнө өвдөг сөхрөн дагасан” гэв. Цой – У вантан тэргүүнээ улам бөхийлгөв. Саритай хорчи хэсэг чимээгүй сууснаа “Пак Со ч мөнхүү адилаар үйлдэх ёстой” хэмээн огцом цочмог хэлэв. Перс газрын хивсэнд дух нь хэдийнээ хүрсэн Цой – У вантаны алаг ооч нь сөрвөгнөн чичирхийлэв. Тэр даруйдаа Цой – У вантан бүх ван ноёд, жанжид, сайдууд зэрэг эрхтэн дархтнууд болон гурван мянган шилдэг цэргээ дагуулан Кучжу цайзын зүг хөдөлжээ. Цайзынхан их вангаа урамгүйхэн угтлаа. Монгол цэргүүдийг буцсаны хойно тэдний өнөөх дайны сүр хүчин, омог төгөлдөр нь салхины замд өртсөн чандар мэт ор мөргүй хийсэн алга болж, бүслэлтийн туршид хэмжээлэшгүй ихээр туйлдан ядарцгааснаа сая л мэдэрцгээжээ. Цайзынхаа хаалга үүдийг ч сахин хамгаалсангүй. Бүгдээр дуугаа хураан дүнсийцгээж байв. Монгол цэргүүдийн гэнэт тийнхүү одсоныг цэргийн ов мэх биз хэмээн эргэлзэх ч хүн гарсангүй.Цой – У ванг Пак Со цайзынхаа төв дэх талбайн голд зэр зэвсэг ч үгүй нөмгөн угтав. Ард нь Пак Со-гийн чин зүтгэлт эрс болох Кён Сон, Чок Он нар зогсоно. Пак Со эзэн вангийнхаа өмнөөс уй гуниг дүүрэн нүдээр хараад тэргүүн гудайн хүндэтгэв. Харин Цой – У –гийн омог хилэн нэн их байлаа. Тэр даруйд Пак Со болон бусад цэргийн ноёдыг баривчлуулав. Тэгээд Пак Сог төвөггүйгээр буулган авсан төдийгүй түүнийг цаазлан түмний өмнө гэсгээхээр зэхэж байгаагаа Саритай хорчид мэдэгдэхээр элчийг довтолгоод, мөнөөх төв талбайд цаазын индэр босгууллаа. Цайзынхан эзэн вангийнхээ энэ мэт үйлдлийг үл ойлгож, гагцхүү ядарч, цөхөрсөн нүдээр алмайран ширтэцгээнэ.

Саритай хорчийн Кэгёноос Кучжу цайзын зүг нэн яаравчлан довтолгосны учир энэ бөлгөө. Хорчи агшинд ч сааталгүй нисэх мэт довтолгосоор цайзын хаалгаар хийсгэн орж очиход мөнөөхөн талбайд хэдийнэ цаазын ажиллагаа эхэлсэн байлаа. Цой У вантан цайзынхан болон хавь ойрын тосгод хот балгадынхныг тэрсүүдийг цээрлүүлэх явдлыг харуулахаар цуглуулсан нь талбайг дүүргэжээ. Талбайн голд цаазын тавцанг өндөрт засаад эргэн тойронд шилдэг цэргээ гурван давхар эгнүүлэн зогсоосон нь сүрлэг. Тавцангийн нэгэн этгээдэд Кён Сон, Чок Он*(14) нарын толгойгүй болсон эрэлхэг чийрэг биес гэмээ ихэд хүлцэн наминчилсан мэт гулдайн хэвтэцгээнэ. Гар хүлэгтэй Пак Со зандалчны өмнө өвдөг сөхрөн суусан ч хатан чийрэг нуруу нь чивчиртэл татсан хөгжмийн чавхдас мэт цэх, сормуусан дороос очтон гялалзах харц нь чанх уригш ширтэх авч хараа тогтсон нь үгүй. Пак Со-гийн журамт цэрэг эрс нь жанжныхаа эцсийн мөчийг чимээгүйхэн харцгааж байв. Цой – У вантан өндөр дуугаар түүний ял зэмийг дуудаж байх агшинд агсам хангал хилэн хар азарга унаж, час улаан нөмрөг хийсгэсэн Саритай хорчи цугласан олныг ханаруулсаар талбайн гол руу гарч ирэв. Хорчийг гэнэтхэн ийнхүү ирнэ хэмээн санаа ч үгүй вангийн царай хувьсхийсэн авч түүний өмнө дарагдашгүй тэрсүүдийг дарсан гавьяатай гэдгээ сэтгэн санав. Гэвч Хорчи юунд ингэж яаравчлан ирнэв?? Саритай хорчийг харсан Пак Со-гийн уур хилэн давирхай цацан гал оруулсан монгол цэргийн цамхаг мэт дүрэлзэн асав. Үхлийг минь харах гэж ийнхүү яаравчилсан дайсныхаа өмнө үхлийн муугаар үхэж дээ хэмээн бодоод ихэд гутрав. Тэгээд Пак Со Саритай хорчийг тогтоон харлаа. Идэрмэг залуухан Хорчийн царай чигч шударгуу шинжтэй. Сайхан хар нүд нь хар хоргүйг илтгэнэ. Хэдий өстөн дайсан ч жавхаалаг сайн эр ажээ. Хулчгар тогтворгүй, өөрийн ухаан бодолгүй Цой – У – гийн зандалчны сүхэнд тасчуулсанаас энэ цоглог эрийн илдэнд сүлбүүлсэн бол арай ч дээр үхэл байхсан. Гэвч эр зоригтой байсных нь, чин үнэнч шударгуу зүтгэснийх нь шан энэ ажээ. Хувь заяа Пак Со-д талгүй байна. Тэрээр ингэж бодов. Цугласан олон ч Хорчийн сүр хүчнээс эмээв. Хорчи цаазийн тавцан дээр морьтойгоо үсэрхийлэн гараад Цой – У вантны зүг гар сунган “Цой – У чи юуны тулд энэ эрэлхэг баатар эрсийн голыг самнанам билээ. Чамд чин үнэнч байсных нь төлөө юу? Эр зоригтой байсных нь төлөө юу?” хэмээн тасхийтэл тулган асуув. Хорчийн дуун аянга мэт агаад цайзаар дүүрэн цуурайлав. Цой – У ванд хариу үг байсангүй. Аянгын нүргээний дараа нам гүм болдгын адил цайз даяар нам гүм болов. Гагцхүү шинэхэн цусны аагтай үнэр авсан батганын дүнгэнэх сонстоно. Цой – У биеэ ихэд барьж, хоолойгоо шахаад “Сүр хүчит Хорчи таны …. э … ээ … ээс …” хэмээн ээрэн гацав. Цааш хэлэх гэсэн үг нь түүний хоолойг давсангүй. Саритай хорчи “Бүгдээр сонсоцгоо. Бүгдээр мэдэцгээ. Үнэнч албатаа эзэн нь үрийн үрдээ дуурсган хэлж өгсүгэй. Чин журамт эрсийн зүтгэлийг чин сэтгэлээр тоссугай. Эс тэгвээс хүний ёсон тоос болон замхармуй”. Хорчийн зарлигийг сонсоод ард түмэн бүгдээр намрын хуйд дайрагдсан тариан түрүү мэт ханаран сөхөрцгөөв. Хорчи Цой – У –д хандан “Пак Согийн илдэнд олон зоригт эрс минь сүлбүүлсэн. Пак Со эзэн ван Цой – У – даа үнэнч билээ. Ийм үнэнч эрс мөнх тэнгэрийн дор эрж хайвч ховор. Ийм албаттай эзэн их эзэн байж чадна. Харин Цой – У чамд тийм гавьяа алга. Чамд чин зүтгэл таарахгүй аж. Тиймд чи Пак Со-гийн амийг хөнөөх нь хувь заяаны зарлигийн зөрчиж, тэнгэрийн хилэнг төрүүлнэ” гэв. Тэгээд цугласан олонд хандаж “Пак Со-гийн алдар гавьяаг үеийн үед дуурсган түгээсүгэй” гэлээ. Түмэн олон нэгэн дуугаар “Түгээсүгэй, Пак Со-гийн алдар бадартугай” *(15) хэмээн цайз дүүрэн түрхэрэн дагав. Тйинхүү бүгдээр Саритай хорчийг өстөн дайсан нь бус эзэн ноёнтон нь гэдгийг мэдэрчээ.Пак Со-гийн баруун нүднээс нэгэн том дусал гарч, ихийг туулсныг гэрчлэх зовхиных нь гүн үрчлээн дээгүүр торолгүй бөмбөрсөөр сөрвөгөр оочных нь үзүүрт очин тогтчихов. Дээш харваас намар цагийн өндөр хөх тэнгэр амгалан агаад дүнсгэр. Пак Со өөрийн эрхгүй “Ээ, Мөнх хөх тэнгэр минь” хэмээн шивнэжээ.*(16)Их хаан Өгөөдэйн хорчи Саритай, Солонгосын ард түмний домогт эр Пак Со хоёрын нөхөрлөсөн түүх энэ бүлгээ.

Б.Наминчимэд 2002-09-24

Тайлбар:

- Саритай хорчи *(1) – Монголын их хаан Өгөөдэйн Гуулин улсыг дайлах цэргийн жанжин. Тэрээр 1231 оны 9 сарын эхээр Гуулин улсад цөмөрч 5 сар гаруйхан хугацаанд тус улсын байлдан дагуулжээ. Солонгосын сурвалж бичгүүдэд түүний цолыг Са Ли Тай буюу “Саадаг” хэмээн тэмдэглэжээ.

- Гуулин улс*(2) – XII зууны үед монголчууд өнөөгийн Солонгос улсыг ийн нэрлэж байв

- Цой У*(3) – Гуулин улсын ван 1229 – 1235 онуудад тус улсын эзэн ван байв.,

- Кэгён*(4) – Гуулин улсын нийслэл

- Кучжу*(5) – Одоогийн Кэсон хот

- Итгэлийг гутааж, элчийг удаа дараа хөнөөн талсан*(6) – Монголын их хаан Өгөөдэйгээс Гуулин улсад илгээсэн элч Чхак Ко Ё учир битүүлэг шалтгаанаар алагдсан байна.

- пёнмаса*(7) – Тухайн үеийн Солонгосын цэргийн түшмэлийн албан тушаал

- Пак Со*(8) – Солонгосын ард түмний дунд домог болсон баатар эр.

- Хамчинсан*(9) – Одоогийн Ыйчжоу хот

- Бок Вон, Ким Ган, Сун Чхан*(10) – 1231 оны 10 дугаар сард Гуулин улсын цэргийн жанжид, нөлөө бүхий томоохон ноёд болох эдгээр хүмүүс монголын цэрэгт огтхон ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр цэрэг армийн хамт бууж өгчээ.

- Хүчүлүг*(11) – Найманы хаан Таяны хүү.

- Желал – Ад – Дин*(12) – Хорезмийн шахын хүү, монголчуудын түрэмгийллийн эсрэг хамгийн шаргуу тэмцсэн домогт эр болой.

- Мелик – Төмөр*(13) – Хорезмийн шахын цэргийн жанжин энэ хүн монголын армид анх удаа хүчтэй эсэргүүцэл үзүүлсэн юм.

- Кён Сон, Чок Он*(14) – Пак Согийн цэргийн ноёд. Тэр цагт Кён Сон Чончжугийн, Чок Он нь Сон Сакчжугийн цэргийг толгойлж байжээ

.- “Түгээсүгэй, Пак Со-гийн алдар бадартугай” *(15) – Монголчуудын байлдан дагууллын үед Кучжу цайзад үнэхээр ийм нэгэн явдал болсон агаад энэ тухай Солонгосын түүхийн сурвалжуудад нэн тодорхой тэмдэглэсэн байна.

- Пак Со өөрийн эрхгүй “Ээ, Мөнх хөх тэнгэр минь” хэмээн шивнэжээ.*(16) – XIII зуунд Монголчууд дэлхий дахиныг хүчин чадал, эрх сүрээр дагуулан номхотгож билээ. Үүний учир шалтгааныг олон түүхчид тухайн үеийн монгол үндэстний сэргэн мандалт, хүчин чадал, Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын цэрэг дайны урлагын гойд чадвар гэх зэрэг олон зүйлийг тоочдог. Тэр ч бүү хэл тооны олонд дулдуйдсан хэмээн үздэг нь бий. Гэвч нэгэн чухал учир шалтгааныг орхигдуулсаар байгаа мэт санагдана. Энэ нь цог золбоо, өөрөөр хэлбэл сэргэн мандлын уг шалтгаан болсон үй олон түмэн, янз бүрийн үндэстэн ардын сэтгэлийг дагуулан татах чин шударгад баттай суурилсан ертөнцийг үзэх үзэлд байсан болов уу. Сэтгэлийн уг мөн чанарт нэвтэрвээс тэр нь мөнхүү чанар, туйлийн итгэл болж, хэнийг ч сөгтгөн, юуг ч даван туулах шидийг өгдөг ажээ...

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-36614539232941767602017-05-01T21:04:00.002-07:002017-05-11T02:25:35.990-07:00МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ16-р зууны үеэс буюу улс орнуудын армийн зэвсэглэлд галт зэвсэг орж ирснээс хойш Монголчуудын дайн тулаанд ноёлох байдал огцом унасан. Үүнд олон шалтгаан бий боловч, шууд материаллаг шалтгаан нь "буу бол гар урлалаар биш үйлдвэрлэлийн шат дамжлагаар хийгддэг"-т байсан байна. Учир нь нүүдэлчид үйлдвэрлэл эрхлэх боломж хомс учир армиа галт зэвсгээр бүрэн зэвсэглэх бололцоогүй байжээ.

Нөгөөтэйгүүр, энэ үед Монголд нэгдсэн арми гэж байхгүй болсон агаад цэрэгт мордох хүн бүр өөрийн зэр зэвсгийн асуудлыг хариуцдаг уламжлалт тогтолцоо хэвээр үргэлжилж байсан тул цэргийн зэвсэглэлд улсын төсвийн хөрөнгө (хааны сан хөмрөг)-нөөс зарцуулах тухай ойлголт, хандлага тун муу байжээ. Тэгээд ч тухайлан үйлдвэрлэл эрхлэдэггүйгээсээ болоод эдийн засаг гэдэг юманд боомилуулсан тул тэр бүр буу зэвсэг худалдаж авах санхүүгийн боломж ч хаагдмал байв. Өөрөөр хэлбэл, галт зэвсгийн идэвхитэй хөгжил нь дэлхийн түүхэнд хөрөнгөтний үе эхэлж, феодализм унаж эхлэхтэй зэрэгцэн өрнөсөн байдаг. Харин энэ үед Монголд жижиг феодал ноёдын эрх мэдлээ булаацалдсан бужигнаан ид өрнөж байсан бөгөөд юун эдийн засаг, юун бөөний үйлдвэрлэлтэй мантай байв.

Яагаад үйлдвэрлэл гэж гарчиг тавьчаад буу шийдэм яриад унав гэвэл нүүдэлчин Монголын аугаа их түүхэн замнал үйлдвэрлэлийн эрин үед хүрч ирээд унаж байгаа юм. Ерөөс дэлхийн түүх гэгч нь тэр чигтээ дайн тулааны тэмдэглэл билээ. Галт зэвсгийн үүсэл хөгжил нэлээн эртнээс эхлэх агаад тэр тусмаа манай өвөг дээдэс энэхүү хор хөнөөлт зэвсгийг анхлан ашиглагчдын тоонд багтдаг боловч галт зэвсгийн үйлдвэрлэл нь бөөний шинжтэй болж, дархны хөөргөөс салаад үйлдвэрлэлийн дамжлагад орж ирэх үед л нүүдэлчдийн сул тал илрэн гарч ирсэн байна. Яалт ч үгүй, үгүйсгэж чадашгүй үнэн зүйл бол нүүдэлчид материаллаг үйлдвэрлэл эрхэлж чаддаггүй, тийм боломж ч байгаагүй. Амиа аргацаасан буюу хувийн хэрэгцээг хангах төдий гар урлал байсан хэдий ч өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг олон тоогоор үйлдвэрлэх боломж байхгүй байжээ.

Үүнээсээ болоод хүссэн ч, эс хүссэн ч суурин иргэншилтэй ямар нэг байдлаар холбогдох шаардлагатай болдог байв. Энэ нь дайн тулаан, дээрэм тонуул, худалдаа наймаа... гэх мэтээр өрнөсөөр эцсийн бүлэгт 20-р зуунд өөрсдөө суурьшиж авснаар үйлдвэрлэлийн асуудлыг хэсэгчлэн шийдсэн байдаг. Энэхүү суурьшлыг үндсэндээ хүчирхийллийн замаар (коммунизм) шийдвэрлэсэн боловч эцсийн үр дүн нь Монгол үндэстний уламжлалт зан хандлагад нийцсэн буюу хөгжил дэвшилд хөтөлж байсан нь тун "таашаал"-тай хүчирхийлэл болсон юм. Гэвч олонхийн андуурдаг шиг үйлдвэрлэлийн асуудал яг үнэндээ шийдэгдээгүй үлджээ. Үүнийг доор тайлбарласугай.

Олон янзын онол, ангилал, тодорхойлолт байдаг ч миний л ажигласнаар үйлдвэрлэлийн 4 шат байдаг юм шиг санагддаг. За тэгээд л үйлдвэр гэхээр л нэг бол учиргүй хүнд үйлдвэрлэл бодоод, аль эсвэл гэртээ ч хийчиж болдог боов талхны юм бодоод хадуураад унав. Өчнөөн л юм байна. Бас ганц юм хийдгээр нь ч битгий бод. Хорвоо дээр дангаар оршдог юм гэж юу байхав. Товчхондоо үйлдвэрлэл гэдэг бол тэнгэрт байгаа шинжлэх ухаан гээч юмны "газарт буусан" суурь нь юм. Тэгэхээр энэ доор байгаа юмыг шинжлэх ухаан ба эдийн засгийн хослолын түвшин гээд ойлгочих.

1. Түүхий эд нийлүүлэгч

2. Хэрэглээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

3. Технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

4. Технологи бүтээгч

Үйлдвэрлэгчийн тухай ярина гэчээд юун түүхий эд нийлүүлэгч яриад эхлэв гэж бүү гайхаарай. Түүхий эдийг чинь боловсруулж байж үйлдвэрлэлд ашигладаг, зарах боломжтой болдог учраас тэр. Өөрөөр хэлбэл би энд олборлогч биш, анхан шатны боловсруулагчдыг хэлсэн хэрэг. За тэгэхээр миний бодлоор үйлдвэржилтийн түвшин дараах байдалтай байна. Жишээ татсан гэдгээ эхлээд хэлчие. Түүнээс улс орнуудыг бүгдийг нь ангилах гээгүй, угаасаа мэдэхгүй. Харин та өөрөө ангилж болно. Үүнтэй санал нийлэхгүй байж ч болно. Таны л эрх.

2-р ангилалд бол урд хөрш хамгийн баавар нь, одоо 3-р шат уруу орох гээд ид үзэж тарж байна. Өмнөд Солонгосуудын хувьд үнэхээр их хичээж байгаа боловч 2-р шатнаас бүрэн гараагүй л байна. 3-р шат уруу хариугүй орчих гээд л, орчих гээд л байгаа. Бидний биширдэг Японууд аль хэдийнээ 3-р үеэ давцан, одоо 4-р шатанд орчих гээд их мачийж байна. Гэхдээ арай ч болоогүй байна.

4-р шатанд угаасаа цөөхөн үндэстэн бий. Энэ шат дарааллыг нэгийг нь ч алгасалгүй явсан улс бол Англи, Герман, Францууд. Хойд хөршийн хувьд мөн 4-р ангилалд хамаарна. Яагаад гэвэл тэд муу ч сайн ч 400 шахам жил шинжлэх ухааныг хөгжүүлсэн өнө удаан жилийн мэдээллийн сантай улс. Америк бол айхтар зальтай золигнууд, дэлхийн хоёр дайнаас "хүн" хожсон. Тэгээд л 3-р шатыг алгасаад шууд 4-р шат. Израйл АНУ-тай адил алгасах замаар явсан. Гэхдээ 3-р шатных.

3-р шатанд бас цөөн улс бий. Энд ази, баруун европын өндөр хөгжсөн улсууд гол төлөв хамаарна. Бусад үйлдвэрлэгч гэгдэх улсуудын хувьд үндсэндээ 1 ба 2 дугаар ангилалд хамаарна. Энэтхэг болон зүүн өмнөд ази, латин америк, зүүн европын боломжийн амьдралтай улсууд энэ түвшнийх. Араб болон Австрали бол 1-р түвшнийхний манлай.

Үйлдвэрлэлийн эдгээр шатуудын хувьд нэг айхтар онцлог байдаг. Аль нэг шатанд нь орлоо л бол өмнөх шатаа мэддэг, чаддаг гэсэн үг. Хэдий алгассан байсан ч хамаагүй. Датабааз нь, нөү-хау нь хамт явдаг учраас тэр. Гэхдээ алгасах аз хэн бүхэнд таарахгүй л дээ.

Энэ үйлдвэрлэгч гэх ангиллаас гадна зуучлагчид гэж бий. Зуучлагчид байж байж л үйлдвэрлэлийг эдийн засагтай, шинжлэх ухаантай холбож байгаа хэрэг. Юу ч үйлдвэрлэдэггүй боловч өндөр хөгжсөн Сингапур, Швейцари зэрэг орнууд зуучлагчид хамаарна.

Манайх одоохондоо аль нь ч биш. Анхан шатны боловсруулалт хийдэггүй тул олборлогч гэж хэлж яахав болох биз. Гэхдээ энд олборлолтын тухай биш, үйлдвэрлэлийн тухай ярьж буйг санаарай. Комун үед хөөрхий, үйлдвэрлэлийг жаахан оролдсон. Даанч үйлдвэрлэл бол "эдийн засгийн нэг бүрдэл хэсэг юм" гэдгийг ойлгоогүй, зөвхөн шинжлэх ухааны нэг хэсэг гэж өрөөсгөл бодсон хэрэг. Товчхондоо зарж чадаагүй учраас буюу газарт буулгаж мэдэхгүй байсан болоод тэр. Зарж чадаагүй гэдгийг үргэлжлүүлэн нуршсугай.

Түүхий эд зарсан хүн хождоггүй (гэдэг нь хохирдог гэсэн үг биш шүү!), эцсийн бүтээгдэхүүн зарсан хүн хождог гэдэг эдийн засгийн бичигдээгүй хууль байдаг. Тийм учраас бүх улс үйлдвэрлэх гэж зүтгэдэг. Манайх ч бас зүтгэж л байна. Гэхдээ дутуу дулимаг бодоод, буруу зөрүү зүтгээд байна. Голдуу гаднаас түүхий эд импортолж, үйлдвэрлээд дотооддоо зарж байна. Энэ бол алдаа. Дотоодоосоо төгрөг олоод, төгрөгөө сольж гадаад валют болгоод түүхий эдээ авчирдаг. Ингээд үр дүнд нь төгрөгийн ханш улам унаж, юмны үнэ өснө. Тэгэхээр энэ жинхэнэ үйлдвэрлэл биш.

Миний бодлоор бол Монгол хэзээ ч бөөний буюу массын үйлдвэрлэгч орон болж чадахгүй. Учир нь бид зарж чадахгүй. Бид яаж ч хичээгээд өртгөө 2-р түвшний аваргуудтай өрсөлдөхүйц түвшинд аваачиж чадахгүй. Ер нь бөөний үйлдвэрлэгч болох ч хэрэггүй. Массын үйлдвэрлэгч болноо гэдэг чинь байгаль орчноо сүйтгээд дууснаа л гэсэн үг. Массын үйлдвэрлэл нь үндсэндээ хүнд аж үйлдвэр голдуу байдаг буюу бөөний үйлдвэрлэлийг "жижигхэн" хийх боломжгүй юм. Тэгээд ч манай урд дэлхийн хамгийн лаг массын үйлдвэрлэгч байхад бид хаашдаа тэдэнтэй өрсөлдөөд барахгүй. Гэдэг нь юу ч битгий үйлдвэрлэ гэсэн үг мэдээж биш!

Массын үйлдвэрлэлийг орлого олох зорилгоор биш буюу экспортын зорилгоор бүтээх үнэхээр боломжгүй. Харин safety зорилгоор буюу импортыг орлох зорилгоор, тодорхой салбар чиглэлүүдээр хөгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, нефтийн бүтээгдэхүүн, түүхий төмөр, цемент... гэх мэт цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг ашиггүй ч байсан, өндөр өртөгтэй ч байсан заавал дотооддоо үйлдвэрлэх хэрэгтэй. Яагаад заавал өөрсдөө зарим юмыг өндөр үнэтэй ч байсан үйлдвэрлэх хэрэгтэй вэ гэхээр бид "хашаанд" амьдардаг болохоор л тэр. Юмыг яаж мэдэх вэ, гэнэт нэг өдөр манай хашааны хаалгыг гаднаас нь дарчихвал хэдүүлээ өлбөрч үхэж болохгүй биз дээ? Тэгэхээр массын үйлдвэрлэл бол бидний хувьд амьд үлдэх тухай сэдэв болохоос мөнгө олох, хөгжих, хөлжих боломж биш юм. Тэгэхээр бидний хөгжих, хөлжих чиглэл бол массын үйлдвэрлэлээс өөр юм байх нь.

Үйлдвэрлэлийн сэдэв бол явж явж үйлдвэрлэх тухай биш, харин "зарах" тухай асуудал юм. Тэр тусмаа өөрсөддөө биш, гадагшаа зарах, экспортлох гэж харж, чиглэж зүтгэх ёстой. Япон түүхий эдгүй мөртлөө ингээд тэгээд ийм болж хөгжсөн гэх. Тэдний "зорилго нь экспорт" байсан учраас л хөгжсөн юм. Гэтэл манайд хөгжиж байгаа үйлдвэрлэлүүдийг хараач. Дандаа импортыг орлох бүтээгдэхүүнүүд. Бараг ноолууран эдлэлээс бусад нь гадаад зах зээл рүү гарч чадахгүй. Бүгд дотоодоо эргэлдэнэ. Өөрөөр хэлбэл зарах тухайгаа бодоогүй, зөвхөн хийх тухай. Манайхан юм хийдэггүй биш, хийж чаддаггүй ч биш, хийх дургүйдээ бол бүр биш. Харин зарж чаддаггүй. Зарж чадах эсэхээ бодохгүй, юу хийхээ л бодоод байна гэдэг бол явж явж нөгөө л комун үеэсээ, төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаасаа хагацаагүй байнаа л гэсэн үг.

Ерөөс эдийн засаг бол тэр чигээрээ худалдааны тухай яриа. Шулуухан хэлэхэд, хэн нь хэндээ яагаад юуг хэзээ яаж зарж байгаа тухай судалдаг шинжлэх ухааныг л эдийн засаг гэдэг. Үйлдвэрлэл бол хийх биш, зарах тухай ойлголт гээд хэлчихсэн. Зарах гэдэг нь үндсэндээ экспорт гээд хэлчихсэн. Хэрэв түүхий эд нь дотооддоо байвал за тэгээд эдийн засаг маань сүннн гээд босоод явчина. Энэ бол тодорхой. Одоо үндсэн санаагаа зангидъя.

Монголчууд шинээр юу ч хийдэггүй, дандаа дуурайдаг гэдэг бол өрөөсгөл ойлголт. Маш олон юм хийдэг. Манайх гэхэд 5 литрийн нэрсний өтгөрүүлсэн шүүс авчихсан, сар шахуу найрлаж байна. Хаврын ханиалгыг үүний ачаар л давлаа шд. Өө тэгээд л чацаргана нтр гээд зөндөө зөндөө. Оросын Ангария-г оруулж ирж зараад байж болж байхад манай Бабулай бас гарч болноо доо. За тэгээд л ааруулан чипс гэж нэг гоё юм байдаг. Гэх мэтчилэн ёстой 100% натурал, эко бүтээгдэхүүнүүд зөндөө хийж байна. Нөгөө муу, олон ярианд ордог эсгий таавчиг чинь бас л эко бүтээгдэхүүн шүү дээ зайлуул. Тэрийг хийхэд ямар янзан бүрийн бодис хольж, эсэн бусын хатаагуур, тоног төхөөрөмж ашигладаг биш...

Гэхдээ энэ олон эко, натурал бүтээгдэхүүнд нэг ДУТАГДАЛ бий. Олноор нь үйлдвэрлэх БОЛОМЖ муутай учраас нэгжийн өртөг хямд биш, бас голдуу гар аргаар, гэр бүлийн хүрээнд үйлдвэрлэдэг. Би энд "дутагдал" болон "боломж" гэдэг үгийг онцолсон шалтгаанаа тайлбарламаар байна.

Монголчуудын нэг том онцлог бол нэгдэж нягтрахдаа муу. Энэ бол яалт ч үгүй бидний сул тал болдог. Гэхдээ үүнийг давуу тал болгож болно. Яаж вэ гэхээр үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний онцлогоос болоод тэр.

Хүссэн ч эс хүссэн ч эко бүтээгдэхүүн маань цөөн тоогоор, голдуу гар аргаар, гэр бүлийн хүрээнд үйлдвэрлэдэг нь "100% natural & hand made" гэдгийг нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл нөгөө брэнд гэдэг юмны 50% нь бүрдчихлээ шд. Одоо 10%-ийн чанар, сэтгэл (буюу яг үнэндээ хяналт) шингээгээд, 10%-ийн сав баглаа боодлын үзэмжийг нэмээд, 30%-ийн маркетинг нэмчих. Тэгээд л 100% амжилт.

За бараг бүгдийнх нь мэддэг юмыг нуршив. Одоо өөрийн санаагаа хэлье. Дээр хэлсэнчлэн манайхан бага сага ч болтугай үйлдвэрлэж чадаж байна, сэтгэж байна, зүтгэж байна. Гол дутагдаж байгаа юм нь зарж чадахгүй байна. Тэгэхээр энэ олон ижилхэн шахуу, 100% natural & hand made бүтээгдэхүүнийг бөөнөөр нь зардаг ганц экспортын компанийг л бүгд нийлээд бүтээмээр санагдана.

Бүгд юмаа зарах гэж алийгаа алдаад, зэрэг зэрэг гүйлдэж байхаар ганц мэргэжсэн, мэргэшсэн компани нь бүгдийнх нь өмнөөс зараад өгчмөөр байна. Төр засгийнх нь хувьд ч гэсэн зэрэг зэрэг олон компанийг олон улсын босгыг давуулах гэж зовж байхаар, нэг л компанийг түлхээд өгчихдөг, тэр нь бусдынхаа өмнөөс бүх асуудлыг зохицуулчихдаг баймаар. 15 жил Монголын бизнесийн орчин, зах зээлийг судалсан, маркетинг, менежментийн зөвлөгөө өгсөн миний ажиглалтаар Монголд бизнес хөгжсөн 27 жилийн хугацаанд үй түмэн худалдааны компани гарч ирсэн боловч нэг нь ч экспортын худалдааны чиглэлээр ажилласангүй.

Үйлдвэрлэлийн хувьд нэгдэх боломжгүй ч гэсэн, худалдааны хувьд нэгдээд, хамтраад ажиллаж болох юм биш үү? Угаасаа бөөний худалдаачид, ченжүүд гэдэг нөхдүүд дотооддоо наймаа хийгээд байхад гадагшаа зардаг нь бас байх ёстой биз дээ, айн? Гэхдээ мэдээж ганц компани байгуулангуутаа Made in Mongolia гээд л шожигнотол зарчих боломжгүй. Маркетинг гэж нэг юмыг ойлгохгүйгээр юу ч зарагдахгүй.

Маркетингт брэнд гэж нэг чухал ойлголт бий. Брэнд гэдэг нь хамгийн товчоор тухайн бүтээгдэхүүний барааны тэмдэгт юм. Өөрөөр хэлбэл олон нийтэд танигдсан ерөнхий нэршил гэсэн үг. Жишээлбэл Nokia гэж гар утас үйлдвэрлэгч байна. Уг нь олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Гэхдээ тэр болон бүтээгдэхүүнийг бүгд Nokia-ийнх учраас ..... гэсэн үнэлэмжтэй болсон байна. Үүнийг л брэнд нэр гээд байгаа хэрэг. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ олон нийтэд таниулах арга замыг брэндинг гэнэ. Хэдийгээр маркетингийн тодорхойлолт нь ийм боловч "зөвхөн дэлхийд алдартай бараа бүтээгдэхүүнийг л брэнд гэдэг" гэж олон нийт ойлгодог учир яг энэ чиглэлээр нь ганц жишээ татъя.

Брэнд 2 янз. Нэг нь чанар, технологиор давамгайлна. Гар утасныхаа жишээг үргэлжлүүлье: Samsung. Энэ төрлийн брэндийн хувьд нийт массын сэтгэлийг татахад чиглэнэ. Аль болох олныг зарах ёстой. Тийм ч учраас технологийн шинэчлэл, хөгжил дэвшлийг байнга эрэлхийлнэ.

Нөгөө нь цэвэр нэр хүнд үүсгэнэ. Жишээ нь Vertu. Энэ төрлийн брэндийн хувьд олныг зарах шаардлагагүй. Цөөнийг өндөр зардлаар хийгээд өндөр үнээр зарна. Энэ тохиолдолд технологийн асуудал 2-рт тавигдана. Заримдаа бүтээгдэхүүний онцлогоос хамаараад харин ч цаг хугацааны хувьд хоцрогдсон байх буюу аль болох эртний, "классик" харагдах шаардлага гарч ирнэ.

Хоёр дахь төрлийн брэндийг бүтээх түгээмэл арга нь үйлдвэрлэлийн гэхээсээ гар урлал, дизайны онцгой ялгарал дээр голдуу тулгуурлана. Нөгөө л хүн гэдэг амьтны ялгарах, товойх дур хүсэл дээр суурилж, нийгмийн анги давхаргын сэхүүн занг ашиглана. Ухаандаа дээр үед бол язгууртан, өнөө үед бол баян, яг үнэндээ "би бол хүндэтгэвэл зохих хүн" гэдгээ харуулах боломж.

Монголын хувьд хаашдаа масс үйлдвэрлэл явуулах боломж муу, өртгөөр тэргүүлэх, технологиор манлайлах ямар ч шаансгүй учир цэвэр нэр хүндийн брэндинг хийх нь үнэн. Тэгэж байж дэлхийн зах зээлд нэвтэрнэ, тав арван цаас олно.

Гэвч энд нэг том онцлог бий. Япон ч юм уу, Герман ч юм уу, Англи ч юм уу нэг брэнд хийгээд, түүнийгээ гараар угсарсан үйлдвэрлэсэн гэж хэлэхэд эдгээр үндэстнүүдийн имиж нь "нягт нямбай, яг таг, яв цав, хатуу чанга" учраас хэрэглэгчийн тархинд "чанар" гэдэг үг автоматаар орж ирэх тул маш амархан алдартай болоод явчихна. Эсвэл Франц, Италичууд нэг брэнд хийлээ гэхэд тэдний үндэстний имиж нь "нарийн мэдрэмжтэй, дизайнлаг, уран гоо" учраас мөн л маш амархан алдаршаад явчихна. Эсвэл Америкчууд байна. Өөрсдийнхөө онцлогийг тодорхойлчихсон, тэр нь heavy, huge, king size, hard... гэх мэтчилэн хүнд, аварга том, бадриун, чанга буюу ерөнхийдөө "цаанаа л нэг нүнжигтэй" гэсэн имиж. Гэх мэт үндэстэн бүр өөрийн онцлог, имиж дээр тулгуурлан брэндинг хийдэг.

Тэгвэл Монгол үндэстний имиж нь юу вэ? Ямар имижээрээ бид дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүн хийх ёстой вэ? Лав л байгалийн баялагтай буюу Minegolia биш байлгүй дээ!!!

Жич: Би хувьдаа хүнсний болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээрээ, бүр яг таг хэлбэл нүүдлийн мал аж ахуйгаа ашиглаад үндэсний брэндинг, имиж бүрдүүлж болмоор санагддаг. Энэ тухай сонирхъё гэвэл "Мал ба Монгол" бичвэрийг минь уншаад нэг үзээрэй.

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-82565016946704715182016-04-14T00:11:00.001-07:002016-06-06T01:11:54.254-07:00МАЛ ба МОНГОЛҮндсэн хуулинд "Мал сүрэг төрийн хамгаалалтанд байна" гэдэг заалт бий. Шал тэнэг, утга тодорхойгүй заалт. Мал сүрэг гэдэг нь ч яг юу юм, яаж ч хамгаалах юм. Юу ч гэх гээд байгаа юм бүү мэд. Үүнийг НҮҮДЛИЙН МАЛ АЖ АХУЙ, СОЁЛ УЛАМЖЛАЛ НЬ МОНГОЛ УЛС, МОНГОЛ ҮНДЭСТНИЙ ОРШИН ТОГТНОХУЙН СУУРЬ, ЯЗГУУР ҮНДЭС ЮМ" гээд өөрчилчихвөл илүү яруу, төгс болмоор санагдана. Ингээд заачихаар энэ үндэс, сууриа хамгаалахын тулд төрийн бүх бодлого чиглэх шаардлага үүснэ. Уул уурхай, аж үйлдвэржилт, хот байгуулалтын бодлого нь энэ зорилгод нийцэх хэрэгтэй болно.

Жишээлбэл, уул уурхайн бодлогод хайгуулын лиценз олгох талаар "малчны өвөлжөө, хаваржаа, намаржаа, бууцанд хайгуул хийхгүй" гэж орно гэсэн үг. Түүнчлэн аж үйлдвэрийн бодлогод шинээр үйлдвэр байгуулах газарыг "мал ундаалдаг урсгал болон байгалийн тогтмол уснаас тусгаарласан байна" гэдэг ч юм уу, ер нь л нэг тиймэрхүү, өнөөгийн хэрүүл маргаан болоод байгаа бүх сэдвийг хаачихна.

Нүүдэлчин ахуйгаа хайрлах, хамгаалах, авч үлдэх талаар би өөрийн санаануудыг бичив. Хэрэгжүүлэх боломж, ач холбогдол, цаг хугацаа, зардалтай нь уялдуулаад урт дунд богино хугацаа (term)-аар нь ялган бүлэглэлээ. Таалан соёрхож, шүүн хэлэлцэнэ үү.

1. БОГИНО ХУГАЦААНД

1.1. Малын хөлийн татвар авах. Энэ нь нэгд бэлчээрийн даацыг зохицуулах, хоёрт эдийн засгийн идэвхитэй харилцаанд малчдыг татан оролцуулах, гуравт малчдыг хариуцлагажуулах, дөрөвт худаг ус гаргах зэргээр бэлчээрийн нөхөн сэргээлтэд татвараа эргэн зарцуулах... гэх мэт зөндөө ач холбогдолтой. Энэ талаарх цогц судалгааг эндээс олж аваад уншиж болно.

1.2. Төрөөс махны үнэ тогтворжуулахад чиглэн хэрэгжүүлдэг шат шатны үйл ажиллагаагаа зогсоох хэрэгтэй. Нэн тэргүүнд нөөцийн мах бэлтгэлийг төрийн мөнгөөр хийхийг бүрмөсөн болих. Ингэснээр зах зээлийн жам ёсны хөгжилд саад учруулахыг зогсооно.

1.3. Малчдад өгч байгаа бүх төрлийн халамжийн мөнгийг яаралтай зогсоох. Үүнд мэдээж "ямаа"-ны нөхөн олговор тэргүүн ээлжинд хамаарна. Улмаар малчин айлын хүүхдийг дээд сургуулийн төлбөрөөс чөлөөлөхөө болих хэрэгтэй... гэх мэтчилэн ямар л халамж байна, тэр бүгдийг үгүй хийх хэрэгтэй.

1.4. Малчдад хэрэгтэй, нүүдэлчин аж амьдралд зохимжтой, аяллын, зөөврийн, авсаархан төрөл бүрийн hi-tech бүтээгдэхүүнийг, ялангуяа нар, салхины цахилгаан үүсгүүр гэх мэтийг татвараас чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх зэргээр дэмжлэг үзүүлэх. Гээд хог нь орж ирвэл ч ирэг. Бид тэнэг хүмүүс биш, аандаа аль нь сайн, аль нь мууг ялгаж чадна. Хамгийн гол нь ямарваа нэг шахаас, чигжээсийг л гаргаж болохгүй.

1.5. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдааны төвлөрсөн систем бий болгох. Төвлөрсөн гэхээр заавал улс даяар нэг систем байх албагүй. Аль нэг томоохон хот сууриныг дагасан, тойрсон байдлаар хэсэгчлэн хөгжүүлэх. Жишээлбэл аймгийн төв бүрт том хэмжээний хүйтэн зоорь байгуулах хэрэгтэй. Зоорийг сум бүрт тэнцүү хуваарилж, малчдад түрээслүүлэх байдлаар ашиглуулах нь зохимжтой. Ингэснээр махны үнийн савлагааг зогсоохоос гадна, мах дагнасан мафийн үйл ажиллагааг хазаарлана. Түүнчлэн мал эмнэлэг, зоотехникийн хүрээлэнгийн үйл ажиллагааг идэвхижүүлж, орон нутагт салбарлан хөгжүүлэх.

1.6. Суурь боловсролын системд нэн яаралтай өөрчлөлт оруулах. 6 настай хүүхэд сургуульд ордог тогтолцоог өөрчилж 7 эсвэл 8 настай сургуульд ордог болгож (аль зохимжтойг нь судлан тодруулж) өөрчлөх. Үүнийг шийдвэрлэхдээ орон нутгийн дотуур байрны асуудлыг цогцоор нь шийдэх ёстой. Дотуур байрны асуудал гэдэг нь зөвхөн байр сав, ор хөнжлийн төдий асуудал биш бөгөөд бага насны хүүхдүүдийн хувьд асрагч багш нарын орон тоог мөн шийдэх ёстой. Түүнчлэн бүх шатны сургуулийн хичээлийн хуваарийг үндэсний онцлогтой уялдуулан нийцүүлж, хавар мал төллөлт, намар хадлан тэжээлийн үеэр амардаг байдлаар зохицуулах.

1.7. Улсын наадмыг зөвхөн Улаанбаатарт биш, аймгуудад ээлж дараатайгаар зохион байгуулах. Ингэснээр аялал жуулчлалыг дэмжихээс гадна, аймгуудын хөгжилд дэмжлэг үзүүлж, малчдад боломж олгох юм. Дан ганц улсын наадам ч биш, бүх төрлийн спорт, урлагийн арга хэмжээг ийм байдлаар нүүлгээд байж болно.

2. ДУНД ХУГАЦААНД

2.1. Хоршоолох хөдөлгөөнийг шинэ шатанд гаргах. Шулуухан хэлэхэд нэгдэл байгуулах эрхзүйн боломжийг нь бүрдүүлж өгөх. Гэхдээ нэгдэл гэдэг нь соци үеийн "нэгдэл" биш. Капи нийгмийн хувьцаат компанийн хэлбэртэй байвал зохимжтой. Үүнийг эрхзүйн актаар дэмжиж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх байдлаар зохицуулж болно.

2.2. МАА-н түүхий эд боловсруулах, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бүх аргаар дэмжих. Үүнтэй зэрэгцүүлэн боловсруулаагүй түүхий эдийн худалдаа, экспортыг боомилох. Гэхдээ энд нэг анхаарах зүйл бий. Үйлдвэрээ бариагүй байж экспортоо боочихдог. Ингэснээр юу болдгийг мэдэж байгаа байх гэж найдна. Юу яриад байгааг минь ойлгохгүй бол яг одоо гараад Эмээлт рүү очиж малын гаралтай түүхий эдийн үнийг сонирхоорой.

2.3. Олон нийтийн ухамсар, мэдлэгийг нүүдэлчин өв соёл, зан заншил, уламжлалаа дээдлэхэд анхаарч, нийгмийн сурталчилгаа явуулах. Төрөл бүрийн баримтат кино, нийтлэл, нэвтрүүлэг... гэх мэтээр хөврүүлээд байж болно. Ийм агуулгууд бол манай радио, телевизийн Алтан фондод хангалттай бий. Нэмээд орчин үетэй сайн хөл нийлүүлж, сайн сайхан амьдарч байгаа малчдын талаар цуврал мэдээлэл бэлтгэхэд болно. Тэгээд ч одоо бас чиг гэж олзуурхууштай нь хүмүүс өв уламжлалаа эргэн сэргээх, монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэлгээ, эрмэлзэл сайн байна. Үүнийг нь сайн дэвэргээд өгөх хэрэгтэй.

2.4. Аялал жуулчлалын бодлогод эрс шинэчлэл хийх. Гоё байгальтай мэтийн хоцрогдсон явуургүй сурталчилгаанаас хагацаж, шулуухан хэлэхэд өөрсдийгөө "амьд музей" гэж хэлэхэд ер буруудаад, ичээд байх зүйлгүй гэж бодож байна. Өнөөдөр ч гэсэн Чингисийн үеийнхээрээ амьдардаг гэхэд болохгүй юм юу байна? Үнэн л юм чинь. Харин ч бахархах ёстой. Нэг юм хэлэхэд дэлхий дээр хамгийн амгалан тайван улс бол Монгол. Дайн дажин алга, үймээн самуун алга, терроризмын заналхийлэл, түгшүүр, байгалийн аюул осол ч байхгүй.

2.5. Урлаг соёлын бодлогодоо шинэчлэл хийж, чиглэлээ өөрчлөх. Гэдэг нь нөгөө л нийтийн дуугаа дуулаад бай, эсвэл Монгол поп, нүүдлийн хип хоп нтр гэсэн юмыг хөхиүл гэсэн үг биш. Харин Монгол улс бол нүүдэлчдийн голомт мөн гэдгийг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх нь соёлын бодлогын цөм нь байх ёстой. Эс тэгвэл хамаг соёлын өвөө Өвөрмонголд буюу яг үнэндээ Хятадад алдаад дууслаа. Дэлхий нийтэд эргэлзээ үүсгээд байна шд, цаадуул чинь.

2.6. Төвлөрлийг задлах буюу нийгэм, эдийн засгийн хөгжлийг орон нутаг уруу хандуулах. Гэхдээ эхний ээлжинд сум уруу биш, аймгийн төвүүд рүү хандах. Аймгийн төвүүд, томоохон суурингуудын эрчим хүчний асуудлыг бүрэн шийдвэрлэх, татварын таатай орчин нөхцөл бүрдүүлэх, улсын хэмжээний эрүүл мэндийн төвүүдийг орон нутагт байгуулах, дээд дунд шатны мэргэжлийн боловсролын байгууллагуудыг бий болгох, нүүлгэх, эмч багш нарт ялгавартай цалин тогтоох, орон сууцны үнийн бодлогод нөлөөлөх, ипотекийн зээлийг аймгийн төвд түлхүү олгох гэх мэтээр бодит хөшүүрэг ажиллуулах. Үүнтэй зэрэгцүүлэн Улаанбаатарт сургууль, цэцэрлэг байгуулахгүй, эмнэлэг барихгүй... гэх мэтээр хөрөнгө зарцуулахаа зогсоож, татварыг нь нэмэх. Товчхондоо Улаанбаатарыг "хог" болгох. Санаа зоволтгүй, хот гэдэг юм мөхөхгүй, харин ч цомхон болох хэрээрээ өөрөө аяа олоод хөгжчихнө.

2.7. Малчдын нийгмийн халамжийн асуудлыг онцгой анхаарах. Өөрөөр хэлбэл сум руу анхаарлаа түлхүү хандуулах. Үүнд тэргүүн ээлжинд хөдөө орон нутагт эрүүл мэнд, соёлын үйлчилгээ, бага дунд боловсролыг хүртээмжтэй болгоход чиглэнэ. Үүний тулд нийгмийн даатгалын оновчтой бодлого явуулах гэх мэт ажлууд хамаарна. Түүнээс мөнгө тараах, цалин өгөх, үнэгүй эрх... ч гэх шиг тэнэг үйлдэл бол хэрэггүй. Тэд өөрсдөө төлдөг байх ёстой, харин үйлчилгээ нь хүртээмжтэй байх шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэх арга зам нь сум суурингуудын эрүүл мэндийн төвүүдийг анхан шатны оношилгооны лаборатори, тоног төхөөрөмжөөр хангаж, цалин хангамжийн ялгавартай тогтолцоо бий болгох замаар эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудыг хөдөө орон нутагт ажиллуулах... гэх мэт шат дараалсан олон цогц арга хэмжээ орно. Өмнөх хэсэгт буюу аймгийн төвийн хувьд байшин барих, зам тавих, эрчим хүч гэх мэт том бөгөөд обьектив асуудлууд орсон бол энэ хэсэгт нийгмийн үйлчилгээг сумын төвүүдэд хүргэх тухай ярьж байгаа хэрэг. Ялгаж салгаж ойлгоно биз. Дашрамд дурдахад сумын төвд асар том, аймшгийн үнэтэй цаасан байшин барьдаг "Шинэ сум" төсөл бол зүгээр л баас. Хайран мөнгө...

3. УРТ ХУГАЦААНД

3.1. Нийслэлийг нүүлгэх. Улаанбаатар эдийн засгийн төв байж болно. Харин засаг захиргааны төв нь өөр газар байг. Энэ нь улс орны цаашдын хөгжил, тусгаар тогтнол, аюулгүй байдалд чухал ач холбогдолтой.

3.2. Орон нутгийн захиргаа, удирдлагын системийг оновчтой болгох. Засаг захиргааны хуваарийг шинэчлэн тогтоох, ИТХ мэтийн холбооны улсын зохион байгуулалтын бүтцийг үгүй болгож цэгцлэх хэрэгтэй. Ялангуяа сумдыг нэгтгэх, аймгуудыг нэгтгэх, хотуудын статусыг сэргээх зэрэг төрийн удирдлагын зохион байгуулалтыг хялбар, шуурхай болгох нь зохимжтой. 1500 хүнтэй, 1 төвтэй сум байснаас 7500 хүнтэй, 5 тосгонтой сум байвал төрийн удирдлагын зардал ч их цэгцтэй болно гэдгийг ойлгоход бэрх биш.

3.3. Үндсэн хуулийн хувьсгал хийх. Засаг захиргааны хуваарь, удирдлагын бүтцийг өөрчилнө гэдэг бол Үндсэн хуулийн хувьсгал гэсэн үг. Урт хугацаанд Үндсэн хуульд гар дүрэхгүйгээр нүүдлийн соёлоо бүрэн бүтэн авч үлдэж чадахгүй л байхаа даа.

ТӨГСГӨЛД НЬ

Хэн хүнгүй нэг зүйлийг "нүцгэн үнэн"-ээр нь ойлгомоор байгаа юм. Манайхан мах экспортолно, мал аж ахуйн гаралтай үйлдвэрлэл хөгжүүлнэ, ийм ч юм бүтээнэ, тийм ч юм экспортолно... гээд хөөрцөглөөд байх. Яг үнэндээ уламжлалт мал аж ахуйд тийм бололцоо байхгүй л дээ, яалт ч үгүй хязгаарлагдмал. Сүүний хувьд ч гэсэн талаар нэг тарсан малчдаас дусал дуслаар нь цуглуулах уу, эсвэл нэг дороос бөөн бөөнөөр нь ачаад ирэх үү. Үнэндээ манай уламжлалт, нүүдлийн мал аж ахуй бол эдийн засгийн үүднээсээ "амиа аргацаасан" зүйл.

Бас ямар ч нэмүү өртөггүй бүрдэж байгаа нүүдлийн МАА-н бүтээгдэхүүн нь, ялангуяа мах нь өч төчнөөн хөдөлмөр, өртөг шингэж байгаа фермийн махнаас үнэтэй байх нь учир авцалдаагүй бөгөөд экспортын шаардлагыг аль нь хангах вэ гэдэг ч мөн бодох л асуудал. Макро түвшинд, эдийн засгийн нөлөөллөөр нь харвал нүүдлийн уламжлалт мал аж ахуй бол ямар ч "ашиггүй" юм. Тэгэхээр мал аж ахуйгаас мөнгө олъё гэвэл хүссэн хүсээгүй фермерийн буюу суурин мал аж ахуй руу л явна, өөр гарцгүй.

Өөрөөр хэлбэл, нүүдлийн мал аж ахуй, өв соёлыг хамгаалж байгаа нь энэ гээд эрчимжсэн фермерийн аж ахуйн хөгжилд бас саад тотгор болж болохгүй. Фермерийн аж ахуй болон нүүдлийн уламжлалт мал аж ахуй хоёрын зохист тэнцвэрийг олох нь хамгаас чухал. Тэгэхээр миний хувьд энэ тэнцвэрийг хангах дараах гарц, боломж байх юм болов уу гэж хардаг:

1. Фермерийн АА-г хөгжүүлж, махыг нь экспортод гаргах, сүүг нь үйлдвэрлэлд буюу хот сууринд хэрэглэх. Энэ махыг бид идэх албагүй, харин өндөр үнэ хүргэхээр бодож гадагш зарах. Энэ бол боломжтой. Идэш тэжээлээс нь өгсүүлээд эмнэлгийн бүрэн хяналтад байлгаж болно, бас үйлдвэрийн аргаар нядлахад ч амар, нэг доороо бөөн... гээд л эдийн засгийн утгаараа давуу тал их. Нөгөө брэнд гэдэг юмыг чинь энд утгаар нь бүтээж болно. Сүүний хувьд ч тэр, савлаад зарж болно, йогурт, сыр, сметан үйлдвэрлэж болно. Нэг дороос цуглуулах учир тээврийн зардал, цаг хугацаа хэмнэгдэж, тэр хэрээр сүүний үнэ хямдарна.

2. Нүүдлийн малыг харин гадагшаа гаргахгүй, дотооддоо идэх. Угаасаа уламжлалт буюу үйлдвэрлэлийн бус аргаар нядалсан, бэлтгэсэн махандаа бид дуртай, гэтэл энэ нь экспортын шаардлага хангадаггүй. Нөгөөтэйгүүр 100% натурал байгалийн бүтээгдэхүүнээ өөрсдөө идэж хэрэглэх нь магадгүй энэ л цаг уурын бүсэд амьдарч байгаа Монгол үндэстэнд илүү зохимжтой ч байж магад. Тийм болохоор дотооддоо идэж уусан нь дээр. Бас сүүгээр нь цагаан идээгээ хийг. Ер нь байснаараа л байг. Гол асуудал нь арьс шир, ноос ноолуур, яс тос... гэх мэт бусад түүхий эдийг нь эдийн засгийн эргэлтэд орох боломжоор сайн хангаж өгөх хэрэгтэй. Өөрсдөө үйлдвэрлэ, чадахгүй бол зар. Гол нь малчид маань мөнгөтэй, орлоготой, идэвхитэй байх хэрэгтэй.

3. Энэ хоёрын комбинаци, уялдаа нь "нүүдэлчин соёл бол фермийн бүтээгдэхүүнийхээ брэндинг, нүүр царай, нэр төр" нь байх юм. Өөрөөр хэлбэл "Монгол бол 100% натурал, эко, онгон зэрлэгээрээ учраас эдний бүтээгдэхүүнийг импортлоё" гэдэг болгох. Мэдээж үүний хажуугаар олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн лабораториудыг нь Монголд ажиллуулна. Бид үйлдвэрлэнэ, тэд шинжилнэ бас өөрсдөө нотолно, тэгээд худалдаж авна.

Фермерийн аж ахуйн эдийн засгийн ач холбогдол нь илүү боловч нүүдлийн уламжлалт мал ахуй нь Монгол үндэстний оршин тогтнох суурь. Одоо та матери хийгээд идеалыг ижил түвшинд авч явах ёстой гэдэгт энэ сэдвийн "нюанс" нь оршиж байгааг ойлгоо байлгүй. Эцсийн дүндээ "УХАМСАР НЬ АХУЙГААС АНГИД ОРШДОГГҮЙ" гэдэг дээр бүх дэлхий санал нэгдчихсэн байхад бид "Монгол хүн байх нь нүүдэлчин байхтай хамаагүй" гэж балайтаад юу хийх билээ?!

Асуудлыг цогцоор нь хараад, судлаад, төлөвлөөд шийдвэрлэж болноо. Хийе гэвэл арга нь олдоно, хийхгүй гэвэл шалтаг мундахгүй гэдэг дээ. Товчхондоо ТУЙЛШРАХ ХЭРЭГГҮЙДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-19877597755162525312015-12-22T20:01:00.000-08:002015-12-22T20:07:50.908-08:00ҮНДСЭН ХҮНСМао Зе Дун төрийн эрхэнд гарч ирэхдээ "Би энэ олон хүнийг боловсролтой болгож чадахгүй. Харин өлсгөхгүй байж чадна" гэж хэлээд бүх оюутан, сэхээтнүүдээ хөдөө аж ахуй руугаа ажилд хөөсөн гэдэг. Зиа нэг иймэрхүү л маягийн юм болсон "гэсэн". Гэхдээ түүний зөв байсаан. Бүх түүхэндээ өлөн зэлмүүн явсан хятадууд одоо ёстой цадахын сайнаар цадаж, хэхрэхийн дээдээ хэхэрч байгаа. Шалтгаан нь тэнд хоол хүнс маш хямд...

Өлсгөлөн, гуйлгачин хятадууд цадаж болоод байхад бүх түүхэндээ хэзээ ч өлсөж үзээгүй "хүн нь нэмэгдвэл хүнс нь нэмэгддэг" Монголчууд харин одоо юм л бол өлсөж үхчих гээд байх болов. Шалтгаан нь Монголд хүнс хоол хамгийн үнэтэй байна. Тэр тусмаа үндсэн хүнс нь.

Монголчуудын үндсэн хүнс тэжээл бол ерөөс мах юм. Тэр тусмаа 5 хошуу малын мах. Тэгэхээр махны үнэ доогуур байх нь Монголчуудын хувьд тун чухал асуудал гэсэн үг. Үүнийг шийдвэрлэх арга замын талаар ярих гэсэн юм. Гэхдээ эхлээд яагаад үнэтэй байгаа тухай жишээн дээр тайлбарлая.

Үүрээр 4 цагт Дундговийн нэг нөхөр Хүчит Шонхор дээр ирээд махаа үнэтэйхэн өгчих гээд үзэж тарж байтал Хэнтийн нэг нөхөр 4.30-д ирээд жаахан харж байснаа өөрийнхөө махыг навс хямдруулж, гялс зарчихаад явчихаж байгаан. Үүнээс болоод нөгөө Дундговийн баагий, бас бус нөхдүүд яалт ч үгүй буулгахаас өөр аргагүй болж байх жишээтэй. Энэ бол зах зээлийн жам, эрүүл үзэгдэл.

Зүүн аймгийнхан харьцангуй зам харгуй нь ч бартаа багатайг хэлэх үү зах дээр түрүүлж ирээд ахиухан үнээр махаа өгчих гээд байж байтал гэнэт зүүн аймагт "шүлхий гарсан" мэдээ гараад махных нь үнэ будаа болно. Ингээд хөөрхий зүүн аймгийнхан махаа навс унасан үнээр зарсан болоод шатаад буцна. Махыг нь авсан мафийнхан түүнийгээ баруун аймгийн мах гэсэн шошго наагаад тэнгэрт хадсан үнээр төрд шахна. Энэ бол мах дагнасан, төр дамнасан мафийн ажиллагаа.

Төр хэдийгээр баталгаатай худалдан авагч мөн боловч ядуу учир худалдан авалт нь бас хязгаартай. Ядахад төрийн зоорь нь тун ядмагханыг хэлэх үү, угаасаа туранхай мах авсныг ч хэлэх үү, хавар нөөцийн мах гарах үед хүмүүст гологдоно. Харин махны мафи аль тарганаас нь аваад сайхан зоориндоо цэмбийтэл хураасан махаа гаргаж баахан мөнгө хийнэ.

Ингээд зүүн аймгийн малчид будаа болов. Баруун аймгийн малчид энэ "далим"-д даам гарна гэж бодож байвал худлаа. Намар нь гайгүй шиг үнээр махаа зарах боловч хавар нь нөөцийн мах гарч ирэх үед баруун аймагт "боом гарах" бөгөөд өвчин хэзээ гарсан, мах хэзээ бэлтгэгдсэнээс үл хамааран малчдын махны үнэ навс унана. Харин нөөцлөгдсөн махны үнэ унахгүй бөгөөд эрт бэлтгэгдсэн учир аюулгүй гэдэг мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарснаар мах өндөр үнэтэйгээр нийлүүлэгдэнэ.

Энэ бүхний үр дүнд хотынхон "муусайн малчид" хэмээн зүхнэ. Өөрөөр хэлбэл Монголчууд хагаран бутарна...

Ерөнхий ажиллагаа нь явж явж ХАЛААЛТ болж хувирч байгаа биз. Монголд болж байгаа үйл явдал бүхэн дандаа иймэрхүү үр дүнд хүрдэг нь "сонин" юм шүү.

Тэгэхээр махны үнэ өсөхөд малчид биш ченжүүд, махны мафи буруутай байх нь. Гэхдээ ер нь бол бага гарын ченжүүд махны үнийн өөрчлөлтөд нөлөөлөхөө болиод удаж байгаа тул мафийн хариуцсан ажил болж таарна.

Энэ жилийн хувьд мах хямдхан байнаа. Урьд үзэгдээгүйгээр хямдарч байна. Мах хямдарч байгаа нь хотын маньд зол боловч хэдэн муусайн малчдад маань таагүй байна. Ерөнхийдөө махны үнэ буурч байгаад малчдын "гавьяа" их. Учир нь зуд болж магадгүй, эдийн засгийн хямрал (мөнгөний хэрэгцээ) гэсэн 2 шалтгааны улмаас тэд маш их мах бэлтгэж махны нийлүүлэлт нэмэгдэж байна.

Энэ жил үнэндээ нөөцийн мах бэлтгээгүй, төр худалдан авалт хийгээгүй нь махны үнийг хөөрөгдсөнгүй, мах дагнасан мафи ажилласангүй. Энэ жил энд тэнд ийм тийм халдварт өвчин гарлаа гэсэн мэдээлэл гараагүй болохоор мафи ажиллаагүй байх гэж тааж байна. Иймд цэвэр зах зээлийн жамаараа нийлүүлэлт нэмэгдэхээр махны үнэ буурч байж болох юм.

Гэхдээ, нөгөө талаар мах дагнасан мафи гадаадад мах экспортлох зорилгоор мах нөөцөлж эхэлсэн сураг ажиг бас байна. Нөөцөө хямд бэлтгэхийн тулд чимээгүйхэн махны үнэ унагаад байж бас магад. Тэдэнд том том зоорь бий. Тэд л мах нөөцөлж чадна. Тэгээд ч хэрэв энд тэнд өвчин гарлаа гэж шуугивал гадаад руу мах гаргах төлөвлөгөө нь нурчих гээд байсан байж ч болох. Тийм учраас мафи ажиллаагүй гэж дүгнэхэд эртдэнэ.

Түүнээс гадна махны үнэ угаасаа намар буурдаг. Харин хавар юу болохыг хэн ч хэлж мэдэхгүй. Саяхан нөөцийн мах бэлтгэх тухай засгийн шийд гарчихлаа. Энэ бол таагүй л мэдээ. Яагаад гэвэл төр оролцоод эхлүүт нөгөө зах зээлийн жам чинь байхгүй болчихдог. Хойтон хавар махны үнэ бараг л өсөж манийгаа "алах" байхаа даа.

Тэгээд л учраа мэдэхгүй хүмүүс дахиад л малчдыг зүхнэ. Үнэндээ махны үнийн хэлбэлзэлд малчид буруугүй. Малчид бол үнэ тогтоодоггүй, харин дагадаг хөөрхийлөлтэй "үйлдвэрлэгчид" гэдгийг одоо та ойлгосон байх.

Би махны үнэ өсөхөөс ухаангүй айдаг. Яагаад гэвэл 92-93 оны картын барааны гашуун зовлонг биеэр үзсэн. Хүрээний гаралтай, хөдөө хамаатан садангүй манайх мэтийн унаган хотын айлууд тэр үед үнэндээ зутарсан. Тэр их "өлсгөлөн"-ийн үеэр зүрх муутай өвөө маань бөөрний дутагдал (ө.х тэжээлийн дутагдал) оноштой өөд болсон. Тэр тухай болон хүнсний хангамжийн талаар ийм юм бичиж байлаа. Асуудал шийдэгдээгүй хэвээр байгаа болохоор одоо ч хоцрогдоогүй байна.

Ийм учраас би махны үнийн өсөлтөд үнэхээр эмзэг ханддаг. Одоо ч бараг бүгдээрээ хотод амьдардаг болсон цагт надтай адилхан "аймхай" хүмүүс энэ Монголоор л нэг болж байх шиг. Гэлээ гэхдээ би ухвар мөчид зарим нэгэн шиг уугуул соёлоо, гарал үүслээ, үндэс угсаагаа, нүүдэлчин мал аж ахуйгаа, хөдөөнийхнийгөө, малчдыгаа муулж, зүхэж үнэндээ чадахгүй, хүсэхгүй байна. Харин эрүүл саруулаар сэтгэж энэ бүх гай гамшгийн учир шалтгааныг тодруулж, зовлонгийн "үндэс"-ийг суга татаж хаяхыг хүсэж байна!!!

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-40130851199859059552015-12-01T19:05:00.001-08:002015-12-01T19:23:30.070-08:00ЕРӨНХИЙЛӨГЧ ҮҮ, ПАРЛАМЕНТ УУ?Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөв гэсэн үзэл бодол нийтэд элбэг байна. Энэ тал дээр өөрийн байр суурийг илэрхийлье. Эхлээд Ерөнхийлөгчийн засаглал гэж юу вэ гэдгийг тодорхойлох нь зүйтэй байх. Учир нь олон нийт энэ тал дээр зөв ойлголтгүй яваад байна.

Ерөнхийлөгчийн засаглал гэдэг нь үндсэндээ Ерөнхий сайдгүй буюу Ерөнхийлөгч нь өөрөө гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг гэсэн үг. Тийм учраас нийтийн ойлгож байгаа шиг парламентгүй биш, харин ч ихээхэн хүчтэй парламенттай байдаг. Хууль тогтоох эрх мэдлийг аль ч улсад, ямар ч засаглалд зөвхөн парламент эдэлдэг. Улсын төсвийг батлах газар нь ч мөн парламент байх агаад үүгээрээ Ерөнхийлөгчийг хянадаг. Ерөнхийлөгчийн засаглалын парламентын засаглалаас ялгарах ялгаа нь ердөө л Ерөнхийлөгчийг парламент огцруулах эрхгүй байдагт л оршино. Түүнээс ихэнх зүйл нь ерөнхийдөө адилхан.

Та нар ер нь анзаарсан уу, Ерөнхийлөгчийн засаглалтай улсад л төрийн эргэлт, бослого, үймээн самуун харьцангуйгаар их гардаг гэдгийг. Яагаад гэвэл Ерөнхийлөгч нь огцор гэсэн ард түмнийхээ шаардлагыг хүлээж авдаггүйгээс л ийм юм болдог юм. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгчийн засаглалтай улсад Ерөнхийлөгч нь нэг бол ард түмний олонхийн саналаар, эсвэл өөрөө сайн дураараа огцрох боломжтой байдаг. Энэ нь явж явж бослого, хөдөлгөөн, төрийн эргэлтийн хэмжээнд даамжраад байгаа хэрэг.

Хагас ерөнхийлөгчийн засаглал гэвэл олон нийтийн ойлгодог шиг, хагас эрх мэдэлтэй ерөнхийлөгч гэсэн үг биш, харин ч бараг хаан эзний хэмжээний эрх мэдэлтэй ерөнхийлөгчтэй гэсэн үг. Ийм ерөнхийлөгчөд парламентаа тараах эрх хүртэл бий. Хагас ерөнхийлөгчийн засаглалтай улсад Ерөнхий сайд байх боловч тэр нь үндсэндээ ерөнхийлөгчийн даалгаврыг гүйцэтгэдэг, орлогчийн түвшний хүн юм. ОХУ, Франц, Казахстан... зэрэг цөөн улсууд хагас ерөнхийлөгчийн засаглалтай. Ийм засаглалын бүтэц нь хүссэн хүсээгүй ардчилал, хүний эрхийн асуудлаар их зөрчил үүсгэдэг. Франц одоо л тайван байгаа болохоос 20-р зуунд 2 ч удаа бослого, үймээн самуун болсон улс шүү дээ.

Харин Парламентын засаглал гэдэг нь Ерөнхий сайдаа сонгоод, тэр нь гүйцэтгэх засаглалаа авч явна гэсэн үг. Хэрэв ерөнхий сайд нь болохгүй байвал түүнийг аваад хаячих эрх нь парламентад байдаг учраас Ерөнхий сайд дураараа тонгочих боломжгүй. Гэхдээ манайх шиг зэрэмдэг парламентын засаглалтай улсад сайд нэг бүрийн асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдаа ажил хийлгэдэггүй. Уг нь Парламент зөвхөн ЕС-тай л тулж ажиллана, харин ЕС бусад сайд нараа хариуцдаг жамтай. Парламентын засаглалтай улсад Ерөнхийлөгч нь зөвхөн ард түмний эв нэгдийн билэг тэмдгийн чанартай байдаг ба гүйцэтгэх засаглал уруу хошуугаа ч дүрэх эрхгүй байдаг. Харин манай ерөнхийлөгч арай хэтэрсэн эрх мэдэлтэй, будлианы хутгуур. Гэхдээ парламент нь нэг танхимтай, Ерөнхийлөгч нь ард түмнээс шууд сонгогддог учир энэ нь нэг талаар зөв ч биз. Манайд парламент нь байнга гүйцэтгэх засаглалдаа саад болоод байгаа учраас хүн бүр парламентыг үзэн ядахад хүрч байна.

Энэ бол улстөрийн шинжлэх ухааны тогтсон ойлголт, дэлхий нийтэд мөрдөгдөж байгаа нийтлэг хэвшил манайд яаж замарч байгаагийн жишээ. За одоо ерөнхийлөгчийн засаглалын талаар өөрийн саналаа хэлье.

Би бол Ерөнхийлөгчийн засаглал Монголд тохирохгүй гэж боддог. Учир нь Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдох тохиолдолд өмнөх алдаануудыг давтах магадлалтай, ямар хүн гарч ирэх нь эргэлзээтэй. Ялангуяа өнөөдөр ард түмэн ийм ядуу, харанхуй байхад би лав дахиж Энхбаяр, Элбэгдоржтой болохыг хүсэхгүй байна. Тэгээд ч шударга хэлэхэд үеийн үед Монголчууд мэдээллээс хол хөндий явсан нь нүүдэлчин соёлын онцлог юм.

Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгчийн сонгууль явагдана гэдэг бол сонгуульд оролцогч маш их зардал гаргах шаардлагатай тулгарна. Монгол нутаг уужим дэлгэрийг ч хэлэх үү, явах очих газар олныг ч хэлэх үү. Тэгэхээр энэ зардлыг хувь хүн гаргасан ч тэр, улстөрийн нам гаргадаг ч бай, аль ч тохиолдолд гаргасан зардлынхаа хариуг нэхэх сөрөг үр дагавар байнаа гэсэн үг. Зардлаа мөнгөөр буцааж авдаггүй юмаа ч гэсэн, ямар нэг байдлаар эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авагдах магадлалтай л гэсэн үг.

Түүнчлэн улстөрийн намуудаас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэдэг чинь Ерөнхийлөгч өөрөө намын харьяаллаас татгалзахгүй гэсэн үг. Тэгэхээр Ерөнхийлөгч нь аль нэг намын хүрээлэлд байх агаад тухайн намынхаа үзэл баримтлалыг мөрдлөг болгоно гэсэн үг. Би бол үүнийг зохимжтой зүйл гэж огт бодохгүй байна. Монголд эсэн бусын онол ном, үзэл баримтлалаас илүү нүүдэлчин өв соёл, зан заншил, үндэсний онцлогийг эрхэмлэх нь хамгаас чухал гэж боддог.

Монголчууд нэг хүний удирдлагад байсан үедээ хүчтэй байсан, хөгжиж байсан гэж түүхээс харж дүгнэх нь жаахан өрөөсгөл. Яагаад гэвэл тэр үеийн олон улсын байдал, эдийн засаг, техник технологийн хөгжил, улстөрийн үзэл баримтлал, онол номлол өнөөгийнхтэй адилгүй. Хамгийн гол нь тэр үед ардчилал гэдэг юм, олон ургальч үзэл гэдэг зүйл байгаагүй. Наад зах нь сүүлийн жишээ хэлэхэд л Чойбалсан, Цэдэнбал нарын үед ганцхан нам байсан бол одоо 20 гаруй нам бий. Монголыг ингэж хувааж талцуулах биш, харин ч ойртуулж нягтруулах ёстой гэдгийг хүн бүр мэднэ. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болбол Ерөнхийлөгчийн суудлын төлөө намууд ард түмнийг талцуулж, улмаар гарч ирсэн Ерөнхийлөгч нь ард түмний эв нэгдлийг эрхэмлэхээсээ илүүтэй, намынхаа үйл хэргийг эрхэмлээд ирвэл хэн түүнд хяналт тавьж, яаж хариуцлага тооцох вэ?

Төгсгөлд нь хэлэхэд, би парламентын засаглалыг, тэр тусмаа 2 танхимтай сонгодог парламентын засаглалыг дэмждэг. Ялангуяа дээд танхим нь улстөрийн намаас ангид, нутаг нуга бүрийн төлөөлөл болсон тулхтай, буурьтай, нуруутай ахмадуудаас бүрдэж, доод танхим болон гүйцэтгэх засаглалын бодлогод, ялангуяа улстөрчдийн ёсзүйд хяналт тавьж байвал хамгаас таатай.

Монгол улс хоёрхон хөрштэй, хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай болбол нэг хүнд нөлөөлөхөд илүү хялбар болно... гэх мэтийн үзэл, шүүмжлэл их байдаг. Миний бодлоор энэ бол өрөөсгөл тайлбар. Нөлөөлөхөө хүрвэл 76 хүнд нөлөөлж болдгийг бид бүгд энэ 20 жил хангалттай харлаа, мэдэрлээ. Ингэж бодож байсан дор бол харин нийт нутаг усны төлөөллийг төрийн үйл хэрэгт оролцуулах нь зүйтэй биз ээ.

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-45838833172333691212015-02-28T04:01:00.000-08:002015-02-28T04:42:16.066-08:00НӨАТМонгол улсын төсвийн орлого нь онцгой АТ, НӨАТ, гааль гурав дээр тогтдог гээд хэлчихэд бараг алдахгүй. Яахав, сүүлийн үед АМНАТ жаахан нэмэгдэх тал бий биз. Уг нь бол эрүүл саруул эдийн засагтай улс оронд бол ААНОАТ, ХХОАТ нь түлхүү байх ёстой. Энэ дундаас түмэн олонд тэргүүн зэрэгт нөлөөлдөг НӨАТ гэж нэг том "гай" байх.

Уг нь бол онолын үүднээс Монгол шиг үйлдвэрлэгч биш, хэрэглэгч улсад НӨАТ биш, худалдааны татвар байх нь тохиромжтой. Гэхдээ энэ удаа онол номлолыг хойш тавиад, бас хэзээ нэг цагт бид үйлдвэрлэдэг болно гэдэг итгэлээр жигүүрлээд НӨАТ-ын тухай хэдэн санал шүүмж хэлье.

Нэгдүгээрт, НӨАТ-ын босгыг болиул. Бүгд төлдөг болоё. Тэгээд хувь хэмжээг бууруул. Миний тооцсоноор бол 3% байхад болмоор санагдсан. За үүнийг бол бүгд мэдэж байгаа, хүсч байгаа. Харин төр засаг хийдэггүй. Яагаадыг бүү мэд.

Хоёрдугаарт, газар тариалан ХАА-н тоног төхөөрөмж гаалиар оруулж ирэхэд, стратегийн ач холбогдолтой Оюу-Толгой зэрэг төслүүд тоног төхөөрөмжөө оруулж ирэхдээ... гэх мэт цөөнгүй тохиолдолд НӨАТ-өөс чөлөөлдөг. Бүр хууль гаргаж байгаад шүү. Үүнийг болиул. НӨАТ-ыг бүгд төлөх ёстой. Тэр гаалийн тарифаасаа л чөлөөлдөг юм байгааз. НӨАТ-аас хэн ч чөлөөлөгдөхгүй.

Гуравдугаарт, экспорт хийдэг компаниуд НӨАТ төлдөггүй. НӨАТ-ын гол зорилго бол бүртгэл. Бүртгэлээр дамжуулан далд эдийн засгаас сэргийлэх зорилготой. Тийм учраас тэднийг чөлөөлөхөө болиё. Орлогоо нуун дарагдуулж байгаа ч юм билүү, тийм ээ?

Дөрөвдүгээрт, хэрэв НӨАТ төлдөг болчихвол экспорт хийдэг компаниудаа боож байгаан биш үү, эдийн засагт сөргөөр нөлөөлнө шүү дээ гэж та асуух гэж байна. Тиймээ тийм, таны зөв. Тийм учраас би НӨАТ-ын буцаалт гэдэг юмыг ганцхан Монгол улсын хилээр гарч байгаа бараа бүтээгдэхүүнд өгье гэж хэлэх гээд байна. Бусад тохиолдолд буцаалт гэж байхгүй.

Гадаадын жуулчид Монголоос бараа аваад гарахад нь НӨАТ-ыг нь буцааж өгнө, экспортлогч компаниудад жилийн эцэст (эсвэл хагас жилийн тайлангаар, эсвэл улирлын эцэст ч байж болно) илүү төлсөн НӨАТ-ыг нь буцааж өгнө. Одооны сохор доголон буцаалт биш шүү. Жинхэнэ бэлэн буцаалт. Тоо ёсоор нь төлнө. Экспортлогчдоос ганц ч төгрөг илүү авахгүй.

Экспорт хийдэг компаниуд нь НӨАТ төлдөггүйгээсээ болоод НӨАТ-тай худалдан авалтаасаа НӨАТ-ын зөрүүгээ хасуулж чаддаггүй, зардал нь өсч, ашиг нь багасч хохирдог. Илүү ашигтай байгааз дээ? Эсвэл би буруу ярьж байж болно, тийм ашиг гарахгүй ч байж мэднэ. Гэхдээ экспортлогчдоос НӨАТ авлаа ч, буцаагаад өгчих тул ямар ч асуудалгүй. ОК?

Харин одоо хамгийн гол зүйл - хэрэгжүүлэх механизмыг нь ярия. Татварын ЕГ-ын сайтад байгаа статистикаас үзвэл (хуучин л юм, гэхдээ яахав зүй тогтол нь хэвээрээ байх) 2011 онд нийт 72.8 мянган ААН байсан ба үүнээс 17.4 мянга нь буюу 24% нь НӨАТ төлдөг аж. Эндээс харахад бүх ААН-үүд татвар төлдөг болсноор МТА-ны ажлын ачаалал 4 дахин нэмэгдэнэ. Гэнгүүт татварын байцаагч нарын орон тоог нэмэгдүүлнэ, төсвийн зардал өснө, өчнөөн асуудал гарна... гэж бодож байна уу, үгүй шүү.

Одоо бас ч гэж онлаинаар тайлан тушаадаг болчихсон. Энэ чинь их юмыг хөнгөвчилж өгч байна. Тэгэхээр хийгдэх ажил гэвэл маш ухаалаг програм хангамж, аварга том мэдээллийн сан, тэдгээрийг ажиллуулж чадах хүчирхэг техник хангамж шаардлагатай. Тайлан тушаадаг маягтыг бага сага өөрчлөгдөж магадгүй. Бусдаар онцын хийгээд байх ажил байхгүй.

Нөгөө НӨАТ-ын падаан гэж нэг ярвигтай юм байдаг даа. Тэр хэрэггүй, илүү ажил. Зүгээр л Сангийн сайдын тушаалаар батлагдсан санхүүгийн стандарт баримт байхад хаваасаг. ААН-үүд өөрсдөө хийчих юмыг төр урдуур нь орж илүү зардал гаргах шаардлагагүй. Гол нь тамганы бүртгэлээ л сайн хий, сайн хяна.

Тэгэхээр үндсэндээ НӨАТ-ын падаанаас бусдаар бүх процесс бараг хэвээрээ. Тухайлбал, ААН нь борлуулсан орлогоо тодорхойлохдоо худалдан авагчийнхаа регистерийн дугаарыг бичиж авна. Иргэдэд борлуулсан бол тусад нь бүртгэнэ. Үүнтэй зэрэгцүүлэн бусад ААН-ээс худалдан авсан бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний зардлаа тодорхойлохдоо нийлүүлэгчийнхээ регистерийн дугаарыг бичиж авна. Энэ бүхнийг нэгтгэхээр НӨАТ-ын тайлан болдог.

За одоо нэг талд нь худалдан авалтын зардал, нөгөө талд нь борлуулалтын орлого, аль алиных нь ард харилцагч ААН-ийн регистерийн дугаар. Энэ өгөгдөл дээр улс даяар НӨАТ-ыг нэгтгэдэг програм ажиллаад боловсруулалт хийж үр дүнг гаргаж ирнэ. Дараа нь татварын байцаагчид зөвхөн зөрүү гарсан, будлиан гарсан ААН-үүдтэйгээ тулж ажиллана. Ингээд л боллоо.

Дашрамд дурдахад тэмдэглэж авч байгаа регистерийн дугаар нь зөв эсэхийг шалгах боломжоор ААН-үүдээ хангах нь зүйтэй. Буруу зөрүү тэмдэглэснээс болоод баахан асуудал үүсэж магадгүй шүү дээ.

Жишээлбэл, хэн нэг этгээд (НӨАТ-ын өгөгдөл оруулж байгаа албан тушаалтан) санамсаргүйгээр өөрийнхөө худалдан авалт дээр өөр хаа хамаагүй ААН-ийн регистерийг биччихэж болно. Эсвэл санаатайгаар, зардлаа өсгөж харагдуулах гэсэндээ ч бичиж магадгүй, эсвэл өрсөлдөгчөө хорлох гэсэн санаархал ч байж болох юм. Энэ тохиолдолд хөөрхий "гүтгүүлэгч" ААН орлогоо нуун дарагдуулсан хэрэгт орно.

Уг нь ч борлуулагчаас өгсөн баримтгүй бол ингэж "гүтгэх" боломжгүй л дээ. Тэгээд ч нөгөө баримт дээр нь худалдан авагчийнхаа регистерийг тэмдэглэсэн л байгаа. НӨАТ-ын падаан байхгүй болгочихоор иймэрхүү асуудал гаргаж байгаа юм. Төр хэвлээгүй л болохоос бусдаар баримтын асуудал хэвээрээ шүү дээ.

Ингээд татварын байцаагч нар шалгаж тодруулах ажлаа хийнэ. Шалгалт дууссаны дараа хэрэв гүтгэлэг биш байгаад, мань этгээд үнэхээр орлогоо нуун дарагдуулсан бол нөхөж төлөх үүрэг хүлээнэ. Төлөхгүй бол тэгээд л дансыг нь хаана, үйл ажиллагааг нь зогсооно, хөрөнгийг нь битүүмжилнэ гэхчлэн төр өнөөх сурснаа л хийнэ биз. Харин гүтгэлэг байвал гүтгэсэн ААН, албан тушаалтныг....... Та яамаар байна?

Энэ механизмыг хэрэгжүүлэхэд эхэндээ нэлээн ядаргаатай санагдана, асуудал үүснэ, алдаа олон гарна. Мэргэжил нэгтнүүдийн маань ажлын ачаалал, хариуцлага нэмэгдэнэ. Гэхдээ ганц хоёрхон жилийн дотор л хэвшчихнэ.

Ер нь бол байна шүү дээ, энүүхэндээ гэж хэлэхэд, олон улсын жишгээр муу нягтлан бодогчоос болж дампуурдаг, сүйрдэг тохиолдол нийт дампуурлын 60% нь байдаг юм шүү. Тийм учраас 14 хоногийн курс төгссөн "би чадна"-уудаас бүтэн 4 жил номыг нь сонсож ногоотой шөлийг нь уусан мэргэжлийн боловсон хүчин илүү шүү гэж зөвлөе.

Энэ бүхний үр дүнд нийт бүртгэлтэй 120 мянган ААН-үүдийн дарагдсан орлого ил гарч ирнэ, ҮНБ өснө, татварын орлого өснө, далд эдийн засаг багасна, авилга буурна... За за, бүр ядарчлаа. Та өөрөө үргэлжлүүлээд бодчоорой.

Харин сөрөг тал нь татвар төлөх дургүй нөхдүүд компаниа хаагаад, хувь хүн гэдгээрээ бизнес хийх сонирхолтой болно. Болно ч гээд байх юмгүй, угаасаа л тийм хандлага их байдаг. Тэднийг "бат араа"-нд нь хийнэ. Тэр тухай дараа яримз.

ТӨР ОРШИХУЙ ДОР ТАТВАР БУЙ

ТАТВАР БУЙ ДОР ТӨР ОРШМОЙ

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com3tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-14389245491883787942014-09-18T02:04:00.000-07:002014-09-18T21:23:11.951-07:00ДЭЭД БОЛОВСРОЛ ДЭМИЙТүмэн хүнд ногдох дээд боловсролын байгууллага болон суралцагч оюутан, төгсөгч "сэхээтэн"-ий тоогоор бид дэлхийд толгой цохидог аж. Ийм олон "сэхээтэн"-тэй улс чинь хөгжинө гэж үзүүлээд өгдөг байлгүй, шинжлэх ухаан нь тасраад явчаа биз гэтэл байдаггүй шүү. Харин ч бүр ацад нь жагсдаг болсон. За яахав, шинжлэх ухаан нь яахав ядуугийн гай юм байх. Ядаж "сэхээтэн" юм чинь харьцааны соёлтой, нийгмийн боловсрол сайтай байдаг байх даа, гэнгүүт бүүр ойчоод өгнө. Энэ мэт харьцуулалтыг олон хүн хийж, бүгд л халаг хоохой болдог. Гэтэл үүнийг засах, залруулах саналыг бараг хэн нь ч гаргасангүй. Би л гаргахаас даа. Хальт тодров :-)

За эхлээд нэг түүх дурсчихая. Бүгд түүхчид болцгоочихсон улс даа бид чинь. Гэхдээ энэ түүхийг бол тэр бүр ярихгүй байгаа юм. Уг нь хамгийн чухал түүх. Өөрөөр хэлбэл саяхны түүх.

Монгол улс 20-р зуунд үсрэнгүй хөгжив. Бүх салбарт гоц дэвшил гаргасан. Тэр дундаа хамгийн том дэвшил нь хүн амын нэмэгдэл. Бүх түүхэндээ байх магадгүй, тусгаар улсдаа 2 сая хүнтэй болов. Тэр дундаа 1970-аад оны сүүл, 1980-аад оны эхээр хамгийн олон хүүхэд төрөв. Тэгээд эрүүл саруул өсч бойжицгоожээ. Энэ хэрээрээ 1995 оноос хойш ажлын байрны эрэлтийг нэмэгдүүлэх нь гарцаагүй болоод байв.

Үүнтэй зэрэгцээд 1990-ээд онд нийгмийн тогтолцоо өөрчлөгдсөн биш хаа сайгүй бужигнаан болж байсан ба боловсролын салбарт ч элий балай юм их болов. Үүний нэг бол 1992-1993 онуудад хийсэн анги алгасуулах будлиан. Үүний уршгаар 1998-1999 онуудад тэртэй тэргүй олон хүүхэд дунд сургуулиа төгсөх байсныг 2 дахин нэмэгдүүлснээр дээд сургуулийн эрэлт бүр солиоров. Ажил олдохгүй байх ч яахав нэг л шалтгаан. Яагаад заавал дээд сургууль гэж? Уг нь ТМС гэж байдаг даа, тэр хаачив? Өө нээрээ тэнд чинь 10 төгссөн хүн ордоггүй шд, тэгээд ч одоо ТМС байхгүй болцышд. Яагаад? Яахав дээ, төгсөөд ажил байхгүй юм чинь. Түүнээс гадна...

Буурал түүхийн нугачааг дахин өгүүлсүгэй. Салбар бүрт үсрэнгүй дэвшил гаргасан 20-р зуунд Монголчууд сэтгэл, оюуныхаа мухарт нэг тээглэсэн балай бодол бат хийж авчээ. Тэр нь сэхээтэн гэдэг "хэргэм". Ноёд баяд, харц ядуус аль нь ч ялгаагүй, бүгд малчин байсан Монголчуудыг иргэншилд хөл тавихад нь сэхээтэн, ажилчин, малчин гэж 3 бүлэгт албан ёсоор хувааж, сэхээтэн нь дарга болдог гэж ойлгуулсан агаад энэ нь боолын нийгмийг "алгасаж" феодалын нийгэмд хэдэн мянган жил амьдарсан Монголчуудын хувьд язгууртан ба харц ард гэдэг ойлголтыг л баталгаажуулсан нэмэлт тодруулга байлаа. Монгол ардын бараг бүх үлгэрт нусгай бор хүү хаан болоод төгсдөг. Үлгэр бол ард түмний хүсэл мөрөөдлийн илэрхийлэл байдаг. Тиймдээ ч Монгол хүн бүр дээд сургуульд сурч "язгууртан" болох хүсэлтэй болжээ. Өөрөө үгүй юмаа гэхэд үр хүүхдээ заавал.

Яг энэ хандлагаараа нөгөө олон төгсөгчид бүгд оюутан болохоор дайрав. Конкурс гэж нэг юм авах нь тодорхой агаад мэдээж зарим нь тэнцсэнгүй. Тэнцэх ч учиргүй нөхдүүд олон байв. Нөгөө Баабарын хэлдэг шиг "Тэнэглэх доод ёроолыг нь хийгээгүй мөртлөө, сэтгэх дээд хязгаарыг нь хатуу тогтоосон бурхан ямар шударга бус юм бэ" нөхцөл үүсэв. Тэнэг төрсөн байлаа, муу сурсан байлаа гээд ч дээд сургуульгүй үлдэх нь жинхэнэ тэнэг "харагдах" тул дээд сургуульд бүгд орцгоожээ. Хаанаас ийм олон дээд сургууль гараад ирэв ээ?

Дахин түүх сөхвөл, Боловсролын тухай хуулинд "боловсролын байгууллага нь ашгийн бус байж болно", Төрийн бус байгууллагын тухай хуулинд " ашгийн төлөө бус байгууллагыг ТББ гэнэ" гээд "нийгмийн төлөө үйлчилдэг ТББ нь боловсрол, хүмүүжил, шинжлэх ухааны үйл ажиллагаа эрхэлнэ" гэсэн бол Аж ахуйн нэгж байгууллагын орлогын албан татварын хууль (хуучин нэрээр)-д байсан "нийгмийн төлөө үйлчилдэг ТББ-ын орлогыг албан татвараас чөлөөлнө" гэсэн заалтууд нь үндсэндээ дээд сургуулиудыг өсөж үржих замыг нээгээд өгөв. Уг санаа нь дээд боловсролыг дэмжих гэсэндээ ч бус, ерөөс Монголын төр боловсролоо тэжээж дийлэхээ байсанд л шалтгаан нь оршиж байв. Аргаа бараад менежментийн хувьчлал гэж балай юм ч сэдэж үзсэн. Бүх л шатны боловсрол, сургалтын байгууллагууддаа зарлаж байв шүү. Үнэндээ бүтэлтэй юм болоогүй.

За тэгээд нэг талаас эрэлт байна, нөгөө талаас татвар алга. Дээрээс нь ажлын байр цөөн байсныг хэлэх үү, хуучны жинхэнэ сэхээтнүүд ажилгүй байсныг хэлэх үү, ялангуяа багш нар хог дээр үсэрчээд байсныг хэлэх үү, хэнд ч гэсэн нэмэлт орлого хэрэгтэйг хэлэх үү, багшлах боловсон хүчин энд тэндгүй бэлэн байв. Байр савны хувьд ч асуудалгүй, мөнгөө л төлдөг юм бол таарах таарахгүй хоосон өрөө тасалгаа хямдхан олдож байлаа. Ганц үлдсэн асуудал нь самбар болон сандал ширээ. Бяцхан мөнгө байгаад, боловсролын газарт танил байвал бүх юм ОК. Товчхондоо ингэж энэ олон их дээд сургуулиуд Монголд бий болсон юм.

Олон их дээд сургууль, олон "сэхээтэн"-ий хор уршиг бол зөндөө л дөө. Үүнийг бүгд л хэлдэг. Гэхдээ зөвхөн үр дүнг нь, зовлонг нь яриад байх шиг байна. Би жаахан ялгараад, угаасаа гоц ухаантай болохоороо :-) "зовлонгийн шалтгаан"-ыг нь ярия.

- Эдийн засгийн онолын үүднээс, зах зээлд олон нийлүүлэгч бий болоод нийлүүлэлт монопсони болоод ирэхээр үнийн өрсөлдөөн үүсч, бүтээгдэхүүний хуурамч төрөлжилт бий болдог бөгөөд чанарын асуудал хойно тавигдах зүй тогтол байдаг. Ойлгомжтой биз.

- Дээд боловсрол гэдэг бол хүн бүрт зориулсан зүйл биш гэдэг нь нийгмийн хөгжлийн явцад нотлогдсон агаад гагцхүү толгойгоо илүү ажиллуулах боломжтой нь дээд боловсролтой болох нь зөв гэж үздэг. Нөгөөтэйгүүр, илжигний чих мих гээд ардын үг ч бас байдгийг санагтун.

- Нэгэнт л хоногт 24-хөн цаг байдаг ба нэг хүн нэг цагт нэг л байршилд байж чадах тул ажлын байр олшрох хэрээр нөгөө бэлэн багш нар цөөрөөд ирэв. Одоо яахав? Яах юу байдын, танай ангийн нөгөө хэн чинь онц сурдаг биз дээ, тэр нөхрөөр хичээл заалга!

- Энэ зах зээлийн нийгэмд чинь эдийн засагч хүн хамаг мөнгийг нь хамдаг гэнэ, дараа нь хуульчид ордог юм гэнэ... Ийм яриа хаа сайгүй болов. Ингээд энд тэндгүй эдийн засаг, бизнесийн, хуулийн сургуулиуд олширлоо. Тэгээд ч нөгөө талаас ийм мэргэжлээр сургахад их юм шаардлагагүй. Ямар ч лаборатори, техник хэрэггүй, самбар шохой сандал ширээ байхад хаваасаг. Ингэж мэргэжлийн солиорол эхэлсэн.

- Бэлэн дээд сургууль байна, бас нэг "юм дуулгаж магадгүй" хүүхэд байна. Бас хүн байна даа энэ чинь, шар хор байна. Бусдаас юу дутах вэ, энэ нөхрийг сургуульд оруулаад авбал "яаж ийгээд" төгсчихнө. Дараа нь "нэг юмны" мэргэжилтэн хийгээд явж байтал, аандаа ажил албандаа зүгширч тэгээд "дэвших" биз...

- Хүүхдээ оюутан болгох нь үндсэндээ эцэг эхчүүдийн бусдаас "дутуугүй харагдах" гэж хичээсний үр дүн бөгөөд тухайлан ийм эхлэлтэй тул хүүхэд нь бусдаас "дутуу харагдахгүй" байхыг л сурна. Дутуу харагдахгүй байхын тулд "бүхнийг" хийхэд бэлэн. Гэхдээ "хар ажил" лав биш.

- Зиа нэг юм төгслөө, ээ базарваань. Одоо ажил!!! Нэгэнт "язгууртан" болчихсон хүн хар ажил хийж "доошоо орох" нь зохимжгүй тул гэртээ суугаад "ажил олдохгүй байнөө" гэж хэлэх нь зүгээр л алтан дундаж гэдгээ илэрхийлэх нэг хэлбэр юм. Нийтээрээ ажилгүй байхад хэн тэнэг юм шиг "сэхээтэн" болчоод хог цэвэрлэж, дугуй хийлж явах билээ дээ. Ёстой хэзээ ч үгүй, чадахгүй за.

- Цаад хүүхэд чинь ядаж баклаавартай юм чинь хэдэн тоо цохиод байж чадах биз, худалдагчаар ажиллуул... Ах дүүсийн хооронд ийм яриа явна. Тэгэсгээд удалгүй "дээд боловсролтой хүнийг ажилд авна" гэдэг зар хаа сайгүй харагдана. Яагаад гэвэл эрхбиш "баклаавартай" болохоороо нүүрээ аятайхан будаж, цэвэрхэн хувцасладын.

- Удалгүй хувийн сургуулиуд тараа таниулж эхэллээ. Бүгд биш л дээ. Гэхдээ талаас илүү нь. Хувийн сургуульд сурдаг гэвэл "конкурсанд унасан нөхөр", улсын сургуульд оноо дутсан дураак. Тодорхой.

- Гэнэт хаанаас ч юм аав ээжүүд дахиад нэг юм сонсоодхов: Сэхээтний дээд нь эмч багш инженер гурав. Ингээд хүүхдээ ятгаж гарав. Нэг талаас, конкурсанд унаснаа мэдэгдүүлэхгүйн тулд, нөгөө талаас аав ээжийн ятгалга байгаа тул ямар ч сонирхолгүй, дур хүсэлгүй боловч эрхбиш улсын сургууль, тэгээд ч олон оюутан элсүүлдгийг хэлэх үү, шаанстай болохоор нь УБИС, ТИС, ХААИС-ийг сонгоно. Нөгөө дургүй, хүчгүй, сураагүй нөхдүүд чинь төгсөж ирээд миний хүүхдэд хичээл зааж, миний машиныг засаж, миний байшинг барина, бас миний идэх мах гурилыг бүтээнэ гэсэн!

За за, ингэсгээд болиё. Зовлон тоочоод, тайлбарлаад байвал бичээд л байх шинжтэй. Одоо засаж сайжруулах арга замаа бичихгүй бол болохгүй нь. Хоосон цэцэрхээд, хэн бүхний мэдэх юм эрээчээд байх нь зүйд нийцэхгүй. За тэгэхээр үүнийг засах дараах арга хэмжээнүүдийг авууштай.

Боловсролын системийг ганц ганцаар нь хэсэглэж яриад бүтэхгүй ээ. Бүхэлд нь шинэчлэх, уялдуулах шаардлагатай тул эхлээд ерөнхий боловсролын тогтолцооноос эхлэе. Сургуулийн өмнөх боловсролын хувьд бол одоохондоо яриад байх юм алга. Зүгээр л цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа. Нэг шалтгааныг нь өмнө дурдсан, хүн амын үсрэнгүй өсөлтийн жилүүдэд төрсөн нөхдүүд одоо өөрсдөө хүүхэд үйлдвэрлэж байгаа. Олуулаа учир олон л хүүхэд үйлдвэрлэж таарна. Харин нөгөө шалтгаан нь улсад мөнгө "байхгүй" .

Уг нь бол ерөнхий боловсролын 12 жилийн сургалтын систем нь шинжлэх ухааны анхны суурь суулгахаас гадна иргэний нийгмийн боловсрол олгодог шалгарсан тогтолцоо. Бага сургуульд уншуулж бичүүлж, ойр зуур тоо бодохыг заах бөгөөд хамгийн гол нь яагаад ногоон гэрлээр зам хөндлөн гарах ёстой, яагаад заавал хууль биелүүлэх ёстой, ер нь хууль гэж юу юм, эх орон гэж юу вэ, байгаль орчныг яагаад хайрлах ёстой, яагаад гудамжинд хог хаяж болдоггүй вэ, хүн яагаад ажил хийх ёстой байдаг вэ гэхчлэн дувт хүмүүжлийн ач холбогдолтой зүйл зааж сургадаг.

Харин дунд ангид бүх шинжлэх ухааны суурийг заана. Алгебр, геометр, физик, хими, газарзүй, хэлзүй, түүх, биологи... гээд л. Энэ л дунд ангид бүх хүн зөв бичиж сурна. Зөв бичнэ гэдэг нь алдаагүй, цэвэр үзэмжтэй бичих төдий биш. Харин өргөдөл гэж ийм юм байдаг, ийм зарчим баримталдаг. Харин захиа бол ийм. Хэрэв албан захидал болбол ингэж өөрчлөгдөнө. Албан бичиг болчихвол бүр ийм болно... гэж зааж сургадаг. Уншихад хүртэл ийм тийм юмыг ингэж тэгэж уншиж ойлгох ёстой гэж заах агаад унших дуртай юмыг нь л уншуулна. Түүнээс манай уран зохиолын хичээл шиг Лермонтов ... онд төржээ, үхжээ гэж цээжлүүлэхгүй. Зөв уншиж, бас бичиж чадна гэдэг бол боловсролын суурь.

Харин ахлах ангид цаашид ямар мэргэжилтэй хүн болох сонирхолтой байгаа, түүгээр нь төрөлжүүлж тухайн шинжлэх ухааныг гүнзгийрүүлж заадаг. Өөрөөр хэлбэл хэлзүйн шинжлэх ухаанд дур сонирхолтой хүүхдүүдэд байц, тусагдахуун, ялгац, дагавар, нөхцөл гээд л зааж гарна даа. Түүнээс хэлзүйгээр явахгүй, барилгын инженер болох хүсэлтэй хүүхдэд тэр өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүн, хавсарсан нийлмэл өгүүлбэр энэ тэр пад ч байхгүй. Зөв бичдэг л бол бусад нь юуны хамаа. Гэлээ гээд монгол хэлний хичээлийг програмаас нь бүр хасчихгүй. Зөв бичих чадварыг нь улам хөгжүүлнэ.

Зарим гүнзгийрүүлсэн сургалттай сургуулиуд шаардлагагүй гэж үзээд зарим нэг хичээлийг хасчихдаг. Жишээлбэл хөдөлмөрийн хичээл. Ингэж болохгүй ээ. Хөдөлмөрийн хичээл бол хүмүүжлийн ач холбогдолтой чухал хичээл. Гэтэл манайд болохоор яаж цаг өнгөрөөе дөө гэсэн байдлаар багш нь ч ханддаг, хүүхдүүд нь ч ханддаг. Хэн хэллээ дээ, хөдөлмөрийн хичээл дээр яагаад гэр барихыг зааж болдоггүй юм бэ гэж. Зөв санаа шүү, над шиг байрны хүүхэд гэр барих байтугайг мэдэхгүй. Тэгэхээр ахлах сургуульд аль нэг хичээлийг бүрмөсөн хасах байдлаар төрөлжиж, гүнзгийрдэггүй, харин төрөлжилтөд онц хамааралгүй хичээлүүдийн цагийг багасгаж, ач холбогдлыг нь ойлгуулах, гол нь хэрэглэж сургах зорилготойгоор энгийн түвшинд бүх хичээлийг жигд ордог. Гүнзгийрч байгаа хичээл бол ойлгомжтой. Арай түлхүү орно, илүү нарийн үзнэ.

Яг энэ тогтолцооны онцлогийн дагуу ахлах сургуульд хүн бүр сурах албагүй байдаг. Дунд сургууль төгслөө, суурь боловсролтой боллоо, шинжлэх ухааны талаар цэгцтэй ойлголт авлаа. Илүү юм хэрэггүй. Цаашид суралцах, судлах хүсэл байвал ахлах сургуульд орж болно. Эсвэл шууд дуусгаж болно. Энэ системийг л ерөнхий боловсрол олгох 12 жилийн сургалтын тогтолцоо гэдэг.

Харамсалтай нь манайх 10 жилээс 12 жил рүү шилжихдээ сургалтын програмаа зүгээр л сунгаад татчихсан. Тэгээд онгорхой цоорхойгоо бөглөж байгаа нь энэ гээд нэг л их гэрийн даалгавар өгнө. Дахин дахин нуршсан, давтсан, хашрааж, шийтгэж байгаа юм шиг. Үүний "ачаар" хүүхэд сурах дургүй болж байна. Бас хөдөлмөрлөх дургүй ч болж байх шиг.

За тэгэхээр, нөгөө сурах чиглэлийг эрхэм болгож ахлах сургуульд үргэлжлүүлж сурсан цөөн хэд чинь төгсөх болоод ирлээ. Одоо хаачих вэ? Мэдээж их дээд сургууль руу. Ойлгомжтой конкурс авна. Гэхдээ маний үеийнх шиг сургууль сургуульд бүртгүүлээд тэнээд байж болохгүй л дээ. Одооны элсэлтийн ерөнхий шалгалт бараг болж байнаа. Гэхдээ арай ч бас биш. Болохгүй байгаа юм нь юу гэхээр, сургууль бүр өөр өөр шалгуур оноо өөрсдийн дураар тавиад байна. Үүнийг нэгдсэн байдлаар, сургууль сургуулиар нь биш, харин тухайн мэргэжлээр нь журамлах шаардлагатай. Дашрамд дурдахад, Л.Гантөмөр сайд хаа очиж энэ олон замбараагүй мэргэжлүүдийг цэгцэлж, кодчилж байгаа юм шиг байна лээ. Эхлэж л байгаа бололтой.

ЭЕШ-нд бүтэн оноогоо авсан хүүхдүүдийг 1-р курст нь үнэгүй сургах хэрэгтэй. Бас бус хүүхдүүдийн төлбөрийг тодорхой хувиар хөнгөлнө... гэх мэт улсын тэтгэлгийн тогтолцоог бий болгож 70 мянгыг устгах хэрэгтэй! Гээд ярихаар хүссэн хүсээгүй төлбөрийн асуудал руу яваад орчихно доо.

Одоо сургалтын төлбөр хэд байдаг гэчих вээ? Дунджаар 1.8 сая гэв үү. Маний үед жилийн төлбөр 250,000 орчим байлаа. Тэр үед дундаж цалин 50,000 байсан гэхээр 5 дахин зөрүүтэй байж. Одоо үед дундаж цалин 700,000 гэхээр 2.5 дахин зөрүүтэй юм байна. Бидний үеийнхээс 2 дахин бага юм байна! Бас бидний үед сургалтын зээл гэж байгаагүй. Албан ёсоор бол хаанаас ч мөнгө олох арга байхгүй. Тиймээс хүн амьтнаас гуйж түүгээд л аав ээж маань нэлээн л ажил болдог байсан. Одоо бол төлбөр нь бага, банкны зээл авах боломжтой, бас гадуур дотуур мэр сэр ажил ч олддог болж, тэгээд бүр улсаас сар бүр 70 цаас өгдөг гэхэд... арай, арай л... байна даа.

Захын хувийн дунд сургуулийн дундаж төлбөр 3 сая, нэмэх нь өдөр өнжүүлэхийн мөнгө сард 300 мянга, тэгээд бас бус зардал гээд нэмэгдэхээр нэг хичээлийн жилийн нийт зардал 7-8 сая болчихсон байхад дээд сургуулийн сургалтын төлбөрийг дор хаяж 10 сая болгох нь бодит үнэнд нийцнэ. Төлбөр өндөр болохоор олон оюутан сурч чадахгүй, угаасаа тэгэх шаардлагагүй.

Гэнгүүт нөгөө популистууд нь "ядуу айлын сурлага сайтай хүүхэд" энэ тэр гээд унанаа. Шударга хэлэе, ядуу айлд сурлага сайтай хүүхэд байх боломж угаасаа бага байдаг. Сурна гэдэг чинь эхнээсээ аваад дуустлаа мөнгө шаарддаг. Мөнгөгүй бол ахлах сургуульд орох шаардлагагүй. Үнэ төлбөргүй ТМС байж л байна. Тэнд сур, төгс, ажилд ор, тэгээд өөрөө мөнгөтэй бол, дараа нь дээд сургуульд орж болно.

Төлбөр нэмэхтэй зэрэг хэрэгжүүлэх ёстой, мартаж болшгүй нэг юм бий. Давтаж хэлэе, энэ бол тэтгэлгийн систем. Засгийн газрын болон хувийн хэвшлийн, төрийн бус байгууллагын, гадаадын болон олон улсын байгууллагын... гэх мэт. Бас хандив тусламж ч байж болно. Ямар ч байсан сурч чадах хүн бүрт үнэ төлбөргүй суралцах боломж нээлттэй байх ёстой. Бас элсэх боломж.

Монголын их дээд сургуулийн сургалтын програмын тухайд хэлэх зүйл алга. Зүг чигийг нь ч мэдэхгүй юмаа тааж буудаад юүхэв. Мэдэж магадгүй юмаа л ярих нь зөв биз. Гэхдээ би боддог юм, дээд боловсролын програмд бүх хичээлийг англи хэлээр явуулбал зүгээр юм уу гэж. Мэдээж түүх, соёл иргэншил, хэл, утга зохиол зэрэг зарим тодорхой хичээл, бас мэргэжлүүдийг тухай тухайн хэлээр нь заана л даа. Гэхдээ л бусад хичээлүүдийг англи хэлээр сургавал бид боловсролын хувьд шат ахих байх.

Оюутнууд маш их завтай байна. Тэднийг завгүй болгомоор байх юм. Аль ч улсад шинжлэх ухааны нээлтийг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хийдэггүй. Харин их дээд сургуулиуд нээлт хийдэг. Тухайлан ийм учраас багш, оюутнуудыг мэргэжлийн судалгаа, шинжилгээний ажлаар шахая. Угаасаа энд тэнд судалгаа, төсөл боловсруулах тендерт аль нэг сургуулийн хэдэн багш нар хувиараа оролцож худал үнэн онол ярьж ялаад, хэдэн оюутнаа зарцалж, бас барьцаалж хулхи юм хийгээд явдаг. Эргээд хүлээх хариуцлага ч байдаггүй, үр дүн ч гардаггүй. Үүнийг зогсоож сургуулиас нь нэгдсэн байдлаар албан ёсоор зохицуулдаг болгоё.

Ер нь тендерсээд ч байх явдалгүй. Шууд мэргэжлийн сургуульд нь, чиглэлийн тэнхимд нь ажлаа өг, төсвөө өг. Сургууль нь багш нартаа хуваарилаг, багш нар нь оюутнуудаараа хамжуулна биз. Оюутнууддаа цалин мөнгийг нь ёсоор нь өгөөд, суралцаж байгаа чиглэлээр нь эрдэм шинжилгээ, судалгааны ажилд дайчил. Зарим нэг багш нар оюутнуудыг үнэгүй "унадаг" даа. Ийм явдлыг бүр таслан зогсоо. Оюутнууд зарц боол биш.

Ингээд үнэхээрийн суралцах хүсэлтэй, сэтгэх чадвартай оюутнууд хичээлээ англиар үзээд, суралцаж байгаа мэргэжлийнхээ дагуу ажиллаад, судлаад, дадлага хийгээд, гоёж гоодохоо байгаад, архидаж шоудах завгүй болоод ирэхээр чадвартай боловсон хүчин болно. Зүгээр л даам гарна. Нээрээ шүү, Монгол хүний дундаж IQ дэлхийн дунджаас дээгүүр байдаг. Гадаадад суралцсан Монголчууд ч үүнийг үйл хөдлөлөөрөө нотолно. Төгсөгчид нь чанаржаад ирэхээр аандаа Монголын боловсрол, Монгол улс даам гарна.

Энэ бүх шинэчлэлийг яаж хийх тухайгаа ярьсангүй юү? Уг нь яриад л байгаа юмсан. Товчхондоо, анх нийлүүлэлтийг дэмжихдээ татварын арга хэрэгсэл ашигласан юм бол буцааж хумихдаа бас л татварыг ашиглая. Их дээд сургуулийн бизнес эрхлэгчдээс татвар авах цаг болсон. Бааз сууриа бэхжүүлбэл бэхжүүлж амжихаар л хангалттай хугацаа өнгөрлөө шд. Хувийнх, улсынх хамаагүй ээ. Хоюулангаас нь татвар ав. Аль ч их дээд сургуульд ямар ч санхүүжилт, татаас өгөх ёсгүй.

Үүгээр ч зогсохгүй, ийм ч стандарт, тийм ч стандарт гээд дарамтлаад бай. Ядаж л бакалавртай хүн багшлах ёсгүй, нийт багш нарын тал хувь нь доктор байх ёстой ч гэдэг юм уу дайраад байхаар хүссэн хүсээгүй цөөн багштай болж цөөн оюутан элсүүлнэ. Зэрэгцүүлээд ийм ч юм судал, тийм ч юм шинжил гээд судалгаа шинжилгээний бүхий л төсөвт ажлуудаа тэднээр хийлгэ. Ингээд байхаар их дээд сургууль хаашдаа цөөрнө, бас чанаржина. Аа нээрээ, тэр оюутны хотхон гэдэг балай юмаа орхиорой. Юманд чинь эрэмбэ дараа гэж байдаг. Өч төчнөөн асуудал яая даа гэж байхад, одоохондоо лав тэр чинь бүтэшгүй зүйл. Тэгээд ч дээд сургууль, оюутныхаа тоог цөөлчихвөл түүний чинь хэрэг угаасаа байхгүй болно.

Ахлах сургуульд ороогүй нөхдийг яах вэ гэж үү? Тийм ээ тийм, би мартаагүй. Дөнгөж 14-15 настай, насанд хүрээгүй, эрхзүйн бүрэн чадамжгүй хүүхдүүд байгаа, тэднийг шууд ажилд хөөж болохгүй. Тэднийг ТМС-д оруулнаа. ТМС гэдэг нь одоогийн энэ МСҮТ-ийг хэлээгүй шүү. Тэр бол арай л биш, дэндүү дутуу, хэтэрхий халтуур байна. ТМС-үүд нь 3 жилийн сургалтын хөтөлбөртэй, жинхэнэ утгаараа "соци үеийн" ТМС байх ёстой. Гол нь төлбөргүй (эсвэл маш бага төлбөртэй) байх бөгөөд оюутнуудад нь тэтгэлэг өгөхгүй, харин найдвартай ажлын байр амална. Тэр ТМС чинь хаана байна гэж үү?

Их дээд сургуулийг олшруулсан аргаар л ТМС-үүдийн тоог нэмнэ дээ. Ахлах сургууль болон дээд боловсролд зарцуулж байсан мөнгөө ТМС рүү хандуулаад, ТМС байгуулбал татваргүй болгоод, нэмж улсаас санхүүжилт олгоно. ТМС-ээс эсэн бусын стандарт эхэндээ шаардахгүй. Задгайд нь хаяна. Дараа нь бага багаар шахна. Тэгээд ч цаадуул чинь тэнэг биш учир бас бус бэлтгэлээ аандаа хангаад явна. Зөвхөн компаниудтай байгуулсан "ажиллах хүчнээр хангах, дадлагажигч авах, хамтран ажиллах" гэрээ чинь хаана байна гээ л болоо. Түүнийг нь үндэслээд л санхүүжилт олгоно. Ингээд ирэхээр яах ийхийн зуургүй л, хувийн компаниуд дэргэдээ өөр өөрсдийн ТМС байгуулаад ирнэ. Тэр мөртөө тэр нь ганц Улаанбаатарт овоорохгүй, амлая.

Улаанбаатарын хүн ам нэмэгдээд бүр болохоо байлаа гээд л сандарцгаагаад байх юм. Уг нь бол бүх дээд боловсролын байгууллага дан ганц Улаанбаатарт байдаг учраас л ийм нөхцөл байдал үүсээд байгаа юм шүү дээ. Худлаа гэж бодож байна уу? Тэгвэл статистик харахгүй юу! Энэ жил нийт хэдэн оюутан төгсөв, тэдний хэд нь нутаг буцав, тооцоод үзнэ биз. Тэднийг дагаж ирсэн аав ээж, ах дүү, амраг садныг нь бол дурсаа ч үгүй байна.

Аль мэргэжил ирээдүйд эрэлт хэрэгцээтэй байх, аль салбарын боловсон хүчнийг түлхүү бэлтгэх, аль мэргэжилд илүүтэй тэтгэлэг зарлах, бодлогын ямар арга хэрэгсэл ашиглан хэрхэн яаж хөдөлмөрийн нөөцөө удирдах тухай би дурссангүй. Монголын төр эрхбиш нэг юм боддог л байлгүй. Дээд боловсрол эзэмшихэд 4 жил зарцуулдаг, УИХ-ын сонгуулийн хугацаа 4 жилийн давтамжтай байдаг нь боловсролын тогтолцоо, боловсон хүчний бодлого, хөдөлмөрийн нөөцийн хуваарилалттай холбоогүй байх, тийм ээ?

Жич: Дараах холбоосуудаар орж их дээд сургуулийн тоо мэдээллийг харна биз.

http://bayarkhuu.niitlelch.mn/content/5742.shtml

http://www.forum.mn/p_pdf.php?obj_id=4443

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-11682446224831181432014-09-06T03:26:00.000-07:002014-09-06T03:31:33.251-07:00ХОТЫН ТЭЭВЭРУдам судраараа Улаанбаатарын унаган хүүхдээс улсын нийслэлийг удирдагчдад цөөн хэдэн санаа бэлэглэчие. Аав маань шугамын улаанаар зорчдог байв. Өвөө минь эхэндээ дугуй унаж, дараа нь сунадаг улаанаар аялдаг болсон гэдэг. Өвөөгийн аав бодвол морин жуузаар хөл залгуулсан биз. Харин би сахал ургатал хүлээлгэдэг байсан "Сансар 10"-аас анхлаад саадгүй давхидаг сагсуу "Шархад 13"-аар хотын төвийг хөндлөн гулд тасралтгүй 26 жил хөрөөдөж байна. Над шиг арвин туршлагатай хүн нийтийн тээвэр болоод ерөөс замын хөдөлгөөний талаар саналаа хэлж болно биз дээ?

Хичээл эхлэхийн өмнөхөн явуулсан хотын нийтийн тээврийн туршилт манай хотод тохирохгүй юм билээ. Автобусанд суудаггүй хүнд битгий хэл өдөр бүр автобусаар зорчдог надад ч хэцүү байсан. Ер нь ч тэгээд 500 төгрөгөөр өдөржин зугаална гэдэг буруу. Халамжийн мөнгө тарааснаас ялгаа юун. Түүнээс гадна том оврын автобуснуудад эцсийн зогсоол ч гэхүү, аюулгүйн тойрог ч гэхүү нэг юм гаргаж өгөхгүй бол эргэж тойрох гэж хамаг хөдөлгөөн хаагаад лайтай юм билээ. Эргэж буцдаггүй, дахин давтагдахгүй циклээр буюу битүү тойрог замаар явбал харин зүгээр байх. Жишээ татахад Ургамал-ЗМ компанийн "Ээрмэл 19" гэдэг чиглэл тэгэж явдаг.

Хүмүүс метро байгуулцгаая гэх юм. Улаанбаатар гэдэг чинь дүндээ Энхтайваны өргөн чөлөө, их бага 2 тойруу, хөндлөн огтлолцсон хэдхэн гудамжтай жижигхэн хот. Метро гэж хадуурахын оронд Энхтайваны өргөн чөлөөгөө дагуулаад 5 шараас Офицер хүртэл замын голоор давхар гүүр бариад, 2 эгнээ төмөр зам тавь. Тэрэн дээгүүрээ тэр рейлбусаа явуул. Энэ чинь л метро болно. Заавал underground байгуулах албатай юу? Зүгээр л subway гэж ойлгоод хийж болохгүй юу? Замын голоор хэдхэн төмөр бетон каркас хөл хийхэд ядах юу байна. 2 зун хийгээд л дуусна. Их ирээдүйтэй, ашиг тус нь өчнөөн. Төв замаар ямар ч автобус явахгүй, 1-р эгнээ чөлөөлнө гэж нийтэд лай болохгүй, бас рейлбус явж байна гэж фрезерээ байн байн хааж хөдөлгөөнд саад учруулахгүй. Гэм нь мөнгө л их шаардагдах байх.

Эсвэл бүр ингэж болно. Төрийн өмчийн автобус компаниудаа зар. Зарсан мөнгөөрөө Цахилгаан тээвэртээ хөрөнгө оруул. Баахан дуобус хийчих, эсвэл худалдаад ав. Тэгээд Энхтайваны өргөн чөлөөгөөр автобус явахыг нь хориод, чиглэлүүдийг нь сайхан хуваарилаад зөвхөн дуобуснууд явуул. Цаадуул чинь уяатай юм болохоор хойно урдаа гарч давхихгүй. Тог тасарсан ч тролейбус биш болохоор зам бөглөөд зогсохгүй, ойр зуурын маневр хийчихэж дөнгөнө. Дуобус явуулсан тохиолдолд заавал аюулгүйн тойрог үүсгэх гэж цахилгааны шугам угсрах шаардлагагүй. Тиймээс тролейбусны эцсийн зогсоол хийнэ барина гэж илүү ажил хийхгүй. Ингэж чадвал бусад чиглэлд автобуснуудаа сайхан хуваарил. Гагцхүү төв замаараа л бүү явуул. Энэ бол маш хямд бөгөөд хурдан арга. Гэхдээ ирээдүй муутай. Богино хугацаанд л амжилт олно. Алс хэтдээ лай болно.

Бас өөр нэг санал байна. Автобуснууд одоогийнхоороо яваг, хамаагүй. Зарим нэг яалт ч үгүй болохгүй байгаа маршрутыг өөрчилнөө. Тэр ч яахав, хаашдаа хийгдэх гэж байгаа ажил юм билээ. Бүх автобусны буудал болон автобуснуудыг чиптэй болгох. Тухайн автобус буудалд орж ирж зогслоо, хэдэн минут болов гэдгийг нь бүртгээд компанитай нь хариуцлага тооцох. Компанийг нь торгож ядах юмгүй. Бүртгэлийн автомат тайланг явуулаад л... дуусаа. Яг камерын торгууль шиг.

Дээрх бүгдтэй хамааралгүй бас нэг санал байна. Энэ бол бүх хөнгөлөлтийн билетийг устгах. Ахмадын, оюутны, цагдаагийн, гавьат болон ардын цолтны, тахир дутуугийн... гэх мэт бүгдийг нь. Тэгээд 6-аас доош насны хүүхдээс бусад бүх хүн адилхан 100-200 төгрөг төлөөд явах хэрэгтэй. Ингэснээр улсад татаасын дарамтгүй, автобус компаниудад гомдолгүй, ард түмэнд зовлонгүй амар. Хөнгөлөлт эдэлдэг байсан хүмүүс гомдол мэдүүлэхээс бүү ай. Ийм хямдхан тээврийн хэрэгсэл байж байхад, олон юм бүү донгод. Гэвч энэ тохиолдолд нөгөө орлого хөөж "шумахерддаг" асуудал бүр даамжирна.

Нийтийн тээврийн хувьд нэг иймэрхүү ойр зуур саналууд байна. Харин одоо замын талаар жаахан бурая.

Нэг магтаал хэлэхэд "Гудамж төсөл" үнэхээр их таалагдаж байгаа. Би 2008 онд Сүхбаатарын (ямар үхсэнээ хийж Чингисийн гэж нэрлэсэн юм бэ?) талбайгаас 1-р хороолол хүртэл машинаар 2 цаг 20 минут явдаг байлаа. Харин одоо 50 минут явж байна. Тэр үед Улаанбаатар 130 мянга орчим машинтай байсан бол одоо бараг 300-аад мянган машинтай болсон гэхээр энэ бол яалт ч үгүй дэвшил. Туулын болоод Сэлбийн хурдны замаа тавиад бусад уулзваруудаа янзлаад авбал бүр их сайжрах байх. Мэдээж бусад зам засвар, шинээр зам тавих ажлуудаа марталгүй хийх байлгүй.

Зам сайхан боллоо гээд асуудал бүрэн шийдэгдэхгүй. Замын хөдөлгөөний зохицуулалт гэж нэг чухал асуудал байх. Ид ачааллын үеэр үйлтэй лайтай хэдэн замын цагдаа л махийтлаа зохицуулж харагдах. Хүн л юм болохоор чадах, чадахгүй янз бүрээр л ажиллах. Миний ажигласнаар Улаанбаатарын хэдхэн гэрлэн дохио бүгд ямар ч утгагүй, яг ижилхэн давтамжтай асаж унтрах юм. Уг нь бол замын нэвтрүүлэх болон шингээх чадвар (урт, өргөн), ачаалал, бүсийн зэрэглэл, оргил цаг гэх мэтийг харгалзаж тооцоод дохио тус бүрийн хувьд ажиллах горим зохиож өгвөл хүнээс хамаарал багатайгаар зохицуулж болмоор санагдах.

Энэ алгоритмыг хийхэд тэрбум байтугай зардал гаргахад харамсах зүйл алга. Уг нь манай математикчид муу биш. Жилийн хугацаанд сайхан судлаад, тооцоод, алгоритмаа зохиогоод, туршаад, засаад, дахин туршаад, хянаад, хэрэгжүүлээд. Тэгээд мэдээж дараа нь шаардлагатай бол зарим дохиог шинэчлээд, бүх дохиог камержуулаад... Үүнийг хийчлээ гээд замын цагдаа огт зохицуулахгүй болно гэж байхгүй л дээ. Мэдээж механик зохицуулалт шаардлагатай цаг, уулзвар, нөхцөл байдал гарах л байх. Гэхдээ дандаа, үргэлж, өдөр бүр биш.

Аа нээрээ, нэг ийм завхрал харагдаад байна лээ. Урьд нь бэлэн мөнгөөр торгодог байхад бас ч гэж цагдаа нартай наймаалцах боломж өргөн байж, 5-10 цаасаар асуудлаа шийдэж болдог байсан. Харин бэлэн бусаар торгодог болсноос хойш цагдаа нар юм л бол жолооны эрх хасна гэж дайрдаг, эрхээ хасуулахгүйн тулд ярилцах үнэ 40-50 мянгаас наашгүй болсон байна. Ард түмэндээ ч хохиролтой, төр улсдаа ч лайтай ажил болоод байна шүү. Цагдаа нарын баяжиж байгаа эсэхийг бол хэлж мэдэхгүй юм. Бэлэн бусаар торгох нь бол зөв, харин цагдаагийн жолооны эрх хасдаг эрхийг харин хасдымуу яадын... Ямар ч байсан үүнийг шийдэх нэг арга олохгүй бол болохгүй нь ээ.

Өө нээрээ, тэр ачдаг асуудлыг түгждэгээр сольдог чинь буруу шүү. Хөдөлгөөнд лай болоод зогсцон машиныг бүр гай болгоод таг гацаадаг нь яаж байгаан? Зүгээр л торгуулийн хуудасны систем рүү оруул л даа. Барууныхныг хуулбал хуулсан шиг хуул. Битгий ингэж нуухыг нь авах гэж нүдийг нь сохлоод бай. Харин торгохдоо овоохон шиг торгоорой доо. Хоёрын хооронд битгий янаглаарай, гүйцэд хашраагаарай даа.

Би боддын, ийм том газар нутагтай улсад хүн бүр унаатай (магадгүй бүр жийптэй) байхаас аргагүй гэж. Хэрэгцээ талаас нь бодсон ч тэр, хүмүүсийг автомашингүй бай гэж уриалж болохгүй. Автомашинтай байх боломжийг нь хязгаарлаж бүр болохгүй. Харин аль болох шинэ машин авахыг шахах хэрэгтэй. Татварын болоод бусад арга хэрэгслээр дамжуулаад хуучин тэрэг орж ирэхийг нь хазаарлах, хөдөлгөөнд оролцохыг нь хориглох хэрэгтэй. Зүүн баруун жолоо гэж бас ялгаварлаж болохгүй. Манайх ямар Орос шиг өөрсдөө машин үйлдвэрлэдэг биш. Галуу дуурайж хэрээ хөлөө хөлдөөнө гэдэг дээ.

Түүнчлэн манайд анх автомашин оруулж ирэхэд нөлөөлдөг онцгой албан татвараас гадна жил бүр хураадаг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн татварыг жил бүр тогтмол байхаар биш он хуучрах тусам нь нэмэгддэг байхаар зохицуулах хэрэгтэй. Эхний 3 жил нь багахан, дараагийн 3 жил нь арай ахиухан, дараагийн 3 жил бас өмнөхөөс илүү, тэгснээ 10 дахь жилээс жил бүр улам ихээр өсөн нэмэгдэнэ... гэдэг ч юм уу тогтоовол зүйтэй.

Онцгой албан татварын хувьд ч гэсэн оруулах өөрчлөлт нь хөдөлгүүрийн багтаамж, үйлдвэрлэсэн оноос гадна дизель болон бензин эсэхээс нь хамааруулдаг байвал зүйтэй мэт. Зарим дизелүүд ч бас арай л муухай хар утаа хаяна шүү. Агаар бохирдуулах нь тэргүүн зэрэгт. Тэгээд ч улсын эдийн засагт муу нөлөөтэй (бага татвар төлдөг, ккк)... За за, татварын асуудлын тухайд тусад нь бичимз.

Төгсгөлд нь хэлэхэд нийтийн тээвэр нь хангалттай, зам нь сайхан, гэрэл дохио нь ухаантай, замын цагдаа нь шударга ажилладаг байхыг бүгд хүснэ. Ингэж чадвал хотын татвар, хураамжийг яаж ийгээд авч бололгүй дээ.

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-87790542619724061502014-08-19T04:18:00.003-07:002014-08-19T06:26:22.363-07:00ГЭР ХОРООЛОЛЖУУЛАЛТЗахиргаадалтын үед гэр хорооллыг анхнаасаа модон (битүү) хашаагүй байлгахгүй. Сараалжин төмөр хашаа ч юм уу, эсвэл жижиг хайс хатгавал болно, үгүй бол зайл гэж байсан бол айлууд анхнаасаа цэвэр сууж сурахгүй юу. Гудамжаар явсан хүмүүс гаднаас нь харна, хажуу хавирганыхан бас харна. Хүний нүдэнд ил байхаар чинь анхнаасаа л хичээнэ шүү дээ. Тэгсэн бол өдийд арай цөөн асуудалтай байхгүй юу. За за, өнгөрсөн баларсан юм ярьж дэмийрч гиюүрэх ч яамай. Ерөнхийдөө бол ийм юм ярих гэсийн.

Энэ гэр хорооллын дахин төлөвлөлт гэж нэг балай ажил байнаа. Янз нь, гэр хорооллын 3 айлын хашааны газар дээр 30 айлын орон сууц барих гээд л байх шиг. Энэ ажлыг сэдсэн, бас хариуцаж байгаа хүмүүс дунд Улаанбаатар хотын газрын зургийг харсан хүн ер нь бий болуу? Гэр хороолол ямархуу том газар эзэлдэг, тэгээд бас цаашаа тэлэх боломжтой байгаа, тэлэх тусмаа инженерийн байгууламж, дэд бүтцээсээ улам алсарна гэдгийг мэдэж байгаа болов уу?

Тэгээд харсан юм бол энэ бүх газрыг ийм байдлаар орон сууцжуулах гэж байгаа юм байх даа? Бүтэх эсэхийн тухай бол дараа ярья. Гол нь энэ их газар дээр амьдарч байгаа хүмүүсийг дээрх байдлаар хурааж хураангуйлахад Улаанбаатар хотын хил хязгаар маш их багасах учиртай. Эсвэл эсрэгээрээ, энэ их газар дээр 10 сая, бүр 100 сая хүн амьдрах орон сууц барьж болно. Ойлгомжгүй байна уу?

Монголчууд нүүдэлчид бөгөөд хаа хүссэн зүгтээ нүүж явсаар, суурьшмаар санагдсан газартаа хашаа хатгаад л болдог. Ингэж л Улаанбаатар болон бас бус хүрээнүүд үүссэн. Нүүж ирээд хашаа хатгасан болгонд газар өмчлөх биш юм гэхэд эзэмших эрхийг нь өгч, хаягжуулсаар байгаа. Ингэж хаягжуулаад, газар олгосоор байгаад Улаанбаатар ийм муухай "том" болсон. Дархан, Эрдэнэт... бусад нь ч үүний араас.

Энэ олголт үргэлжлээд л байвал хүн бүрээ байг гэхэд айл болгон өөрийн газартай болох агаад нөгөө л бохир заваан, усгүй, баастай, утаатай гэр хороолол чинь улам тэлсээр л, замбараагаа алдсаар л байх болно доо. Тэгээд тэр болгоныг орон сууцжуулах хэрэг үү? Үгүй ядаж л тэр хүмүүсийг бааснаас нь салгаж, ус уулгах, нийтээрээ угаартаж суухгүйн тулд инженерийн сүлжээ татах хэрэг гарна. Гэтэл тэр нь улам л алсраад, холдоод байдаг. Зардал нь ч бүр дийлдэхгүй боллоо л доо.

Тэгэхээр ийм байна. Надад асуудлыг арай хялбараар шийдэх нэг арга байна. Санаагаа танилцуулахаасаа өмнө "свот" шинжилгээ хийгээдхэе. Энэ менежментийн чиглэлийн дээд сургууль, сургалтын дамжаануудад зайлуул, свот шинжилгээнээс өөр юм заадаггүй юм шиг байгаан. Ямар нэг төсөл нэртэй цаас аваад харахаар л хэнд ч хэрэггүй, дараа нь яах ч гэж байгаан, хүснэгт зураад свот гээд нэг юм санаанаасаа зохиоцон байдын, хэ хэ.

За тэгэхээр, аль ч хот суурингийн гэр хороололд амьдрахад тохиолддог проблемууд нь ийм байна:

- Утаа. За энэ бол гал түлэгч этгээдэд өөрт нь ч их зовлонтой асуудал. Тэднийг шүдэнз зурж тоглох дуртай гэж бодоогүй биз дээ?

- Цэвэр усан хангалт муу. "Худагтаа ойр" гэнгүүт л хашааны үнэ өсдөг мөн үү?

- Бохир усны хоолой гэдэг юм байхгүй тул нүх ухаад, амбаар бариад баана. Өөр арга байхгүй л дээ.

- Ажиллагаа их. Шударга хэлэхэд гэр хороололд амьдрахад түлээ хагална, ус авна гээ л яалт ч үгүй үй түмэн ажил гардаг. Нүүр гараа угаахад хүртэл ажил орно шүү дээ. Залхуу хөдөлмөөр.

- Заваан. Үүнд хашаан доторхыг хэлсэнгүй, хашааны гаднах гудамжийг хэлж байна. Хашааны гадаа яагаад заваан байна гэхээр цемент, асфальт зам байхгүй, хийх, арчлах төсөвгүй бас сонирхолгүй учраас яалт ч үгүй заваарч л байгаа юм даа.

- Харшилтай нөхдүүд бол бүр байлтгүй. Тэнд чинь зэрлэгээс өөр ургамал ургадаггүй, шорооноос өөр замгүй.

- Харанхуй. Айлуудын гэрлийг арай гэж ёлтойлгож байхад чинь юун гудамжинд нь гэрлийн шон зоох.

- Аюултай. Мэдээж харанхуй юм чинь юм юм л болох боломжтой. Аюулыг багасгах үүднээс нохой тэжээнэ. Чиний нохой бусдын хувьд бас л аюул болно. Алдаад золбируулчихвал чамд ч аюул гэсэн үг.

- Автобусанд суухын тулд, ээ мөн хол алхах хэрэг гарна. Заваан бөгөөд аюултай, харанхуй гудамжаар.

- Автобусанд суух гэлтгүй, дэлгүүр орох гэж бас ингэж алхана. Гэцүү гэцүү.

- Хажууд уг нь ТҮЦ бий л дээ. Гэхдээ тэнд хэзээ авсан нь ч мэдэхгүй хэдэн талх, боов л байдын. Гол нь тэгээд тамхи. Тамхи татаад л ундаа уугаад боов мэрээд, гамбир хайраад амьдардаг бол ч яахав, болох л доо.

- За дэлгүүрээ байг гэхэд юун үйлчилгээ? Хаа байдын тэр чинь?

гэх мэт.... гэх мэт зовлон бэрхшээл, саад тотгор олоон олон. Бүгд ийм балиар биш л дээ. Ганц нэг аятай зүйтэй газрууд бий бий. Гэхдээ "гоё" биш.

Одоо сайн талыг нь дурдая. Дандаа муу муухай байна ч гэж юу байхав:

- Хэмнэж сурна. Нэг ажлыг хэн олон дахин хийхийг хүсэх вэ дээ. Усанд явах ч бас тийм аятайхан ажил биш. Тэгээд л нөгөө "одоо асгаач ээ" гэдэг усны тухай онигоо гарч байхгүй юу.

- Ажил хийж сурна. Над мэтийн хананаасаа халуун ус гоождог байрны хүүхэд түлээ хагалж мэдэх ч үгүй, чадах ч үгүй.

- Амьдрах чадвар сайжирна. Гэдэг нь аль ч утгаараа тэр. Аюул дунд байсаар биеэ авч явах чадвар сайжрахаас гадна, хүнд хортой нөхцөлд амьдарсаар байгаад дархлаа гэдэг нь хөгжчихдөг. За тэгээд л нүхэн дээгүүр харайх, хашаа руу авирах, хөлдүү угаадсан дээр хальтарч уналгүй явах гэхчлэн олон чадвар сурна.

- Булчингийн хөгжил сайтай болно. Ажил хийхээс гадна, их алханаа. Өөр бас бус шалтгаан ч бий. Автобусанд хоёр бацаан ярьж байхыг сонсоход "Гэр хорооллын хүүхдүүд бакь" гэдэг яриа хэвээрээ байна лээ.

- Хүүхдүүд нь байрны хүүхдүүдээс илүүтэй нийтэч болдог. Угаасаа зовлон нэгтэй улс нягтардаг болохоос адил жаргалтай хүмүүс нэгддэг гэж байдаггүй биз.

- Байгальтай арай л ойр өснө дөө. Гудамжны зэрлэг ч бай, хашаандаа тарьдаг ногоо ч бай бүгд ургамал. Золбин ч бай, тэжээдэг ч бай нохой байнаа л гэдэг чинь амьтантай харьцах нэг боломж. Цемент ухаж болохгүй, харин шороо ухаж болдог гэх мэтчилэн бодохоор яалт ч үгүй байгальд илүү ойр байгааз. Над мэтийн байрны хүүхдэд ийм боломж байгаагүй нь үнэн юм чинь.

- Зан заншлаа харьцангуйгаар сайн мэддэг болно. Харьцангуйгаар гэж байна шүү. Ядаж л хаашаа ч хамаагүй харуулж барьсан орон сууц биш, анхнаасаа тааруулж барьсан байшинд амьдардаг юм чинь. Монгол гэрийн тухай бүр дурсаа ч үгүй байна.

- Гоё эрх чөлөөтэй. Ямар манай хүүхдүүдийг барилдуулахгүй гэж паар нүдэх доод айлтай ч биш. Дусаал гоожуулж ус алдах дээд айлтай ч биш. Амьтан хүнд гай болох нь бага, амар тайван.

- За хамгийн мундаг давуу тал нь Land Lord. Газартай хүн гэдэг чинь шал өөр. Дуртай юмаа л хийнэ.

- Тухайлан газартай учраас машин, зогсоол, гарааж гэж лав айлтгүй.

- Их дургүй хүргэвэл нохой битгий хэл, заан тэжээнэ. Яадын, танай байшин дээр баагаа юу?

- Сууцны хувьд байрныханд огт байдаггүй мундаг давуу талтай. Тэр юу гэвэл байршлаа өөрчлөлгүйгээр сууцаа томруулж болно, багасгаж болно, дургүй хүрвэл нураагаад хаясан ч өөрийн дур.

гэх мэт.... гэх мэт "хийхээ хүрвэл арга цөөдөхгүй, хиймгүй бол шалтаг мундахгүй" гэдэг шиг давуу тал, боломж олоон олон.

Ингээд харахаар дүндээ нэг л юм харагдаж байгаа. Гэр хороолол нь хувь хүндээ онцгой ашигтай бөгөөд нийтийн зүгээс хортой мэт харагддаг. Гэдэг нь гэр хороололд тавих нийтийн анхаарал, төрийн халамж шууд орхигдоно. Мэдээж бас, зай талбай том, алслагдмал гэх мэт яалт ч үгүй хүчин зүйлс байгаа учраас угаасаа анхаарал халамж тавихад ч хэцүү л дээ. Түүнээс санаатай гадуурхаад ч байгаан биш.

Тэгэхээр үүнийг хялбархан шийдэх зарим нэг "сүркээ сүркээ" санаанууд байгаагаас та бүхэнтай хуваалцсугай. Үүнд:

1. Гэр хорооллыг нүд үзүүрлэх анхдугаар шалтаг бол мэдээж утаа. Утаанаас салах үй түмэн ажил, асар их мөнгө зарцуулсан боловч аль нь ч бүтэлтэй болсонгүй. Уг нь бүрэн шаталттай зуух, утаагүй түлш гэдэг бол тун муугүй санаанууд шүү. Зардал мөнгөний механизмыг нь ч сүрхий шийдсэн. Гэхдээ нэг юмыг нь буруу хийсэн. Айл болгонд зуух тараах гэдэг нь. Түүний оронд утаа гаргадаг 100 жижиг яндангийн оронд 1 том утаагүй яндан гэдэг байдлаар асуудлыг шийдсэн бол яах уу? Утаагүй боловч хор бол мэдээж байна л даа. Гэхдээ 1 утаагүй яндан нь 10 утаатай яндангийн дайтай хор ялгаруулах боловч 100 утаатай яндан шиг дулаан ялгаруулна гэхээр яаж байна? Утаа шууд 10 дахин багасаа хаясан. Аягүй бол 100 дахин ч байж мэднэ. Яг хэр зэрэг багасхыг нь технологи шийднэ.

2. Гэр хорооллынхныг өрөвдөж үзэх 2-р асуудал нь цэвэр ус. Койка нь ч билүү, Жайка нь ч билүү, бүр Христ нь ч билүү, лав л манай нам засаг биш юмдаг, гэр хороолол болон зуслангийн бүсүүдэд хэдэн гүний худаг ухаж өгөв шд. Жаахан бяртайхан айлууд зөвхөн өөртөө гүний худаг ухуулчихдаг л байх. Гээд байсан чинь Улаанбаатарын газрын гүний усны нөөц гэдэг чинь харин балрах тийшээгээ хандаад байгаан биш үү? Тэгэхээр ийм байна. Айл болгон дор хаяж 20-30м гүн худаг ухаад, тэрнийхээ насосыг ажиллуулах гэж 380 татаад байвал усны ч тэр, цахилгааны ч тэр нөөц чинь хүрэхгүй ээ. Бас тийм ойрхноос сайн ус ч гарахгүй. Тиймээс 100 айлын дунд 200м-ийн гүнтэй ганц сайн худаг ухаад, тэрнийгээ түрүүнийхээ зуухтай зэрэгцүүлээд барьчихаар ус болоод дулааны асуудал нь тун эвтэйхэн шийдэгдчихнээ гэж бодож байна.

3. Гэр хорооллыг үгүй хийх ёстой 3-р шалтгаан нь бохир. Байшин дотроо паалантай жорлон угсарсан айлуудын хувьд бохироо 2 янзаар шийддэг. Нэг нь том ёонгос булах, эсвэл газарт нь шингээх. Аль нь ч байсан соруулдаг юм байна лээ. Айл болгоны хувьд соруулах гэж овоо мөнгө төлдөг биз. Сорж авсан баасаа дараа нь яадаг бол? Арай Туул гол уруу??? Түй түй түй, битгий тийм байгаасай. Тэгэхээр энэ зовлонг мөн л дээрхийн адил 100 айлын дунд нэгдсэн нэг бохирын систем байхаар шийдэж болно. 100 ихдээд байвал 10 айлын дунд 1 байсан ч болно. Айл болгон хашаандаа нүх ухах гэж, ёонгос булах гэж ажил болохгүй. Ганц газар дорвитойхон нэг л нүх ухна. Гүээ ядаж, баасны машин айл айлаар шагайгаад гудамжаар нэг өмхий самхай тавиад энд тэндгүй тэнээд байхгүй, ганц газар бичкээн үнэр тарьчихаад гялс явчихна.

4. Гэр хорооллынхонд хэцүү тусдаг 4-р зүйл бол цахилгаан эрчим хүч. Тогных нь хүч хүрдэггүй тул айлын гэрэл чүү ай ёлтойно, зурагт нь шатчихгүй бол их юм. Арга ч үгүй биз дээ, нэг шонгийн модноос хорь гучаараа зүүгдчихээр чинь. Ингэж олуулаа шамбааралдахаар галын аюул гэж юм үүснэ. Гээд л гамшиг зовлон хөврүүлээд байвал үргэлжлээд л байх. Тэгэхээр ийм зовлонгийн шалтгаан нь юу вэ гэхээр цахилгааны дэд өртөөнүүдийн хоорондын зай холдоод, чадал мөхөсдөөд байдгаас улбаатай. Уг нь гэр хороолол дунд ямар ч айлаас илүү цахилгаан хэрэглээтэй зөндөө хувийн жижиг үйлдвэрүүд бий, тэд саадгүй ажиллаж чаддаг. Яагаад гэвэл тэд өөрсдийн дэд өртөөтэй байдаг юм. Хэрэв ийм гоё, чадалтай дэд өртөөнүүдийг ойр ойрхон буюу жишээлбэл 100 айлын дунд нэгийг шийдээд байвал яахуу, сайжрах уу? Хариулт нь тийм. Тэгээд яагаад шийддэггүй юм? Хариулт нь "Тэр чинь майр үнэтэй"

5. Гэр хорооллыг өөд нь татах 5-р ажил бол орчны тохижилт. Энэ тал дээр бол ямар ч асуудалгүй, шууд хүчиндэнэ. Яаж гэхээр, нэгд айл болгоныг хашаандаа мод тарь гэнэ. Тэгээд хашааны гадуур бут тарь гэнэ. Мэдээж ойр орчноо зүлэгжүүл гэнэ. Тэгээд халтар модон хашаагаа соль гэнэ. Гудамж гудамжаараа жигдэр гэж шаардана. Тэгээд үүнийг хийснийх нь төлөө "100 айл" гэдэг төсөлд хамруулна. "100 айл" гэдэг нь яахав дээ, түрүүчийн 4 ажил, тэгээд нэмэх нь хучилттай зам, бас хүүхдийн тоглоомын талбай.

100 айл төслийг хэрэгжүүлэхэд мэдээж төрөөс тодорхой мөнгө гарна. Тэр мөнгийг заримыг нь зээлж олно, заримыг нь татвараас санхүүжүүлнэ, заримд нь сурснаараа гуйлга (хандив) гуйна. Төр бүгдийг нь санхүүжүүлж дийлэхгүй нь тодорхой тул гоё болох гэж байгаа айлууд өөрсдөө нэлээд мөнгө гаргана. Заримд нь мөнгө бий, заримд нь байхгүй. Байхгүйд нь зээл олгож болно. Гол нь гоё болохын тулд санал нэгтэй байх хэрэгтэй. Санал нэгтэй улсыг дэмжиж бололгүй яахав.

Яагаад шамбааралдан суудаг шавар байшинг шал талбайгаар нь хэсэгчлээд барьцаалж болдог мөртлөө энэ дэлхийгээс эгнэгт салахгүй эх газар барьцаалж болохгүй гэж??? Яагаад цалингаас өөр орлогогүй хүнд зээл өгч болоод байгаа мөртлөө "их дургүй хүргэвэл ногоо тариад зары шүү" гэж ч болох, цалин царайчлахгүй байж чадах хүнд зээл өгч болдоггүй билээ?

Тэдэнд байшин барих, байгаагаа сайжруулахаас гадна дундын дэд бүтцийн байгууламждаа зарцуулах мөнгийг нь зээлээр олгочих л доо. Яс юман дээр, саяхан 30 сая байсан наад ямбий хашаа чинь чамайг 100 саяын зээл өгсний дараа шууд 300 саяын үнэтэй болж, чиний барьцаа чинь бүр баталгаажна биз, мөн үү?! Тэгээд ч ийм үнэтэй болсон барьцаагаа алдах тэнэг хүн гэж гарах уу? Алдахгүйн тулд зээлээ умалзуулаад байдын байгааз дээ.

Харин гэтэл орон сууц яажына? Юун үнэ цэнээ нэмэгдүүлэх, улам л хуучраад, мияараад л байна шүү дээ. Өнөөдөр 200 саяар авсан байшин хойтон үнээ барих уу? Баталгаа өгч чадах уу? Зээлээ яг төлөх үү? Сайн бод, сайн бод.

Свот шинжилгээгээ үргэлжлүүлсүгэй. "100 айл" төсөл хэрэгжвэл гарч болох сөрөг талуудыг тоочвол:

- Орон сууцны үнэ шалдаа бууж, барилгын компаниуд бөөн бөөнөөрөө дампуурна.

- Орон сууцны үнэ буурснаас шалтгаалан барьцааны баталгаа муудаж банкууд баларна.

- Нүүрс зарагдахаа байж нүүрсний ченжүүд эхлээд, улмаар нүүрсний уурхайнууд сүйрнэ.

- Нүүрс ийм болж байхад модныхон будаа болох нь хэнд ч ойлгомжтой.

- Улс орон даяар "ажилгүйдэл" нүүрлэнэ. Гэхдээ хачирхалтай нь, энэ ажилгүйдэл эдийн засагт муу нөлөө үзүүлэхгүй.

- Гэр хороололд амьдардаг хүмүүс аймаар залхуу болно. Тэд нар усанд явахгүй, түлээ хагалахгүй, нүүрстэй хутгалдахгүй, хэвтэж л байдаг болно. Тэгэхээр улс орны хэмжээнд биш юм гэхэд Улаанбаатарын хэмжээнд таргалалт аюулын харанга дэлдэнэ.

- Гэр хорооллынхон халтар явахаа байна. Танай хүүхдүүдэд "шоолох" юм байхгүй, уйтгартай байдаг болно.

- Sky resort дампуурч орлогогүй болно. Яагаад гэхээр нөгөө гэр хорооллынхон чинь довцог болгон дээр цанын бааз байгуулчих бөгөөд гудамж гудамжаараа талцаж уралддаг болно.

гэх мэт.... гэх мэт сөрөг талууд асар олон гарна. Би "муу тал" гээгүй шүү, "сөрөг тал" гэж байна. Жаахан маазарчихлаа, соорий.

Ерөнхий зарчмыг нь ойлгосон тул цааш үргэлжлүүлье. Тэгэхээр 100 айл дундаа өөрийн гэсэн цахилгаан, дулааны станцтай, цэвэр усны худагтай, нөөцийн сантай, цэвэрлэх байгууламжтай байх нь. Мэдээж тэнд нь ажиллах хүмүүс хэрэгтэй. Тийм хүмүүсийг юу гэж нэрлэнэ гээ? СӨХ гэсэн ч болно, ГӨХ гэсэн ч болно. Боловсон хүчин бол зөндөө бий. Гагцхүү тэднийг сургах хэрэгтэй, зохион байгуулах шаардлагатай.

Тэгэхээр эхний ээлжинд иймэрхүү байдлаар айлуудыг зуу зуугаар нь багцалчихаж болж байна. За одоо томоор хар. Өөр хоорондоо тодорхой хэмжээний зайтай цахилгаан, дулаан, цэвэр бохир усны зангилаанууд байна. Нэгтгээд холбох уу, яахав? Та шийд.

"100 айл" төслийг хэрэгжүүлчихээр бүх гэр хороолол тэр чигээрээ ийм болно гэж бодож байна уу? Арай ч үгүй ээ. Яах ч аргагүй, яалт ч үгүй техникийн шийдэл нь боломгүй газар, байршил гэж байна. Бас яг хийсэн, яаж ч болдоггүй ядуу айл бас байна. Гэлээ гээд тэд тийм олон гарахгүй. Тэднийг хэрхэх талаар явц дунд нь шийдэж болно, эсвэл өөр хувилбар бодож олж болно. Энэ чинь олонхийн эрх ашгийг тэргүүн ээлжинд тавьдаг ардчилсан нийгэм мөн биз дээ.

Харин одоо энэ сайхан санааг бүтээх, ажлыг хийх боломж олгох, амжилтаа бататгах гол нөхцөл, шаардлагыг нь зааж өгье. Энэ хамгийн чухал нь юм шүү. Нөгөө утаагүй түлшний үйлдвэр гэж бодож байна уу? За үгүй дээ, гэхдээ мэдээж наадах чинь маш чухал. Түүхий нүүрс түлээд унавал яндангаа цөөлсний ач тус гэж үгүй болчихно. Зуух уу? Бас л биш. Чухал нь ч чухал л даа. Угаасаа технологийн шийдэл гэдэг чинь мэдээж чухал. Гэхдээ энэ бүхнээс хамгийн чухал нь юу вэ гэвэл...

Улаанбаатарын суурьшлын бүсийн хил хязгаарыг тодорхой болго, бүсчил. Энэ улсад хаашдаа 100 сая хүн амьдрахгүй нь ойрын 100 жилдээ тодорхой тул Улаанбаатарыг 20 сая хүнтэй байна гэж бодоогүй л юм бол хил хязгаарыг нь тогтоо. Тэгэхдээ "энэ хэсэгт орон сууц барина, энэ хэсэгт гэр хороолол нь байна. Энэ хооронд айл байтугай, амьтан ч буулгахгүй. Энэ бол эзгүй бүс" гээ л. Үүнээс цааших нь дагуул хот гэнэ үү, зуслангийн бүс гэнэ үү, пад алга. Ямар ч байсан Улаанбаатарт хамаарахгүй, өөр хаягтай, өөр засаг захиргаатай газар байг. Хамгийн гол нь Улаанбаатарын эзгүй бүсэд л суурин байтугай нүүдэлчил айл бууж суухыг нь ч хатуу хоригло. Нэг л ялаа суувал тэр чигтээ үүрлэчихнэ шүү. Бид чинь нүүдэлчин түмэн шүү дээ. Ээ дээ, үүнийг л санаж яваарай.

Төгсгөлд нь хэлэхэд, бидний цөөн хэдхэн Монголчууд тархай бутархай байж боллоо. Одоо жаахан нэгдэж, хамтарвал яасан юм бэ? Орчин тойрноо эмхлэх, орон гэрээ засах ч хамгийн энгийн л асуудал шүү дээ. Тэгээд нөгөө талд нь хариуцлага. Муу ч бай, сайн ч бай хуулиа сахин биелүүлцгээе. Муу хууль гаргуулахгүйн тулд эхнээс нь сайн оролцоцгооё. Харин оролцуулахгүй байвал...

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-72613265270352910142014-06-17T21:54:00.002-07:002014-09-18T02:06:41.462-07:00БИ АРДЧИЛАЛД ДУРТАЙЭнэ нээрээ арай дэнднээ. Миний өмнөөс хуульд санал өг гэж нэг нөхрийг УИХ-д сонгоод явуулах. Нөгөө нөхөр нь ажилдаа ирэхгүй, хуралдаа суухгүй. Өмнөөс нь өөр нэг нөхөр миний хүсээгүй саналыг өгчхөж байх. Ийм ардчилал байдгиймуу?! Энэ тэгээд ардчилал мөн үү, тээ?! Хэрэв тэр новш миний саналыг хуульд тусгаж чадахгүй юм бол би түүнийг яах гэж сонгосон байх вэ? Зайл л даа. Чи чадахгүй юм бол өөр чаддаг хүнийг нь, ядаж ажлаа тасладаггүй хүмүүжилтэй хүнийг оронд чинь суулгая.

Би олон удаа бичсэн. Ганц би ч биш олон хүн хэлж байгаа: Монголд ардчилал байхгүй болсон. Ер нь байсан ч юм уу даа?! Итгэхгүй байна уу? Гуравхан тоо ярихаар бүгд тодорхой болно.

Нэгд, УИХ-д 76 хүн сонгодог. Эдний 3-ны 2 нь буюу 51 хүн сууж байвал чуулганы ирц бүрдсэн гэж үздэг байв. Тэгээд ирсэн хүмүүсийн дийлэнх олонхийн саналаар буюу 26 хүний саналаар хууль батлагддаг байлаа. Тэгсэн яасан, 3-ны 2 гэдгийг дийлэнх олонх буюу 51% гэж өөрчлөнгүүт хууль ердөө л 20 хүн гар өргөөд л батлагдахаар болж байгаан. Гэтэл бодит байдал дээр 10 хүн суугаад хүн бүр 2-3 карт шургуулаад хууль батлагдаа, дуусаа!!! Хүний хувь заяаг ямар амархан шийднэ вэ? Тэр мөртөө ганц хүн биш, бүхэл бүтэн ард түмний шүү!!!

Хоёрт, УИХ-ын 76 тойргийн 20 нь буюу 26% нь Улаанбаатарт, үлдэх 56 нь буюу 74% нь орон нутагт ногддог. Харин Улаанбаатарт нийт хүн амын 41% нь амьдардаг ба орон нутагт 59% нь байдаг. Улаанбаатарын нэг сонгогчид 0.63 ширхэг сонгох эрх ногдож байхад орон нутгийн нэг сонгогчид 1.25 ширхэг буюу 2 дахин давуу сонгох эрх олдож байна. Ардчилал гэдэг чинь бүх хүнд тэгш эрх өгдөг гээ биз дээ?! Тэнд их газар, олон мал байдаг учраас тэдэнд илүү сонгох эрх ногдоно гэж үү? Тэгвэл УИХ гэдэг чинь хууль санаачилдаг, баталдаг үүрэгтэй байгууллага. Харин хууль гэдэг нь нийгмийн харилцааг зохицуулдаг. Нийгэм гэдэг нь хүнтэй л холбогдоно. Тэгэхээр УИХ чинь нэн тэргүүнд хүний асуудлыг зохицуулах үүрэгтэй биш юм уу?!

Гуравт, давхар дээл гэдэг асуудал байна. Засгийн газар хэрэв 30, за болиё 20 яам байгуулаад бүх сайдыг нь УИХ-аас сонговол УИХ гэж байх хэрэггүй болж байгаам даа. Үхсэн хатсаны чинь Монтескью, засаглалын онол... Илүү тайлбар хэрэгтэй юу?!

Ийм байж бас ардчилал яринаа та нар!!! Хуц заа. Ардчилал байхгүй болчоод байхад юун тэр шударга ёс, тэгш эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлага, элий балай...

Зөвхөн гол гол тоог нь ярихад ийм байна. Зарчим яривал 3 байтугай 3000 зөрчил тоочиход хүрнэ. Иймээс асуудал тоочихоо болиод шийдэл дэвшүүлэе.

1. УИХ өөрөө тоглоомын дүрмээ зохиодогт асуудлын гогцоо байна. Компанийн эзэн ч бас дүрэм, журмаа зохиодог. Гэхдээ тэд чинь хэрэглэгчиддээ, зах зээлдээ захирагддаг л байхгүй юу! Гэтэл УИХ юунд ч захирагддаггүй. Ард түмэн юу юм, түй... Тэгэхээр нөхдүүдээс дүрэм зохиох эрхийг нь аваад хаячий. Өөрөөр хэлбэл УИХ-ын оролдож болохгүй, өөрчилж чадахгүй хууль гэж байх ёстой гэсэн үг. Энэ бол мэдээжийн хэрэг Үндсэн хууль. Нэмээд бас УИХ-ын дэгийн тухай хууль гэх мэт зарим нэг хуульд гар хүрэх эрхгүй байхад ер буруудахгүй. Эсвэл ийм хууль байхгүй болгоод Үндсэн хуулийн нэг зүйл, заалт болгоод оруулчхаж болох юм. Тэгвэл бүр сайн, илүү амар.

2. За ямартай ч дураараа дургих боломжгүй болгоод авлаа. Одоо ардчиллын үнэт зүйлсээ хамгаалж, ард түмэнд засгийн эрхийг нь өгнөө. Тэр нь юу гэвэл, сонгосон гишүүнээ сонгогчид нь буцаан татах эрхтэй байх. Яаж зохион байгуулах нь дараагийн асуудал. Хамгийн гол нь тийм боломж байна гэдэг нь л чухал. Буцаан татах үндэслэлүүд дотор нь хуралд суусан ирц болон идэвхийн асуудлыг заавал оруулж өгөх хэрэгтэй. Ингээд та нар ажил таслаад үзээрэй!

3. Хүссэн хүсээгүй хуралдаа суудаг болсон тул гишүүдийн ирц идэвхийн байдлыг үнэн бөгөөд тодорхой болгох үүднээс, хоосон дүр үзүүлэхгүй, сууж таслуулахгүй, төрийн ордонд унтуулахгүйн тулд, үгүй ядаж Candy Crush тоглуулахгүйн тулд санал өгөх асуудлыг шийдэх шаардлагатай. Тиймээс "УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхийн саналаар хууль батлагдана" гээд оруулчхая. Тэгвэл "чуулганд ирэгсдийн дийлэнх олонх" гэдэг асуудал үгүй болно. Өөрөөр хэлбэл хууль дор хаяж 39 хүний саналаар батлагдах болж байгаам даа. Хоорондоо эвлэх, үгсэх боломж нь ч буурна. Ингэвэл цөөн бөгөөд чанартай хууль гарна. Үүн дээрээ нэмээд аль хуулийг батлахад ямар гишүүн дэмжиж, ямар нь эсэргүүцэв гэдгийг сайхан зарлаад өгөх хэрэгтэй. За энэ ч хэвлэл мэдээллийнхний хийх ажил.

4. Ингээд чангалчхаар гарууд хүссэн хүсээгүй ажлаа хийх л болно. Тэгэхээр нөхдүүдийг ажлаа хийх боломж, цаг заваар хангах хэрэгтэй. Үүний тулд давхар дээлийг тас хориглох хэрэгтэй. Бүр ерөнхий сайдыг ч УИХ-аас сонгож болохгүй. Хэрэв ингэх юм бол баагийд илүү эрх өглөө гэсэн үг. Засгийн газар хууль санаачлах эрхтэй, УИХ-ын гишүүн хууль санаачлах эрхтэй. Тэгэхээр мань эрд илүү боломж бий гэсэн үг. Тэгэж наргиулахгүй ээ. Түүнээс гадна, угаасаа ерөнхий сайдын нөр их ажлын хажуугаар чуулганд суугаад явж байх цаг зав гарах ч үгүй.

5. Сонголтын хувьд мажоритар системийг сонгоод, тойргийн мандатыг хүн амд нь тэгш хуваарилаад, засаг захиргааны нэгж болон сонгуулийн тойргийн хүрээг өөр хооронд нь хамааралгүй (давхцалгүй) болгочхоор тойрогтоо ажиллах нэрийн доор айрагдаад, архидаад явах боломжгүй болно доо. Сонгогчид нь гишүүнээ буцаан татдаг байх боломжийг мажоритар систем л олгоно. Намууд төлөвшөөгүй өнөө үед пропорциональ систем манайд тохирохгүй, бүр хортой. Засаг захиргааны нэгж, сонгуулийн тойрог 2-ыг өөр байлгах нь гишүүд тойрогтоо зарцуулах нэрийн доор төсвөөс хулгай хийх боломжгүй болгоно. Нөгөө талаас ЗГ нь УИХ-аа хахуульдаж чадахгүй болно. Угаасаа хүн амын тоонд тэнцүүлэх байдлаар сонгуулийн тойргуудыг зохион байгуулах болбол хүссэн хүсээгүй засаг захиргааны хуваарийг мөрдөх боломжгүй болно. Сонгуулийн тухай хуульд УИХ гар дүрж чадахгүй байх нь ардчиллын үнэт зүйлийг хамгаалах гол хамгаалалт.

Ерөнхийдөө УИХ, ЗГ нь өөр өөрсдийнхөө ажлыг хийгээд явдаг болчихвол дараа дараачийн асуудлууд нь аандаа цэгцэрнээ. Ядаж л сайд, гишүүн нь өөр өөр байх ёстой болоод ирэхээр намууд хүний нөөцийн дутагдалд орно. Яг үнэндээ бол хүний нөөцийн дутагдал гэхээсээ итгэлтэй хүний эрэлд хатна гэсэн үг. Толгойлогч нар өөрөө сайд болох уу, эсвэл гишүүн байх уу, аль нь дээр вэ гэдгээс эхлээд бодох зүйл их гарна. Нэгийг нь сонгоод шийдлээ гэхэд нөгөө талд нь хэнийг тавих вэ гэх мэтчилэн бодох зүйл мундахгүй. Энэ мэтээр хүн бүрийн мэдэх улстөрийн наймааны оролцогчид олшрохын хэрээр наймааны нууц задарна. Алив зүйлийн нууц задарнаа гэдэг чинь муу ч бай сайн ч бай тэр зүйл бүтэлгүйтэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Улстөрийн наймааны бүтэлгүйтэл нэмэгдэнэ гэдэг чинь нөгөө талдаа ард түмний хожоо нэмэгдэнэ гэсэн үг. Гэх мэт, гэх мэт, гэх мэт...

Одоогийн засаглалын хэлбэрийг өөрчлөлгүйгээр ахиц дэвшил гаргах боломж, арга зам надад бол ингэж л харагдаж байна даа. Товчхондоо, ёстой юм ёсоороо байгаасай л гэсэн хүсэл шүү дээ. Үүнийг хэрэгжүүлэх боломж, зангилаа нь "УИХ-ын өөрчилж чадахгүй хууль гэж байх ёстой" гэдэгт л байгаа юм. Эс тэгвэл дараагийн нөхдүүд гарч ирээд л орвонгоор нь эргүүлээд самраад хаячина. Тийм завсар үлдээх юм бол мянган гоё өөрчлөлт, сайжруулалт хийгээд яах ч билээ.

Үүнээс өөр арга зам байвал андууд сэтгэгдэл бичигтүн. Санал солилцоё. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэгсэн. Төгсгөлд нь гуйх л юм: НАМАЙГ АРДЧИЛАЛД ДУРГҮЙ БҮҮ БОЛГООЧ.

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-41316940073939410892014-06-05T01:32:00.001-07:002014-09-18T02:08:51.844-07:00ТӨРИЙН №1 ДАЙСНУУДМонгол түмний заяа их гэж. 300 жил гэдсэндээ хөлөө жийлцэж, өөр хоорондоо дайтаад, үргэлжлүүлж бас 300 жил бусдад дарлуулж ертөнцөөс түгжигдэж, өчнөөн дараалсан геноцид аллагад хядуулж, өлсгөлөн ядуурал, халдварт өвчин, удаа дараагийн дайн самуунд үймсээр дэлхийн хамгийн дорой буурай, хамгийн цөөн хүн амтай улс болсон боловч үндэс угсааны хувьд ч мөхсөнгүй, төр улсын хувьд ч сөнөсөнгүй.

Тэр байтугай, хамгийн "мяа" үедээ ч дэлхийн дайны ялагч болж, XX зууны сүүлээр өрнөсөн үй олон хувьсгал, хөдөлгөөний манлайлагчаар ялгарч, XXI зуунд ч евразийн геополитикийн анхаарал татсан төв цэгээр тодорч байх юм. Түмнийх нь заяа ч их юм байж. Төрийнх нь заяа нь л харин хэлтийчээд байх шиг.

Төрийн сүлд ч яахав, уг нь байдгаараа л байгаа. Төрд ажиллаж байгаа этгүүдэд нь л нэг биш. Хаа газраас ирсэн нь бүү мэд нэг эргүү гарч ирээд л дур зоргоороо самрах юм. Харанхуй мунхагтаа ингээд байна уу гэтэл хачин өндөр боловсролтой байх юм. Юм үзээгүй болохоороо ингэж хөөрцөглөдөг юм уу гэтэл хорвоогийн мухарт хүртэл тэнэж үзсэн золиг байх. Ядуу доройдоо хонзогноод байгаа юм уу гэтэл янзын баян амьдарч байх. Зовлон үзээгүй зоолсон амьтан уу гэтэл алаг хорвоогийн эрээн бараан амьдралыг алхаж туучаад гараад ирсэн байх юм. Залхуу хүн яавч биш, тэнэг хүн бүр ч биш гэж бодохоор Монгол төрийг хөмрөх атгаг санаатай атаат дайсан л болж таарах гээд байгаа юм даа.

Хэнийг хэлээд байгаа юм бол гэж гайхах хэрэггүй. Хуруу дараад тоолсон ч болно. Хаа сайгүй байгаа. Хуурамч эх орончдын тухай ярих гэсэнгүй, худалч хулгайч нарын тухай ч яриагүй. Шуналын микробуудыг ч бас хэлээгүй. Хулгайч бол хулгайч. Үйлдэл бүр нь авах идэхийн төлөө. Авилгач, алуурчид бүгд адилхан. Тэдний хийсэн үйлдлийн аль нэг талд нь ямар ч байсан өөрт нь нэг юм үлдэнэ. Харин өөрт нь ч наалдахгүй, өрөөлд ч наалдахгүй хорон үйл хийгчид, мэдэмхийрэгчдийн тухай л яриад байна.

Ийм хүмүүсийн хамгийн нийтлэг шинж чанар бол өөрийн гэсэн үзэл баримтлал, чиг баримжаа байхгүй. Тухайн үед таалагдсан, эсвэл толгойг нь эргүүлж дөнгөсөн нэг зүйл, итгэл үнэмшлийнхээ төлөө үхэн хатан зүтгэнэ. Тэр итгэл үнэмшлээсээ болоод нүд нь сохорчихсон, чих нь дүлийрчихсэн. Итгэл үнэмшил гэж хэлдгийн шалтгаан нь ямар ч зорилгод хүрэх эцсийн цэг, төгсгөл гэж байдаг бол тэдэнд тийм юм байхгүй. Тийм учраас зорилго гэж тодорхойлсонгүй. Ер нь бол үндсэн зорилго нь ердөө л олон түмэнд таалагдах явдал. Гоё харагдаж л байвал бусад нь хамаагүй. Олон түмэн түүнийг сайн хүн гэж байвал цөөнх юу гэх нь түй падгүй.

Ийм хүмүүс тендер, концесс өөр юу юу ч байдын, процессын шинжтэй энэ тэр ажилд оролцохгүй. Гэрээ хэлцлээр ч оролдохгүй. Товчхондоо хулгай хийхгүй, харин хууль ярина. Том том бодлогын шинжтэй юм л ярина. Өөрчилсөн хууль, өргөсөн бодлого нь өөрт нь ч ашиггүй, өрөөлд ч хэрэггүй, өргөн түмэнд бол харин хортой бас хөнөөлтэй, өөдлөх дэвжихэд садаатай бас гайтай. Дандаа нуухыг нь авах гээд нүдийг нь сохолдог. Ийм л улс.

Эднийг дахиад ямар "бодлого" ярих бол гэж үнэндээ айх юм. Иймэрхүү нөхдүүдийг тэргүүн ээлжинд төрөөс зайлуулахгүй юм бол эд нарын сэдсэн "бодлого"-ынх нь завсар, зайлхайгаар хулгайч нар чихэлдээд байна шүү дээ. Иймэрхүү малнууд байгаа болохоор хулгайч болж төрөөгүй нь хүртэл хумсалж сураад байх шиг. Ийм байхад эднийг төрийн дайсан гэхгүй тэгээд юу гэх юм?!

Хулгайч нар бол эд нарын хажууд зорилготой, чиглэлтэй улс. Авах, идэх нь гол зорилго учраас олон түмэн юу гэхээс айхгүй, ичихгүй. Хулгайч л учраас баримтгүй, буух эзэнгүй, буцах мөргүй л юм хийнэ. Харин хулгайчид боломж олгож байгаа нь энэ дайснууд.

Ийм төрийн дайснуудаас салах ганц арга бол ердөө л системийн өөрчлөлт. Тогтолцоогоо засахгүйгээр юу ч сайжрахгүй. Юун тэр Монгол түмний заяа их мих...

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-70286294156048802912014-04-01T02:04:00.002-07:002014-04-03T01:25:12.890-07:00БУЯНЭх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд буян номын мөр хөөх ёстой бурхны олон шавь, буддын олон хуврагууд аа. Та нараас асуух юм байна. Өвдөж зовоод, арга мухардаад ирж байгаа сүсэгтэн олон шавь нартаа сэтгэлийн ариусал өгч чаддаг уу, эсвэл сэтэрхий зүү, сиймхий самбай ч болтугай салгах гэдэг үү?

Хүүхэд маань өвдчихлөө, хагалгаанд оруулж байна, ном уншуулая (сэтгэлийн тайвшрал авах) гээд очиход нь хандив өгөхөө ч байг, ядаж үнэ мөнгө авалгүйгээр (зовлон дээр нь зовлон нэмэлгүйгээр) ном уншаад өгдөг лам байдаг билүү? Олон түмний сайн дураараа, сайхан сэтгэлээрээ өгдөг өргөл барьц байдаг л даа, байдаг. Харин түүнийгээ бусдад хандивлачихдаг лам байна уу, цаана чинь. Өөрсдөө гангарчихсан, эхнэрээ гоёчихсон, хүүхдээ эрхлүүлчихсэн, бүдүүн бүдүүн жийп уначихсан явж байдаг биз дээ?

Монголчуудын хувьд аль нэг сүм хийд, систем, институц, байгууламжид бишрэхээсээ илүүтэй хэн нэг гэгээнтэн, хувь хүнд бишрэх, дагалдах байдал илүүтэй. Тухайлан, хувь хүнийг шүтдэг болохоор ч тэр үү, тэгээд өнөөх нь бас биеэ тоох төрөлхийн “өвчтэй” монгол хүнийг ч хэлэх үү, ганцаараа солиороод, будда мудда юу юм бэ болоод явчихдаг. Хүн бүр сүм хийд, дацан, дуган бариад энд тэндгүй суварга бариад, хүрд зоогоод эхлэхээр чинь одоо яалтай вэ дээ. Хэн буддын шашинд итгэж, дагаж сүсэглэх билээ.

Шашны шинэтгэл гэж хүмүүс их ярьж байна. Гэхдээ лам нар голдуу, тэгэхдээ сүсэгтэн олны тусын тулд биш, өөрсдийнхөө ашиг тусын тулд ярилцаад, бас хэрэлдэх гээд байх шиг. Шашны бус хүмүүсийн санаа оноо, идэвх зүтгэлийг нэг сонсохноо гэмгүй л санагдах. Шинжлэх ухаанч талаас нь энд судлаач Д.Ганхуяг гуай бичсэн байна лээ. Харин би энд байж болох, хэрэгжүүлэхэд хүндрэлгүй энгийн нэг санаа хэлье.

Нийтийн дунд нэг ийм яриа байдаг. Оргүй ч биш л дээ, яг голоор нь дүгнэчихсэн. “Христийнхэн өгдөг, Буддынхан авдаг” гэж. Яахав цааш нь ухаад, санхүүгийн систем рүү нь өнгийвөл асуудал өөр л дөө. Гэхдээ нийгэмд явуулж байгаа, нүдэнд ил үйл ажиллагаа нь тийм л байгаа биз дээ.

Монголд яс юман дээр бараг ганц ч буяны сан байдаггүй. Яахав, христийн болон бас бус шугамаар орж ирсэн буяны сангууд байдаг л байх. Гэхдээ буддын тодотголтой ганц ч буяны сан байхгүй. Ямар ч хийд буяны үйл хийдэггүй. Эсвэл буяны сан нь шашны зан үйл хийдэггүй, сургааль номлол түгээдэггүй.

Тэгэхээр нэг том хийд байгуулаад, тэр хийд нь сангийн буюу санхүүгийн үйл ажиллагаа явуулаад, түүнийгээ сайн сурталчлаад өгвөл болмоор л санагдах. Тэнд нь мэдээж хурал ном хурдгаараа хурна, бурхан шүтээнд мөргөдгөөрөө мөргөнө, засал ном хийдгээрээ л хийнэ. Тэнд түмний бишрэл төрүүлсэн жинхэнэ ариун номыг сахисан санваартнууд байдаг.

Гол нь хандив цуглуулдаг, цуглуулсан хандиваа үржүүлдэг, үржүүлсэн хандиваараа ядарсан зовсон амьтан хүнд тусладаг (хүнд өвчтэй, эдгэрэх магадлалтай боловч үнэтэй хагалгаанд орж чадахгүй өч төчнөөн хүн байдаг), түүнийгээ идэвхитэй сурталчилдаг, шашны олон талын зан үйлийг үнэ төлбөргүй хийдэг ийм л үйл ажиллагаа явуулдаг том төв, хийд байвал болоод явчихмаар санагдана. Энэ нь эргээд аялал жуулчлалын талаасаа ч хэрэгтэй юм байгаам даа.

Шашны хэрэгт мэдээж төр оролцохгүй, шашныхан өөрсдөө л оролцоно. Шашны реформыг шашныхан өөрсдөө л хийх ёстой. Гэхдээ мэдээж Монголчууд учир бие биенээ хүлээн зөвшөөрөхгүй, хоорондоо эвлэхгүй. Бүхий түүхэндээ л түвд ламаар толгой хийж явсан шүү дээ, та нар. Тийм биз дээ???

Иймд үүнийг харин арай сэхээрсэн, хэр баргийн лам нар шүүмжилж, гажааж чадахааргүй боловсорсон, шашны өндөр мэдлэгтэй, гэгээрсэн (магадгүй настай) хүмүүс бий болгоод удирдаад, залгамжлуулаад явчихаж болох юм шиг. Заавал шинээр бүтээнэ, бий болгоно гээд ч яахав. Монголын бурхны шашинтны төв, Гандантэгчинлэн хийдийг ингэж өөрчилөхөд болох. Уг нь тэнд Монголын ард түмний итгэл, сэтгэл, хандив, хөрөнгөөр боссон Жанрайсиг бурхнаас авахуулаад шашны зүтгэлтнүүдийг бэлтгэдэг шашны дээд сургууль нь ч байгаа юмсан. Тийм учраас энд энгийн хүмүүс оролцоход болохгүй юмгүй гэж санана.

Уг нь бас ч гэж Монголд мөнгөтэй хүмүүс байна, мөнгөөрөө буян хийх гэсэн хүмүүс ч байна, арай ч бүгд адгийн шаарууд болчихоогүй байна. Монголын заяа их.

Хоорондоо эв зүйтэй байцгааж, бие биедээ л итгэхсэн дээ.ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-69792365915641850952014-03-13T06:52:00.001-07:002014-09-18T02:08:51.860-07:00ЭНҮҮГЭЭР ҮҮ, ТЭРҮҮГЭЭР ҮҮЛиберал л гэнэ, Социал л гэнэ, Демократ л гэнэ, Консерватив л гэнэ... Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Хэчнээн ч янзын үзэл баримтлал байдгийн. Юугаараа ч ялгаатай юм, бүү мэд. Ганц мэдэж байгаа юм нь энэ олон үзэл баримтлал бүр нийгмийн сайн сайхны төлөө бөгөөд улс гүрнээ, эх орноо, цаашлаад эх дэлхийгээ сайн сайхан болгоход л чиглэдэг, эцсийн очих цэг нь адилхан гэдгийг л мэдэж байна.

Гол ялгаа нь энүүгээр явах уу, тэрүүгээр явах уу гэдэг дээр л зөрөлдөөд байх шиг санагдах юм. Тэр нь тэгээд эдийн засгийн хувьд ч, гадаад харилцааны хувьд ч, нийгмийн бодлогын хувьд ч, эрүүл мэндийн хамгааллын асуудал дээр ч, боловсролын тогтолцооны хувьд ч өөр өөр байдаг юм шиг. За тэгээд маргааны гол цэг нь явж явж хэнд эрх мэдлийг өгөх вэ, гэхээс гадна хэрхэн эрх мэдлийг шилжилтийг зохицуулах вэ гэдэг дээр л байх шив дээ.

Миний ойлгож байгаагаар лав ардчилсан гэхээрээ төө тэнд байгаа нусаа идсэн мэдрэл муут ч хууль тогтоох асуудалд шууд болон шууд бусаар оролцох бололцоотой байх ёстой юм шиг байгаан. Ардчилсан бус гэхээрээ тэр мэдрэл муут байтугай, энэ бузгай толгой ч тогоонд нь багтаагүй л бол юу ч гэж "хуцаад" нэмэргүй байдаг болтой. Гэхээр одоо яах ч ёстой юм.

Миний боловсрол нимгэдээд тэр үү, эсвэл тархины багтаамж нь багадаад байгаа ч юм болов уу, сайн ойлгохгүй л байна. Аль нь ч зөв юм бүү мэд. Ухамсарлаж байгаа ганц юм нь хүн бүрт таарсан заах арга барил гэж байдаггүй шиг, улс бүрт таарсан хөгжих арга зам адилхан байдаггүй байлгүй дээ.

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-16720469138401121672014-03-07T19:01:00.002-08:002014-03-09T07:43:57.288-07:00БОЛОВСРОЛ - ЗЭВСЭГТа Монгол хэл сайн сур, таны тэнэг мангар байх бол ер асуудал биш, хамгийн гол нь Монгол хэлний шалгалтыг сайн өгвөл та манай сургуульд үнэгүй сурч болно. Шалгалтын дүн чинь их сайн байвал танд бид бүр стипенд өгсөн ч болно.

Дээд сургуульд ингээд л орчихдог бол яах вэ? Гоё уу? Мэдээж ГОЁ! Чихэр гоё уу, гоё. Гэхдээ хортой...

За одоо дээрх өгүүлбэрийн Монгол гэдгийг нь Англи гээд сольчих. Гадаадын их дээд сургуульд үнэгүй суралцахад тавигдах бараг цорын ганц шаардлага бол Англи хэл. IELTS, TOEFL, TOEIC бүгд зүгээр л англи хэлний шалгалтууд, мөн үү? Тэр тусмаа нарийн ширийн хэл шинжлэлийн дасгал, даалгавар (нөхцөл, дагавар, үгийн гарал үүсэл, өгүүлбэрийн бүтэц...) байхгүй, зөвхөн тухайн хэлийг ашиглаж мэдээлэл авч чадах уу, мэдээлэл дамжуулж чадах нь уу гэж шалгадаг. Тийм үү?

"Гатнуул" элсүүлэх процесстой их адилхан байгаа биз? За одоо элсүүлсэн "гатнуул"-аа сургана... Яасан тийм эвгүй сонсогдож байна уу? "Муу хөгийн новш өөрөө тэтгэлэг авч чадаагүй дээ, атаархсандаа ийм тэнэг юм бичиж байгаа юм" гэж бодож байна уу?

Тийм, яг үнэн. Таны зөв, би англи хэл сурч чадаагүй. Гэхдээ та алдаж байна, би танд атаархаагүй. Харин ч тэтгэлэг авч чадсан, боловсролоо дээшлүүлж чадсан, эсвэл тэтгэлэгт идэвхитэй бэлтгэж байгаа танд баяр хүргээд, өөр зүйлийг давхар бодож санаж яваасай гэж бодсондоо үүнийг бичиж байгаа юм.

Ер нь манайхан гадаадад байгаагаа шүүмжлэхээр (монгол ямар оршуулгын газар уу) эх орондоо байгаагаа доромжилдог (өөрөө гарч чадаагүй болохоор атаархаж, хорссондоо тэгэж байгаа юм), эсвэл гадаадад байгаа нь нутагтаа байгаагаа муу хэлж (зэрлэг бүдүүлэг, юм үзээгүй), Монголдоо байгаанууд нь хариу (биеийн амрыг хараад харьд одсон) талцаж хэрэлддэг. Ийм явуургүй бодлоосоо хагацах хэрэгтэй байна. Бусдын л идэш болж байна шүү дээ.

Тэгэхээр өрнөдийн ертөнцөд, ялангуяа дэлхийд дангаар ноёрхох сонирхолтой АНУ болон түүний холбоотнууд их дээд сургуульд тэтгэлэгээр суралцуулахдаа дараах хэдэн ерөнхий зарчимд тулгуурладгийг та бараг мэдэх байх. Эдгээрийг тоймловол:

1. Тэтгэлэг авах шалгуур нь мэдээж англи хэлийг хэр эзэмшсэн бэ гэдэг асуудал. Яахав, ийм тийм голч дүнтэй гэсэн билэг тэмдгийн шинж чанартай зүйл бол байх байх. Хамгийн гол нь хэл. Хэлийг шалгуур болгоод байгаа шалтгаан нь соёл дамжуулах гэж тэр. Гадаад хэл суралцана гэдэг бол тэр чигээрээ гадаад соёл суралцана гэсэн үг. Өөрөөр хэлбэл урьдчилсан бэлтгэл болгож, "гатнуул"-даа хагас боловсруулалт хийнэ.

2. Тэтгэлэг авахыг хүсэгч нь нэр бүхий улсын иргэн байх. Тэр улсууд нь гол төлөв, ядуу буурай, хөгжиж байгаа гэгдэх боловч яс юман дээр алсдаа тэднийд хэрэг болох байгалийн баялаг бүхий, эсвэл геополитикийн хувьд сонирхол татахуйц улсууд байна. Гол төлөв азийн болон өмнөд америкийн, бас хуучин комунист байсан голдуу улсууд байдаг.

3. Тэтгэлэгийн нэг чухал шаардлага нь "сурч дуусаад, бушуу зайл" буюу заавал буцаж эх орондоо очсон байх. Тайлбар нь "та сурч мэдсэнээ эх орныхоо сайн сайхны төлөө ашиглаарай" гэх боловч гол нь нөхрийн тархийг угааж дуусгаад бэлэн болсон "гатнуул"-аа обьект уруу нь явуулж байгаа юм.

4. Тэтгэлэг нь ихэвчлэн нийгмийн чиглэлээр байдаг. Тэгээд үүнийгээ тухайн улсын нийгмийг боловсронгуй болгоход анхаарах гэх мэт гоё гоё үгээр халхавчилдаг. Бизнесийн удирдлагаар сургах бол үнэнхүү дуртай, тэргүүлэх чиглэл нь. Яагаад гэхээр дадлага хийх газар нь бэлэн, кейс нь бэлэн, суралцах зүйл нь барууны ялгуусан "капиталын нууц". Тэгээд хамгийн гол нь бизнесийн удирдлагаар суралцсан хүн аймаар амбицтай, бас юм юмны захтай болчихдог юм. Тухайлан юм юмны захтай болчихоороо хорвоо ертөнц санаанд нь багтаад, хэр баргийн юманд өрөөсгөл хандаад, дээрээс хараад эхлэдэг. Ер нь бол аливаа зүйлээс зөвхөн ашиг хараад, "сохорч" эхлэдэг юм. Үүнд эргэлзэх хэрэггүй, би өөрөө бизнесийн удирдлагын боловсролтой, мэргэжлээрээ 10 гаруй жил ажиллаж байна.

5. Байгалийн шинжлэх ухааны чиглэлээр тэтгэлэг олгох нь цөөн агаад техникийн шинжлэх ухааны чиглэлээр бол бүр ховор. Сургасан тохиолдолд яг нарийн технологийн түвшний боловсрол барагтай бол олгодоггүй. Түүнчлэн төрөлжүүлэх нэрийн дор энэ чиглэлээр сурч байгаа гадаадын оюутан, дотоодын оюутнууд нь голдуу тусгаар байдаг.

За одоо тэтгэлэг авсан хүмүүсийн аж амьдралтай танилцая. Дийлэнх тохиолдолд тэтгэлгээр суралцагчдыг эрхлүүлдэггүй. "Хамар дээр нь шар тос түрхэх" гэж нэг зүйр үг байдаг. Түүн шиг сайн сайхан амьдралыг үнэртүүлээд л, бага зэрэг амсуулчихаад л яваад байна. Нөхдүүд тэр "гоё" оронд оччихоод хөлсөө дуслуулан суралцдаг, ажилладаг. Энэ нь ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгд манай улс мундаг байгаа биз, танай улс миа байгаа биз гэж ойлгуулах, хоёрт өөрөө хөдөлмөрлөж зүтгэсэн хүн айхтар амбиц суудаг бөгөөд хэр баргийн хүний үг дуулахаа больчихдог. Товчхондоо өөрөөр нь боловсруулах гэдэг стратеги.

За ингээд өрнийн "ялгуусан капитал"-ын нууцыг мэддэг, "ардчилал"-ын амтыг мэдэрсэн хүнд 2 зам үлдэнэ. Нэг нь тэтгэлэгт заасан ёсоор гэртээ харьж сурсан мэдсэнээрээ эх орноо "хөгжүүлэх". Нөгөө нь тэр чигтээ тэр гоё газар үлдэж амьдрах. Тэнд үлдсэн тохиолдолд бас ч муу биш, мэдээж мань хүн хямд ажиллах хүчин болох агаад ажлаа алдахгүйн тулд үхэтлээ ажилладаг үнэнч "боол" болно. Хүний нөөц хэрэгтэй юу, хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, тэнд үлдсэн этгээд нутаг орондоо байгаа хэддээ, ар гэр, орчин тойрныхондоо замыг зааж гэрэлтүүлэгч болно. Харьж очоод уусчихгүй, харин ч сайн.

Арабын хавар, Ливийн хагарал, Украйны бутрал, өөр бас бус юу ч юм, бүхий л балай хувьсгал энэ тэрд барууныхны гар оролцсон болохыг бүгд харж байна. Гэхдээ тэр яг тэгэж нөлөөлөөд, ингэж санхүүжүүлээд гэсэн барим тавим бат нот баримт хаа ч байдаггүй. Яагаад гэвэл тэд үүнийг тийм бүдүүлэг аргаар хийдэггүй бөгөөд эхлээд боловсон хүчнээ, "гатнуул"-уудаа бэлддэг. Бүр өөрийнх нь сайн дураар элсүүлээд, өөрөө сурч "боловсрох" боломжийг нь олгодог.

Бослого, хөдөлгөөн, тэмцэл, хувьсгал, хагарал, бутрал, иргэний дайныг эхлүүлэхдээ бяцхан халаана. Бусдыг нь тус улсын хамгийн мундаг сэхээтнүүд өөрсдөө сайн дураараа, үнэн голоосоо хийчихдэг. Тэгээд л өмнө нь бэлэн шарсан тахиа бий болж "энхийг сахиулах ажиллагаа" явуулна. Ямар ч эсэргүүцэх хүчгүй, дайн дажны хөлд нэрвэгдсэн, ядарсан, туйлдсан, мунхарсан ард түмэн, талцаж хэрэлдсэн сэхээтнүүд, хөл толгойгоо олохоо байсан төр засаг, бүрэн сүйрсэн улс үндэстэн, гэхдээ элбэг баян, хямдхан, нарийн ярьвал үнэгүй түүхий эд, байгалийн баялаг, газар нутаг.

Байгалийн болон техникийн ухааны чиглэлээр тэд хүн сургаагүй биш, сургадаг байсаан. Тэр нь айхтар том алдаа байсныг тэдний эхэлж сургасан Япон, Солонгос, Энэтхэг оюутнууд нэвт шувт харуулсан. Нөгөөтэйгүүр тухайлан эдгээр улсууд л боловсролыг зэвсэг болгож болох юм гэдэг санааг барууныханд ойлгуулчихсан хэрэг.

Боловсрол бол аюултай зэвсэг. Аливаа улс орныг устган сүйрүүлэх үү, мандан бадраах уу гэдгийг тухайн нийгмийн боловсролтой, элит хэсэг л шийддэг. Түүнчлэн боловсрол нь соёлоос хол байх аргагүй. Тийм учраас Монголын түг түмэн хүн ЗХУ-д сурч боловсрохдоо өрнийн боловсон ёсыг, "100 татдаг" соёлтой нь юутэй хээтэй нь хуу хамаад аваад ирсэн.

Ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэх үгээр жигүүрлэж нео-либерализм гэдэг нэр томъёоны ард нуугдах барууныхны, тэр тусмаа АНУ-ын дэлхийд дангаар ноёрхох ашиг сонирхол иймэрхүү маягаар хэрэгждэг. Үүнийг бага зэрэг өөрчлөн найруулах замаар ноёрхож чадахгүй ч гэсэн, өөрсдийгөө хүлээн зөвшөөрүүлэх, нөлөөллийн хүрээгээ тэлэх санаагаар Хятад, Солонгос, Япон зэрэг улсууд мөн ийм арга хэрэглэдэг. Эдэн дундаас Солонгосын соёлоор тэргүүлэх стратеги үр ашгаа өгч байгааг бүгд харж байгаа.

Та бас л итгэхгүй хэвээр байна уу? Өрнийхөн, тэр дундаа АНУ өөрсдийн боловсролын системийг хамгийн сайн гэж дүгнэх агаад дэлхийн шилдэг их дээд сургууль гэдэг жагсаалтад АНУ-ын сургуулиуд л дүүрэн байдаг. Үүнийг бодоод үзнэ биз дээ.

Дахиад давтая, та нэгэнт тэнд боловсрол эзэмшээд ирсэн бол, эсвэл боловсрол эзэмшихээр зэхэж байгаа бол сайн байна. Гэхдээ гурван зүйлийг санаж, мөрдлөг болгож яв:

1. Баруунд нэг их чухал зүйлийг зааж өгнө. Тэр бол аливаа зүйлийг баримттайгаар судлах. Зөв. Гэхдээ цаадуул чинь танд мэдээллийн эх үүсвэрийг шалгах ёстойг хэлж өгөхгүй. Ер нь бол ямар ч мэдээллийг элдэв боловсруулалтгүйгээр, цэврээр нь, натуралаар нь олж аваад өөрөө боловсруулалт хийж байгаарай.

2. Аливаа зүйлийг тэнцвэртэй судалж сураарай. Хэрэв чи ардчилал, зах зээлийг судалж байгаа бол сайныг нь бас муутай нь судал. Зулын доор харанхуй гэж тэнд бас муу юм байж л таараа. Дарангуйллын тогтолцоог, комунизмыг сохроор бүү муул. Тэнд ч бас сайн юм байж юу магад.

3. Хамгийн гол сурч, мэдэж, ойлгож авах зүйл чинь үндэсний эрх ашиг юм шүү. Өөрийгөө таниагүй байж, өрөөлд зааж сургана гэж байдаггүйтэй адил Монголоо мэдэхгүй байж, Монголыг хөгжүүлнэ гэж ч юу байхав. Үндэсний эрх ашиг гэдэгт сул талыг нь ч бас хэлдэг гэдгийг ойлгоорой. Монголчуудын сул тал бол хэтэрхий их амбиц, нэгдэл нягтралгүй байдал. Захын дурак үүнийг мэддэг. Хүнд муугаа бүү үзүүл.

Төгсгөлд нь хэлэхэд Америк гэж үндэстэн байдаггүй, Америк ашиг сонирхол гэж л бий. Харин Монгол гэдэг үндэстэн ч бий, тусгаар улс ч бий, ашиг сонирхол ч бий. БҮҮ МАРТ!.

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com7tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-73296648660659011882014-02-27T20:05:00.004-08:002014-09-18T02:10:04.228-07:00ARE YOU VEGETARIAN? - ТА НОГООЧИН ХҮН ҮҮ?Англи хэл үзэж байсан ихэнх хүмүүс vegetarian гэдэг үгийг анх харангуутаа ногоочин, тариачин гэж шууд орчуулах гээд байдаг. Энэ нь яалт ч үгүй үгийн үндсээс ургуулан, монголоор сэтгэсэн эндүүрэл. Үүний эсрэгээр "цагаан хоолтон" гэдэг үгийг шууд үгчлэн (white meal eater гэдэг ч юм уу, хэ хэ) орчуулбал гадныхан "мах иддэггүй, ногоо иддэг" хүн гэж яавч шууд хүлээж авахгүй байх. Өөрөөр хэлбэл ганц үгийн гарвал үүслээс бид юу идэх ёстойгоо ухамсарлаж болохоор...

Миний нэг үзэл бодол байдаг. Дэлхийн бөмбөрцгийн хаана (аль өргөрөг, уртраг, өндөршил, чийгшил, үүлшилд) амьдран суугаагаас хамаараад, ямар уур амьсгал ноёлж буйгаас (өвөл зун хавар намар, халуун хүйтэн, хуурай борооны улирлаас) шалтгаалаад, тэр ч байтугай эцэг эх чинь юу идэж ууж байснаас хамаараад чиний хүнс чамд тохирч байх ёстой. Өөрөөр хэлбэл Монголд оршин байгаа харийн хүн нутагтаа амьдарч байгаа бидэнтэй төстэй боловч үл ялиг өөр бүтэцтэй хооллох ёстой гэж.

Хэрэв тэр эрхэм маньтайгаа адилхан махыг мангас шиг залгиад байвал хэдэн үе удмаараа ногоо зулгаасан, бие махбодь нь махчин араатныхан шиг бус, өвсөн тэжээлтэн шиг бүтэцтэй болсон түүний ирээдүй машид бүрхэг болно. Эсвэл өнөөх маань би угаасаа өвсөн тэжээлтэн тиймээс махан идэштэй байж чадашгүй хэмээн зөрүүдлэн зүтгэх аваас Монгол нутгийн уул, ус, нар, салхи түүнийг мөн өршөөхгүй. Учир явдал ийм тул тэрбээр хоол хүнсэндээ туйлын анхааралтай байхаас аргагүй.

Яг ийм итгэл үнэмшлийн улмаас би сүүлийн үед элбэгшээд байгаа "эрүүлийг сахигч, буяныг хураагч" олон сайхан бясалгагч нөхөддөө цагаан хоолны дэглэм барихдаа нэг зүйлийг тун их анхаарвал зохино хэмээн зөвлөдөг. Энэ бол дэлэнт малын шимт сүүнээс хэзээ ч битгий татгалзаарай гэдэг зөвлөгөө. Тайлбарлавал, сүү уу гэж байгаа юм биш, харин өрөм, ааруул, ээзгий, аарц, зөөхий, айраг, тараг, уураг, шар тос, цагаан тос, бяслаг... гэх мэтчилэн цагаан идээг заавал хэрэглээрэй л гэсэн санаа. Мах идэхгүй байж болно, магадгүй сайн ч зүйл биз.

Ер нь Монгол хүн заавал мах иддэг байх албагүй. Эхнэрийн минь дээд удамд төрөлхийн цагаан хоолтой хүмүүс хэд хэд байсан агаад тэд бүгд өвдөх зовох зүйлгүй, өндөр насалсан гэдэг. Хотын суугаа ажилтай биднээс хэд дахин их энерги шаарддаг ажилтай, амьдралын хэмнэлтэй малчин хүмүүс байж шүү дээ. Гээд бодохоор Монгол нутагт заавал мах идэж алдсан энергиэ нөхөх албагүй нь илт боловч цагаан идээнээс татгалзах нь харин эсрэг үр дүн дагуулна.

Шууд хэлэхэд Арьяавал чинхай бясалгалаар дагнаж байгаа хүмүүс сүүн бүтээгдэхүүнээс татгалзсанаар өөрсдийгөө алж байгаа нь илт харагддаг. Тэд магадгүй оюуны хувьд өндөр чадавхитай байх (өөрсдийнх нь итгэл үнэмшлээр шүү) боловч бие махбодийн хувьд ачаалал даах чадвар сул, бяр чадалгүй нэг л үхээнц, дорой харагддаг. Тиймдээ ч аливаа өвчин зовлонд амархан сөхөрч байгаа тал ажиглагддаг.

Ингээд хэлчихээр андууд маань эрс дургүйцэх байх, магадгүй. Гэхдээ монгол нутагт амьдарч байгаа монгол хүн монгол өвс, агь, таана, хөмүүл идсэн монгол малын мах, сүү, цагаан идээнээс голлон авдаг тэр микро элементүүдээ бүрэн авч чадахгүй байна гэдэг яавч сайн зүйл биш. Мэдээж тэр өмнөд газартаа, чийглэг зөөлөн уур амьсгалтай, халуун дулаан нутагтаа бол өвс ногоогоо түүж идчихээд явахад мах иддэг маниас илүү эрүүл чийрэг байна л даа, ойлгомжтой. Үүнтэй агаар нэг, халуун зунаар тонн тонноор мах залгиад байгаа өнөө цагийн монголчууд урт насалж удаан жаргахгүй нь нэн тодорхой.

Шог зохиолч Цэнддоо гуай "Монголчууд ухаантайдаа, эрүүл мэндээ бодсондоо зун мах иддэггүй байх. Харин хөргөгч байхгүй болохоор л махаа хадгалж чадахгүйгээсээ болоод зун мах иддэггүй байсан" гэж бичсэн байдаг. Энэ бодвол хошигнол байлгүй дээ. Би бол харин ч ухаантай болохоор мах иддэггүй байсан л гэж боддог. Зун мах идсэн хүн ер яадаг билээ дээ, аахилаад л дотор бүлхийчхээд л... Зун зугаалгаар явж үзээгүй хүн байхгүй, зугаалгаар хорхог хийж идээгүй хүн ч байхгүй биз.

Уг нь байна шүү, бидний өвөг дээдэс идье л гэвэл заавал удаан хадгалаад байх албагүй, өдрийн нэгийг хагалаад идсэн ч болох л байсан. Хотонд байгаа хонио биш гэхэд тал нутагт сая саяараа сүрэглэдэг байсан зээр гэдэг амьтан байж л байсан. За тэгээд хөргөгч зохиогдохыг хүлээлгүй, хэдэн мянган жилийн турш махаа борцлоод, шуузлаад, хатаагаад яаж л бол яаж хадгалсаар, идсээр ирсэн ухаантай ард түмэн. Угаас монголчууд мах болон сүүг хамгийн олон янзаар боловсруулж чаддаг гайхамшигт өв соёлтой үндэстэн билээ.

Цагаан сараар явган, эсвэл морь унаад айл хэсэхэд бууз, банш сүрхий сайн шингэдэг. Өдөртөө 10 айлаар ороод нэг айлд 3 бууз (нэг бууз ойролцоогоор 30гр махтай) идсэн гэхэд л 30 бууз далд хийчихсэн (900гр мах идчихсэн) байх нь энүүхэнд. Хажуугаар нь идээ, битүүлэг амсах, салат зууш гэх мэт мэр сэр эсэн бусын юм (ер нь голдуу мах) чихээд болоод л байдаг. Харин машинтай айл хэсэхээр л ямар ч юм огт шингэдэггүй юм байна лээ. Хариулт нь тодорхой байх. ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-39341250671957328942014-01-28T19:27:00.002-08:002014-09-18T02:08:51.840-07:00ШАГНАЛМонгол улсын ардын ..., хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт, гавьяат ...

Сонсоход сүрдмээр байгаа биз. Ийм айхтар гуншинтай бишрэм амжилт гаргаж, тив дэлхийд эх орныхоо нэр сүрийг цуурайтуулж, өөрөө мөн ч сайхан амьдардаг байхдаа... Гэж бодвол худлаа шүү. Хувийн өмч хөрөнгийг үзэн яддаг өмнөх дэглэмийн үед ийм маягаар аргалдаг байлаа. Байлаа ч юу байхав, одоо ч байсаар л байна. Одоо больё л доо.

Одоогийн бүх шагналууд соци нийгмийн үеэс улбаатай. Улбаалсаад ч байх юмгүй, зүгээр л бүх одон, медаль, цол, тэмдэг тэр чигээрээ Оросыг хуулбарласан. Ганцхан хуулбарлаагүй шагнал байдаг нь уул нь Алтангадас одон. Содон нэртэйг ч хэлэх үү, магадгүй бусдаас хуулбарлаагүй ч болоод тэр үү, ард түмний дунд Алтангадас одонгийн тухай олон хууч яриа байдаг. Тухайлан тийм учраас Алтангадас одонгоор шагнуулна гэдэг их нэр төрийн хэрэг гэж ойлгогддог байв. Одоо бол харин эсрэгээрээ, хамгийн "хямдхан" одон.

Капи нийгэм руу ороод нэмж гаргасан ганцхан шагнал байдаг нь Чингисийн одон. Хаа очиж жилдээ ганц удаа, тэгээд ч үнэхээр өндөр гавьяа байгуулсан бөгөөд хамгийн гол нь ахмад хүнийг шагнаад байгаа юм. Иймдээ одоохондоо нэр хүндээ алдчихаагүй, өргөн хүндэтгэлтэй хэвээр байгаа нь сайшаалтай.

Харин ганц ч шагнал хасагдаагүй. Хөдөлмөрийн гавьяаны "улаан туг"-ийн одон, Байлдааны гавьяаны "улаан туг"-ийн одон, Цэргийн гавьяаны "улаан туг"-ийн одон. Хэ хэ, улаан туг, ха ха ха. Бас байлдааны гэж байхад цэргийн гэж бас давхар байдаг нь ч бас юув дээ. Эсвэл эсрэгээрээ ч юм уу.

Ер нь бол аливаа улс оронд одонгоор шагналаа гэх ахул цэргийн хүнийг шагнажээ, тэр хүн нь баатарлаг гавьяа байгуулжээ гэсэн ойлголт л төрдөг. Харин энгийн хүнийг шагнадаг шагнал нь цөөн бөгөөд одон, медаль гэхээсээ илүүтэй гол төлөв өргөмжлөл, хэргэмийн шинжтэй байдаг юм билээ. Язгуур угсааны ойлголтыг бүрэн утгаар нь, хүнтэй юутай хээтэй нь арчаад хаячихсан Монголд бол цол гээд хөрвүүлчихэж болох юм.

Гэнгүүт Монголоор дүүрэн ардын, гавьяат цолтнууд, за тэр салбарын тэргүүнүүд бол "илүү" шүү. Энэ дуучид, жүжигчид заавал урдаа нэг сэтэр зүүхгүй бол болдоггүй юм уу хаашаа юм. Хөгшчүүдийг ч хөөрхий гэхэд, залуус нь юу вэ??? Ичдэггүй юм байх даа.

За за нуршаад яахав, Монгол төрийн одон медалийн үүх түүх, мэдээллийг дараах холбоосуудаар ороод харчихна биз.

http://www.sport.gov.mn/?q=node/36

http://www.president.mn/mongolian/node/878

http://mashbatotgonbayarsarlagtay.blogspot.com/2008/06/blog-post.html

Миний санал бол энгийн, нэг ч шагнал нэмэхгүй, харин одоо байгаа шагналыг бараг буйгаар нь хасах. Ингэхдээ:

1. Хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолуудыг хасах,

2. Чингисийн болон Алтангадас одон, Цэргийн гавьяаны одонгоос бусад бүх одонг хасах. Үүнд алдарт эхийн одон мөн хамаарна.

3. Яам, салбаруудын бүх шагналуудыг хасах. Үүнд мэдээжээр, нэн тэргүүнд салбарын тэргүүн, за тэгээд яамны жуух, хүндэт өргөмжлөл энээ тэрээ бүгд орно.

4. Ойн медалиудаас бусад бүх медалийг хасах.

Одоо үлдсэн нь:

1. Улсын баатар - Эх орныхоо өмнө үнэхээрийн баатарлаг гавьяа байгуулсан хүнд олгогдоно. Дайн байлдаангүй, энх цагт бол олгогдохгүй нь тодорхой.

2. Чингис хааны одон - Одоогийн журам болж байнаа. Гэхдээ шууд нас заасан нь шударга. Тухайлбал 60-аас дээш насны гэдэг ч юм уу.

3. Төрийн соёрхол - Үнэхээрийн мундаг бүтээл хийсэн хүнд олгоно. Мундаг бүтээл гэдэг нь үр өгөөжтэй, ашиг тустай байна гэсэн үг. Жишээлбэл, инженер Н.Нацагнямд олгосон нь зөв, яагаад гэвэл ашиг тустай зүйл хийсэн. Харин дуучин Д.Болдод олгосон нь буруу, яагаад гэвэл бүтээл нь ямар ч ач холбогдолгүй, үр өгөөжгүй учраас. Дуу хөгжим учраас өгөөжгүй гээгүй ээ, урлагийн үнэ цэнэ гэж нэг юм бас байнаа байна.

3. Алтангадас одон - Мундаг, суут бүтээл хийгээгүй ч гэлээ эх орныхоо нэр төрийг олон улсад өргөн мандуулсан хүмүүст олгоно. Жишээлбэл дэлхийн аварга, олимпийн дэвжээнээс медаль авсан тамирчид, олон улсын тэмцээнд тэргүүлсэн дуурийн дуучид, хөгжимчид, балетын бүжигчид, том нээлт хийсэн эрдэмтэн... гэх мэт. Хамгийн гол нь цэргийн бус хүмүүсийг шагнадаг одон.

4. Цэргийн гавьяаны одон - Арай ч улсын баатар болчихооргүй, гэхдээ яалт ч үгүй гавьяа байгуулсан цэргийн хүмүүсийг шагнах одон. Иргэний болон цэргийн шагнал тусдаа байх ёстой.

5. Ойн медалиуд - Энэ яахав дээ байж л байна биз. Угаасаа тогтмол биш, тухай бүрт нь гаргах эсэх болон ямар үндэслэлээр олгох асуудлыг нь УИХ-аар хэлэлцдэг юм чинь. Тэгээд ч өөр хоорондоо 5-10 жилийн зайтай болохоор асуудалгүй.

Дээрх шагналуудыг нэг ч төгрөг дагалдуулахгүй. Ингэснээр төрийн шагнал гэдэг бол харин ч нэг агуу их нэр тэр, асар их хүндэтгэл болж хувирна. Нэр хүнд нь өсөөд ирэхээр хаашдаа ард түмэн тэднийг эд мөнгөөр мялаачихна даа. Мөнгө бол шагналыг гутааж, нэр хүндийг нь унагадаг. За тэгээд ч угаасаа үнэхээр агуу гавьяа байгуулсан, сайхан бүтээл хийсэн бол аандаа олон түмний хайр хүндлэлийг дагаад орлого ашиг нь ороод л ирнэ.

Алдарт эхийн одонг үгүй хийдэг нь зүгээр л энгэрт зүүдэг төмөр болон хоосон цолыг нь үгүй хийж байгаа юм. Харин олон хүүхэдтэй айлд олгох тогтмол мөнгөн урамшууллын тогтолцоог бий болгож, улмаар олон хүүхэд төрүүлж, өсгөсөн, өндөр настай эхчүүдэд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор зохицуулсан нь зүйтэй. Гэхдээ гол шалгуур нь төрүүлсэн хүүхдүүд нь эсэн мэнд бойжиж байгаа, зөв хүмүүжилтэй (шоронд ороогүй, сургууль завсардаагүй... гэх мэт) зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ.

Бусад эсэн бусын шагнал, ялангуяа төрийн бус байгууллагуудын олгодог эсэн бусын цол, хэргэм, шагналыг зүгээр л дураар нь тавьчих. Тэртэй тэргүй онигоо болно. Авсан нь ч ичнэ, авч өгсөн нь ч эвгүй байдалд орно, өгч байгаа нь ч яахав "шир" царайлаад л мөнгөө хармайлна. Төрийн шагналыг хумиад, цөөлөөд, хатууруулаад ирэхээр эхэн үедээ төрийн бус байгууллагын шагналууд олширно. Олшрох тусам үнэ цэнээ алдана, тэгээд цаг хугацааны эрхээр аандаа хог болно, онигоо болно.

За одоо хамгийн гол нь төрийн дээд шагнал олгох, шалгаруулах, дэвшүүлэх системийг өөрчлөх. Шалгаруулах бол тусдаа асуудал. Нэрийг нь дэвшүүлээгүй бол шагнал авах боломжгүй болж байгаа нь хамгийн аюултай. Нүдэн дээр улайм цайм гавьяа байгуулсан хүнийг шагнах ёстой атал юу хийсэн, бүтээсэн нь ч бүү мэд нэг нөхөр шагнуулчихдагийг бүгд мэддэг, харамсдаг, бухимддаг. Яагаад ийм байна вэ гэвэл тэр гавьяатны нэрийг дэвшүүлдэггүй л байхгүй юу! Шагналд нэр дэвшихийн тулд удирдлагадаа, боловсон хүчиндээ нэр талтай байх хэрэгтэй. Боловсон хүчин энэ нөхөр архи уудаг, эсвэл гэр бүлийн тогтворгүй, эсвэл боловсрол муутай ч гэдэг юм уу, нэг тэнэг шалтаг олоод л шагналд нэр дэвшүүлэхгүй байх тохиолдол олон. Тиймээс шагналд доороос нэр дэвшүүлэх биш, харин дээрээс хайж олоод шагнадаг тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй.

Төгсгөлд нь хэлэхэд үндэсний бөх, уяач, харваач нарт цол олгох тухай асуудал нь хуульчлагдсан байдаг мөртлөө төрийн дээд шагнал нь хуулиар бус дүрмээр зохицуулагддаг юм байна лээ шд. Сонин байна уу?!

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-80170581781115858922014-01-23T19:55:00.000-08:002014-09-18T02:13:13.548-07:00ХЭД ХЭРЭГТЭЙ?Хүн тайван амьдрахад сард хэдэн төгрөг хэрэг болох вэ?

Ямар нөхцөлд яаж амьдарч байгаагаасаа шалтгаалах байх л даа, мэдээж. Би дундаж хүн, дундаж байхыг хүсдэг, үүнээс өөр амьдрал мэдэхгүй. Тэгэхээр дундаж айлаар л тооцоо хийе.

Дундаж айлаа 30 гаран насны залуу хосууд, 2 өрөө байртай, 1 суудлын тэрэгтэй, 2 хүүхэдтэй, 1 нь цэцэрлэгт, нөгөө нь бага ангид сурдаг гэе. Тэгээд энэ хүмүүст шаардлагатай сарын орлогыг тооцох гээд үзэе. Үүний тулд эхлээд хэрэгцээтэй мөнгөө бодно. Зардлыг ахиухан төсөвлөдөг дүрмээр тооцоё.

Хэрэгцээний шатлал ёсоор эхлээд хүнсний зардлыг бодох хэрэгтэй. Тухайн айл ямар хоол хийдэг, ямар орцтой, ямар хачиртай, хэр порцоор хийдэгийг нь мэдэхгүй учраас зүгээр л 1 порц хоол 5,000 төгрөг, өдөрт нэг хүн 2 хоол иднэ, хүүхэд бол хагас порц гэвэл сард нийт 900,000 төгрөг. Гуанзны төсвөөр бодчихлоо, уучилна биз. Гэхдээ мах, гурил, будаа... гээд л юмны үнэ ямархуу болоод байгаа билээ. Дээрээс нь бага хүүхдүүд зөвхөн хоол идээд л болчихдог, энэ айлд нэг ч зочин ирдэггүй гэвэл худал тул иймэрхүү маягаар тооцоход ер буруудахгүй.

Оршин суух зардал кабель, СӨХ, талбай, халаалт, цэвэр бохир ус гээд сард 60,000 төгрөг. Үүн дээр цахилгаан, за 40,000 төгрөг гэе. Нийт 100,000 төгрөг.

Аав ээж хоёр өдөр бүр ажилдаа явна, ирнэ, хүүхдүүдээ хүргэж өгнө, авна. Энэ бол ажлын өдөр. Харин амралтын өдөр хагас сайнд өвөө, эмээгийнд зочилно, бүтэн сайнд Зайсан гардаг, эсвэл зах гарч хүнсээ цуглуулдаг. Энэ бүхэнд талдаа 5 км явдаг, машин нь хотын бөглөөнд 100 км-т 13 литр шатахуун зарцуулдаг. Ерөнхийдөө өдөрт 50 км явдаг гээд тооцвол бензиний зардал ойролцоогоор 360,000 төгрөг. Нэмэх нь гадаа зогсоол хоногийн 3,000 төгрөг гэвэл тээврийн зардал сардаа 450,000 төгрөг. Машинтай болохоор автобусанд суудаггүй, такси барьдаггүй гэж бодлоо. Энд мөн л тос солих, техник үйлчилгээ хийлгэх, дугуй солих... гэх мэт техник арчилгааны олон зардлын тухай дурьдсангүй.

Харилцаа холбооны тариф хямдарсан өнөө үед холбооны зардал сард 100,000 төгрөг байхад хаваасаг. Үүнд аав, ээжийн гар утас, нэмэх нь интернэт. За тэгээд хувийн хэрэглээний мөнгийг том хүмүүс 100,000, хүүхдүүд 50,000 гэвэл нийт өрхийн хувийн хэрэгцээ 300,000 төгрөг болно.

Ингээд энэ дундаж амьдралтай бөгөөд "айхтар үрэлгэн" айлын сарын хэрэгцээ 1,850,000 төгрөг боллоо. За бусад болзошгүй зардал (буяны хандив, сайн дурын хандив, баяр ёслолын заллага... энэ тэр гээд алийг хэлж барах) 150,000 төгрөг байдаг гээд энэ айлын сарын хэрэгцээ 2,000,000 төгрөг буюу 1,177 ам.доллар байна.

Болж байнаа, давгүй шүү. Ингэтлээ цамаан загнасан гэхэд тийм ч аймаар тоо гарсангүй. Дэлхийгээс хэтрээд явчихсан юм ч алга.

Гэхдээ бид дундаж гэж ярьсан. Тиймээс энэ айл байраа моргэйжээр, машинаа лизингээр авсан байх ёстой. За тавилгыг ч дүүрч. Аав ээж нь хуримын зардлыг нь гаргаад, амьтан ах дүү хуримын бэлэг өгсөн гэж итгэе.

2 өрөө байр дунджаар 100 сая байдаг гэвэл урьдчилгаа 30%, жилийн 8%-ийн хүүтэй, 20 жилийн иппотекийн зээл авсан тохиолдолд урьдчилгаа 30 сая төгрөг шаардлагатай болохоос гадна сар бүр 590,490 төгрөг төлөх үүрэг хүлээнэ. Машин 10 саяаар авахын тулд мөн дээрхийн адил урьдчилгаа 30%, сард 1.5%-ийн хүүтэй, 2 жилийн лизинг авч урьдчилгаанд 3 сая төгрөг нэг дор төлөх агаад сар бүр 350,175 төгрөг төлөх болно. Урьдчилгаа төлбөрүүдийг хэрхэн яаж олсныг нь "хөрөнгө, орлогын мэдүүлэгт" нь тусгалгүй орхиод зөвхөн сарын зарлагыг нь л үргэлжлүүлэн тооцоё.

Эдгээр зээл төлбөрүүд нэмэгдсэнээр энэ айл сард 2,940,665 төгрөг (1,730 ам.доллар) олох шаардлагатай болж байна. Энд нэг зүйл анзаарагдаж байгаа байх. Бид хувцас хунар авах тухай юу ч яриагүй. За дүүрч, ойрын 2 жилдээ нүцгэн гүйцгээнэ биз. Машинтай юм чинь гутал, хувцас элэгдэхгүй, урагдахгүй, даарахгүй, норохгүй гээд л бодчихоос. Машины лизинг дууссаны дараа л хувцсаа шинэчлэе. Хувцаснаас гадна баяр ёслолын зардал гэж нэг айхтар "цөм цөм" мөнгийг мөн тооцсонгүй. Ялангуяа, цагаан сар бол онцгой, залуу хүмүүсийг бол үнэн хашраана. Шинэ жил ч мөн дутахгүй "залгина". Наадам л хамгийн сайхан баяр даа... За дэмийрэх ч яахав, үргэлжлүүлэе.

Зардал тал нь ийм байдаг байж. Одоо орлого талыг нь бодоод үзье.

2,940,665 төгрөгийг эр, эм 2-т 60:40 харьцаагаар хувааж үзвэл нөхөр гар дээрээ 1,764,399 төгрөгийн цалин сард авах ёстой болно. Гэхээр нэрлэсэн цалин нь 2,144,666 төгрөг байх нь. Харин эхнэрийн цэвэр цалин 1,176,266 төгрөг гээд нэрлэсэн цалин нь 1,443,538 төгрөг болж байна. 50:50 харьцаагаар авч үзвэл эр эм 2 тус бүр 1,806,583 нэрлэсэн цалинтай байх ёстой.

Энэ дайны цалин өгдөг цөөхөн газар, албан тушаал байдгийг бодолцож үзвэл ч энэ эр эм хоёр ч хоосонгүй нөхдүүд байх нь. Тэдгээр газруудын тавьдаг шаардлага, ажлын ачаалал ямар байдгийг багцаалах тул энэ айлын хүүхдүүд ч өвөө, эмээ хавьцаагуур л голдуу байх хэрэгтэй болж байна.

Энэ бүхэнд ирээдүйн тухай, тухайлбал хуримтлалын тухай ямар ч өгүүлбэр байхгүйг ИРГЭН та анзаарч л байгаа байлгүй дээ.

Дэлхийн үнэтэй, Монголын цалинтай эх орон минь та ТӨРд үнэнчээр ажиллах ямар ч бололцоо олгохгүй юм даа... ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-23753905022469829872013-12-02T01:40:00.001-08:002014-09-18T02:10:04.224-07:00ЭРҮҮЛ МОНГОЛСүүлийн үед хүмүүс бясалгалаар их оролдох боллоо. Бясалгал ч сайн л зүйл. Оюун ухаанаа төвлөрүүлэх, элдэв бузар, буртагаас биеэ, амьдралаа хол байлгах, хамгийн гол нь эрүүл бие, саруул ухаантай байх ашиг тустай зүйл. Тухайлан эрүүл бие, саруул ухаантай байхын тулд хоол хүнсэндээ дээд зэргээр анхаарах ёстой болно. Уг нь бол ямар хоолыг хэрхэн идэх вэ гэдгийг бясалгаж бодоод өөртөө тохируулах ёстой гэж би боддог юм. Гэтэл үгүй бололтой, харин ч бясалгахын тулд хоол хүнсээ сонгодог гэнэ.

Мэдээж архи ууж сотуурхаад бясалгал хийнэ ч гэж юу байхав. Эсвэл тээртлээ чихчихээд бясалгал хийнэ ч гэж байхгүй биз. Тэгэхээр яалт ч үгүй хоолоо зөв сонгоод дараа нь бясалгах нь их үр дүнтэй гэнэ. За яахав бясалгаж эхлэхэд ч тийм л биз. Хамгийн гайхалтай нь, миний учрыг нь огт ойлгохгүй байгаа нь, ер нь бол хамгийн инээдтэй нь бүх хүнийг ижилхэн хоол идүүлэх гээд байгаа явдал. Өөрөөр хэлбэл тэр хүний эр эм, хөгшин залуу, тарган туранхай, өндөр нам хоолны дэглэмд нь ямар ч хамаагүй гэнэ. Тэр байтугай, тэр хүний хот, хөдөө хаана амьдардаг, суудлын, хөдөлгөөнтэй ямар ажил хийдэг нь ч хамаагүй. Яг ийм хоолыг ийм дэглэмээр, ийм хэмжээгээр идэх ёстой гэсэн заавар л байх.

Бясалгалаар хичээллэдэг нэг найзыгаа би аварч (за яг аврах нь ч хаашаа юм, тусалж гэвэл зөв болно) байлаа. Нэгэн үе найз маань нэг л цонхигор, тэнхээ тамир муутай явах боллоо. Би түүнээс өвдөө юу, яагаа вэ гэж шалгаасан ч "зүв зүгээр, үүнээс илүү эрүүл саруул байсангүй, бие хөнгөн шингэн гэж жигтэйхэн, сайхан байна" гээд байв. Гэвч удалгүй мань эр босож чадахаа больдог юм байна. Эргэж очоод юу болсныг нь ойлголоо. Ердөө л "цагаан хоол"-ны дэглэм баримталсан байж.

Баахан загналаа. Мань эр мөчөөгөө өгөлгүй "сүүлийн үед бүгд л өвөл зунгүй, өглөө үдэшгүй мах гудардаг байсан болохоос эрт үед монголчууд зундаа цагаан хоолтой байсан" тухай надад ном айлдаж байна. Би хэллээ "Цагаан хоол идэж бололгүй л яахав. Заавал зун ч гэлтгүй, өвөл идсэн чиг болно. Манай дээд удамд төрөлхийн цагаан хоолтой хүмүүс байсан. Огт мах амсдаггүй, мал алахыг харж чаддаггүй, тэр байтугай түүхий мах хараад огьдог хүмүүс байсан. Мань мэтийн суудлын ажилтай, хөдөлгөөн багатай хүмүүсийг бодохноо тэд хүйтэнд хөрч, халуунд халдаг, байнгын идэвхитэй хөдөлгөөнтэй, илүү их шим тэжээл, эрч хүч шаарддаг ажилтай малчин хүмүүс байсан. Тэгсэн мөртлөө бүх насан туршдаа мах идээгүй, гэхдээ чам шиг туйлдаж унаагүй. Яагаад гэвэл тэд бол ЦАГААН ХООЛтой хүмүүс байсан. Цагаан хоолтон гэдгийг англиар vegetarian буюу өвсөн тэжээлтэн гэдгийг чи хэл устай хүн, ойлгож байгаа. Үнэхээр л цагаан хоол идмээр байвал цагаан идээ ид. Түүнээс чам шиг хаврын хахирган цагт болсон болоогүй, зохих зохихгүй өвс ногоо идээд яваад байвал унах байтугай, үхэх байлгүй".

Найз маань миний үгийг авсаан. Тэр одоо зун, намартаа цагаан хоол иддэг, өвөл хавартаа бага зэргийн мах шөл иддэг жинхэнэ эрүүл хооллогч болсон. Надад үүнтэй адилхан жишээ хоёр дахь удаагаа тохиосон бөгөөд энэ удаа би аврагч болж чадаагүй, харин ч хорлогчин нэр зүүх дөхсөн. Юу гэвээс энэ бясалгал чинь бас дотроо их олон янз байдаг юм гэнэ. Тэр хүүхэд арьяавал гэлүү, тэр урсгалаар нь хичээллэдэг бөгөөд уг урсгалд сүүг бараг л махтай, арай архитай гээгүй байх, жишин үзэж жигшдэг шахуу юм байна. Мэдээж тэр хүүхэд тэжээлийн дутагдалд орж өеөдсөн. Уначхаад байхдаа хүртэл сүү, цагаан идээнээс хол байхыг бусаддаа номлосоор л байв. Тэр хүүхдийн үгээр бол, түүний ч юу байхав, бодвол цаад багш "гэгээнтэн"-үүдийнх нь үг биз, ийм ч юмнаас тэдэн калори, тийм ч зүйлээс эдэн калори аваад явж болдог юм байх. Түүнчлэн мах болон сүү нь ердөө л хүн калори авдаг энгийн л хүнсний бүтээгдэхүүн тул өөр бусад хүнсний бүтээгдэхүүнээс хэрэгцээт калорио нөхөөд явахад болно гэнэ. Ёстой хуцваа... Өчнөөн өндөр калоритай байдгаар кока кола ууж, шоколад идээд амьдраад байхыг нь харамз. Ийм солиотой юмаар хүүхэд залуусын толгойг эргүүлж байдаг үхсэн хойноо бясалгал, гэгээрэл бол доо.

Би боддог юм, дэлхийн бөмбөрцгийн энэ өргөрөг, уртраг дээр далайн түвшнээс өдий өндөрт, агаарын дундаж чийгшил нь ийм, салхины дундаж хурд, ноёлогч чиг нь тийм, хамгийн гол нь агаарын дундаж температур иймэрхүү байдаг газар нутагт амьдралын ерөнхий хэмнэл нь тиймэрхүү байдаг хүн ийм орц, поорцтой хоол идэх ёстой гэдэг зүйл л хамгийн үнэн зөв дэглэм болно. Тэгээд мэдээж хүнсний гарал үүслийг тэргүүн зэрэгт анхаарах ёстой гэж. Өөрөөр хэлбэл яг л тэр газарт бий болгосон хүнсний бүтээгдэхүүн л түүнд хамгийн тохиромжтой байх нь тодорхой.

Үүнийг үнэндээ би бодоод олчихсон ч юм биш, ээж маань хэлж байсан юм. "Би ямар азаар Монголд төрөв өө. Хэн нэг хужаагийн баасаар тордсон ногоогоор бордсон гахай, нус цэрээр тэжээгдсэн тахиа иддэггүй дээ баярлах юм. Эрүүл саруул, тэнгэрийн хур, нар, салхинаас өөр юмаар тэжээгдээгүй, хүн гишгээгүй, байгалийн зөнгөөрөө ургасан өвсний соргог, усны тунгалагийг ууж эрх тааваараа идээшилсэн малынхаа мах, сүүг идэж уудаг би мөн азтай шүү" гэж. Хүнснийхээ гарал үүслийг айхтар тодорхойлж байгаа биз.

Хүнсний гарал үүслийн чухлыг миний дуртай А.Дюмагийн "Монте Кристо гүн" роман дээр ийнхүү гаргасан байдаг. Уг зохиолд "...байцааг хүнцлээр хордуулав. Хордсон байцааг идсэн туулай мажийв. Үхсэн туулайны гэдэс дотрыг тоншсон харцага мөн үхэж цөөрөмд уналаа. Живсэн харцагыг идсэн цурхайгаар шөл хийж өгвөл тэр шөлийг уусан хүн хэд хоногийн дараа зүрхний шигдээсээр үхнэ. Түүнийг хэн ч хордуулсан гэж мэдэхгүй, тийм боломж ч үгүй..." гэсэн байдаг. Хоол хүнсний гарал үүслийн ач холбогдлыг үүнээс илүү ойлгомжтой тодорхойлоход бэрх юм.

Орлонгийн бүх хүн, амьтан, заавал амьтай ч гэхгүй, шороо чулуу, ус агаар бүгд өөр өөр. Ядаж л бүс нутгаараа өөр гэдгийг хүрээлэн байгаа байгаль орчин гэдэг хичээл орсон бага ангийн хүүхэд ч мэднэ. Халуун бүсийн амьтан ургамлын аймаг нь арктикийн бүсийн аймгаас эрс өөр гэдэгтэй адил улс үндэстнүүд ч өөр өөр.

Би нэгэн Тайланд хүнээс, тэр хүн биологич хүн байсан бөгөөд өндөр боловсорсон доктор цолтой хүн байсан, асууж байсан юм "Тайландууд та нар яагаад ийм сартгар хамартай юм бэ" гэж. Тэр хүн уурлаж бухимдалгүй, талбиун сайхан инээмсэглээд надад ингэж хариулав. "Бид халуун бүсийн, ширэнгэн ойн хүмүүс. Ширэнгэн ойд хангалттай хүчилтөрөгч байх боловч түүнийг их чийг, хэт халуунаас ялгаж хүлээж авахад хэцүү. Тухайлан тийм учраас, амьсгалын онцгой хэрэгцээ шаардлагын улмаас мянга мянган жилийн туршид бидний гадаад төрхөнд бага багаар өөрчлөлт орж бидний хамар ийм сартгар болсон юм даа. Эргэн тойрноо сайн хар. Энэ кэмпэд байгаа үндэстнүүдээс аль нь халуун бүсийн хүмүүс болохыг чи одоо андалгүй мэддэг боллоо" гэхэд миний нүд нээгдэж үнэхээр л тийм болохыг ойлгосонсон.

Тийм ээ, бид мянга мянган жил энэ л эрс тэс хатуу ширүүн уур амьсгалтай, хуурай сэрүүн, тачир ургамалтай төв азийн тэгш өндөрлөг дээр амьдарсаар л, энд байгаа амьтан, ургамлын гаралтай хүнсээр хооллосоор л ирсэн. Энэ л энд байгаа бидний гарцаагүй хүнс. Энэ хүнснийхээ бүтцийг хэрхэн зохион байгуулж, хэрхэн өөрийн бие махбодь, амьдралын хэмнэлдээ тохируулах нь бидний л сонголт. Харин эндээс өөр газар оронд байгаа Монголчуудын хувьд өөр хүнс хэрэглэх нь зүйтэй гэдгийг хэлүүлэх юун. Нөгөөтэйгүүр, Монголд амьдарч байгаа гадныхны хувьд Монгол хүнс төдийлөн зохихгүй байх тал байдаг боловч урт удаан хугацаанд амьдраад, суурьшаад ирэхээрээ бидэн шиг л махчин болчихдог билээ.

Гадныхан гэснээс, Япон хүнд сүүн бүтээгдэхүүн их хэрэглэх нь хортой байдаг гэнэ. Яагаад гэвэл япон хүний организмын нэг онцлог нь сүүг задалж биед нь шингээдэг фермент байдаггүй буюу сул хөгжсөн байдаг гэсэн. Харин бидний хувьд тэс өөр.

Товчхондоо, Монголчуудаа махнаас татгалзаж болноо, сүү цагаан идээнээс л харин бүү татгалзаарай.

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-12159232893254683282013-11-29T21:00:00.000-08:002013-12-02T01:08:42.932-08:00"САЙН" ХҮНИЙ ҮГМонголд удаан амьдарсан, яг бидний дунд маш сайн хутгалдсан гадаадынхан, бидний тухай чин үнэнийг хэлдэг. Гэхдээ яг ямар өнцгөөс харж байгаад хэлэв гэдэг нь мэдээж чухал. Би гадаадын үзэл баримтлалд дургүй, ялангуяа Монголын талаарх аливаа төсөөлөл, төлөвлөгөө, заавар зөвлөгөөнд. Харин бидний ирээдүйн тухай биш, өнгөрсний тухайд, одоогийн байдлын талаар дүгнэснийг нь бол дуртай нь ч хаашаа юм, гэхдээ нухацтай авч үзэх хэрэгтэй гэж боддог.

Universe Best Song гэдэг шоуг шүүдэг Рагу Раман гэдэг энэтхэг залуу Монголоос явахдаа нэг үг хэлээд явжээ. За тэр урлаг мурлагийнх нь тухайд нь ч мэдэхгүй юм. Хамгийн аймаар нь яг сайхан голоор нь онилоод буудчихаж. Юу гэвэл...

... Хоёулаа хожино гэсэн нэр томъёог Монголчууд ойлгохгүй байна. Нэг нь хожоод нэг нь хожигдох ёстой гэж ойлгоод байдаг юм шиг байгаа юм. Хамтарч ажиллаад үр шимийг нь хоёулаа хүртэнэ гэдгийг сайн ойлгохгүй байна. Тэр чамайг өргөнө, чи түүнийг өргөнө... Чадах чадах зүйлээрээ бие биендээ тусалж хамтарч ажиллавал илүү үр дүнтэй шүү дээ... Хэн нэгэн нь гайгүй зүйл хийвэл “хөгийн юмнууд хачин юм хийсэн байна, чадахгүй байж гээд л” бие биенийхээ талаар хөгийн зүйл ярьдаг... Хэн ч хэзээ ч ганцаараа авирсаар байгаад алдартай болдоггүй шүү дээ... Монголд хэн ч алдартай ганц хөл бөмбөгийн багтай болохыг хүсдэггүй. Бүгд л өөрөө Асашёорү аварга болохыг хүсдэг... Өөрийнхөө нэр хүндийг өөр бусадтай хуваалцахыг хүсдэггүй... Хэрвээ бүгд би ганцаараа хожино гэсэн ойлголттой байвал хөгжин дэвшихгүй...

Бидний байж байгаа царай энэ. Нэг юм хамтармар аядаад овоо зүгшрээд эхлүүт миний чиний гээд булаацалдаад, муудалцаад, салж бутраад хүчээ сарниулаад дуусна. За тэгээд салаад зогсохгүй ээ. Нэгнээсээ илүү гарах гэнэ. Тэгэхдээ илүү сайн байж дээр нь гарах гэхээсээ нөгөөхөө унагаах гэж, "нухах" гэж оролдоно. Өөрөөсөө муу байлгах гэж тэр. Хамгийн гайхалтай нь зөвхөн нэг нь биш, хоюул хоюулаа ингэж оролдоно. Эцэст нь нөгөө сүрхий "салбарласан"-ы ач холбогдол ч үгүй, нөгөө хийсэн бүтээсэн орон зайгаа бусдад (гол төлөв гадныханд) алдаад дуусаа, хоюулаа сөнөө.

Байдал үнэндээ ийм л байна. Гайхалтай нь бид үүнийгээ мэддэг. Гэхдээ үүнийгээ засах арга замаа үнэхээр тэнэг томъёолдог. Тэр нь "бид багаар ажиллаж чадахгүй байна" гэдэг. Тэгээд л шат шатандаа учир утгагүй баахан багаар ажиллах тухай сургалт авч гарна. Онцлог нь зааж байгаа нь ч, сурч байгаа нь ч энэ тухайгаа яг сайн мэдэхгүй, ойлгодоггүй.

Багаар ажиллах зарчим гэдэг бол шинжлэх ухаанч талаас нь харвал нэгд эдийн засгийн шинжлэх ухаан талаасаа хөдөлмөрийн хуваарь, хоёрт сэтгэлзүйн шинжлэх ухаан талаасаа хамт олны болон хувийн сэтгэлзүй, гуравт хууль эрхзүйн шинжлэх ухаан талаасаа үүрэг, хариуцлагын тогтолцоон дээр тулгуурладаг зүйл. Тэгээд хамгийн айхтар ёсзүй гээч юм энд үйлчилдэг. Тухайлан ийм нарийн зүйл учраас тухайн үндэстэнд тохирох арга зарчим гэж заавал байх ёстой болдог. Яагаад гэвэл энд үндэстэн угсаатны, соёл иргэншил, амьдралын хэв маягт шууд хамаатай шинжлэх ухааны нөлөөллүүд байгаа учраас тэр. Харин үүнийг хэн нь ч заадаггүй, бүр мэддэг ч үгүй. Орчлонгийн бүх хүн адилхан тухай тэнэг "христийн" номлолд бат итгээд явж байдаг. Би энд христийн шашныг дайсагнаагүй, харин нийгэм рүү , массын сэтгэлзүй рүү чиглэсэн "загалмайтны аян дайн"-ы тухай ярьж байна.

Өдий төдий багийн сургалт (нэг систем дотор баг болох тухай) үй түмээрээ байх боловч нэг салбарын хоёр бизнесмэн хамтрах, нягтрах, алдаа оноогоо хуваалцах, зах зээлээ хэрхэн хувааж эзэмших, хэрхэн бусад тоглогчдыг шахан зайлуулах тухай бол хаана ч заадаггүй. Бүр заах байтугай, сонсгох ч сонирхолгүй. Өрсөлдөх тухай бол харин ч нэг заагаад өгнө. Гэхдээ "зөв" бөгөөд "ёсзүйтэй" өрсөлдөх тухай заахыг нь яана гээ. Харамсалтай нь манай ард түмний сэтгэхүйд өрсөлдөх гэдэг үг бол шууд утгаараа дайн хийх гэж буудаг учраас, тухайлан дайн учраас ямар ч дүрэм журам, ёс горим байх ёсгүй гэж үздэг. Тиймдээ ч бид нэг ч дайнд ялагдаж үзээгүйг түүх гэрчилнэ.

Харин "новшнууд" үүнийг сайн мэддэг, зөндөө судалсан юм билээ. Ямар ч тохиолдолд тэднийг нэгтгэж, эвлэрүүлж болохгүй.

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-22455143289356809842013-10-26T02:44:00.001-07:002013-10-26T02:44:41.013-07:00ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ХЭРЭГЦЭЭСүүлийн үед байнга бодогдоод байдаг болчихлоо. Бодогдоод ч гэж хэлмээргүй, эргэлзээд гэвэл дээр ч юм уу. Юу гэвэл "Ингэхэд монгол хүнд, танд надад бидэнд яг ямар эрх, эрх чөлөөний хэрэгцээ байна?"

За тэр төрөлхийн буюу заяамал эрхүүдийг орхиё. Тодорхой асуудал. Нийгмийн хэв шинж бүхий олдмол эрхийн тухай асуудлыг энд хөндөөд байна л даа. Товчхондоо, ардчилсан нийгэм соц үе хоёрыг харьцуулах гээд байна. За даа, харьцуулна гэхэд ч бас яг хаашаа юм. Зүгээр л шилжсэн үеийг, процессыг нь бодоод, гайхаад байдаг юм.

Эргээд боджээ байхад бидэнд яг юу дутуу байсан болоод хувьсгал хийгээдхэв? Яг үнэндээ бол:

1. Нүүх болон суух эрх буюу ийш тийшээ дураараа хэсэж явах боломж дутуу байв. Энэ нь дотроо бас хоёр хэсгээс бүрдэнэ, нэгд Монгол дотроо зугаалах, хоёрт гадаад уруу тэнэх.

2. Хувьдаа ганц нэгээр тогтохгүй юмтай байх, түүгээрээ гайхуулах, баярхах хэрэгцээ. Мэдээж ийм байхын тулд хэрэгтэй юмаа худалдаж авмаар, бас хүнд хэрэгтэй юмыг нь зарах боломж дутуу байлаа.

Өөр юуг ч хүсээгүй л байхгүй юу. Дарааллын хувьд өөр байж болох ч ердөө л энэ хоёр эрхийг нь өгчихсөн бол бид өнөөдөр "хүнлэг энэрэнгүй" (ёстой яг ш дээ!!!) ардчилсан нийгэм байгуулаагүй байх төдийгүй харин ч харгис хатуу дарангуйлагч социалист (скандинавын орнууд бас "харгис" юм байлгүй) нийгэмд амьдарч байхгүй юу.

Ерөнхийдөө бол атар газрыг эзэмшиж эхэлсэн 50-иад оноос л ганц манайх биш дэлхийн социалист эдийн засгийн мөхөл эхэлсэн байдаг. Аргагүй дээ, ялалтандаа эрэмшсэн социалистууд хэт хөөрөөд "яг одоо л коммунизм уруу ганцхан харайгаад..." гээд л бүгдийг хүчээр хурааж аваад нийгмийн өмч, нийтийн хөрөнгө гээд сүйтгээд хаячихсан юм чинь. Зэрэгцээд кап нийгмийн хөгжил дэвшил энэ үед эхэлсэн байдаг. Одоо бидний шүтээд сүйд болоод байгаа эдийн засаг, менежментийн "хүмүүнлэг" онол, үзэл баримтлалууд үүсч хөгжсөн байна. Чухамдаа бол соц нийгмийг муу муухай харагдуулж, тэднээс давах гэж л тэгэж огцом сайжирсан болохоос үнэн хэрэгтээ аж үйлдвэржсэн кап нийгэмд амьдарч байгаа энгийн хүмүүсийн хувьд баясмаар юм ч үнэндээ цөөн байсан юм байна лээ шд.

Соц нийгмийн, аль ч орны хувьд, удирдагчид нь тэр аяараа ухаангүй тэнэгүүд байгаагүй (ялангуяа манай одоогийн эд нар шиг новшнууд биш тул) эдийн засаг сүйд болоод эхэллээ гэдгийг 70-аад оны сүүл үеэс ойлгож, чадах ядахаараа арга хэмжээ авч эхэлсэн байдаг. Монголын хувьд ч гэсэн зээл тусламж хөөцөлдөж, шинэ техник технологи нэвтрүүлэх, дүрэм журмаа өөрчлөх, бүтэц бүрэлдэхүүний хөгжүүлэх, боловсон хүчнээ сургах зэргээр хэрэндээ л оролдож. Гэхдээ зайлуул, эдийн засгийн байгууллаа бүрэн сөнөөж байж л босох нь тодорхой юмыг бага сага эрэг шургаар оролдоод сайжрахгүй л дээ.

Харин ч хаа очиж тэр үед авсан зээлээр бүтээсэн жаал зугаа юман дээр л одоо туйлцгааж байна ш дээ. Миний л тооцоогоор 1990 оноос хойш 23 жилийн хугацаанд авсан зээл, тусламжийн дүн соц нийгмийн 70 жилд авснаас давлаадаг. Харин юу бүтээснийг бол харцгааж байгаа байх.

Уг нь тэр үед буюу 80-аад оны эхэн үеэс нэгдэл болон САА-уудыг эхний ээлжинд олон нийтийн өмчит компани болгож хувиргаад, тэгээд хамгийн гол нь бүх газруудыг ашигтай ажиллах шаардлага тавиад явчихсан бол аажмаар эдийн засгийн эрх чөлөө рүү тэмүүлж эхлэхгүй юу... За за, энэ "хэрвээ"-гээр ч юу хийхэв. Томоос том санаа алдая.

Ер нь бол Монголчууд шиг хэт индивидуалист хандлагатай хүмүүст нэгдэж нягтрахын ашиг тусыг хүчээр ч болов, багахан ч атугай, хамгийн гол нь алдаатай ч гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгуулж өгсөн сүүлчийн оролдлого нь социализм байх шүү. Энэ ч бидэндээ том ололт болсон. Хамгийн наад зах нь усанд ордог, хөнжилд унтдаг болоод үлдчихсэн л байгаа биз дээ.

Ардчилсан нийгмийн ололт бол, за яахав дээ, уг нь зөндөө л "байх" байлаа, үндсэндээ бол замбараагүйдэл л шив дээ.ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com2tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-73345868241935222822013-07-29T23:44:00.002-07:002014-09-18T02:10:04.232-07:00ҮРД ӨВ БҮҮ БЭЛДМиний нэг найз байх. Амьдралаа цэвэр өөрийн чадлаар (буюу эхнэрийнхээ хамтаар) босгосон. Мань эрд байр ч бий, машин ч бий, зуслан ч бий. Энэ бүгд нь мэдээж өр ширгүй бүтээгүй, гэхдээ одоо бол түүнд өр төлбөр байхгүй. Махийтлаа зүтгэсний шан.

Найз маань нэг зүйл хэлдэг "Би энэ бүхнийг зөвхөн өөрийнхөө тав тух, кайфын төлөө бүтээж байгаа. Үр хүүхдүүдийнхээ эрүүл саруул, зөв хүмүүжилтэй болгох, юугаар дутаахгүй өсгөх асуудал бол миний кайфын хавсарга, дайвар. Өөрөөр хэлбэл би тэдэнд өв хөрөнгө бэлдэх гэж энэ бүхнийг бүтээгээгүй.  Тэд өөрөө өөрийнхөө төлөө амьдарч сурах ёстой. Бэлэн юм хүнийг эвддэг. Хамгийн гол нь тэдний кайф, вкус ямар байхыг би мэдэхгүй. Тийм учраас би тэдний биш, зөвхөн өөрийнхөө кайфыг л бий болгож байна".

Дийлэнх хүмүүс хажууд нь баацганан явах үр зулзгаа хараад "үүнийг л орох оронтой, унах унаатай болгоодохвол би ч яах вэ, энэ чигээрээ л дуусна" гэх маягийн юм ярьдаг. Харин найз маань бол үүнээс тэс эсрэг юм яриад байдаг.

Би ч анхандаа санаа нийлдэггүй байлаа. Одоо бол зарим талаар санаа нийлээд байх болсон шүү. Уг нь энэ мэтийн юмыг аль эрт хятдын гүн ухаантан Күнз (Сүнз нь ч билүү, би хүний нэр тогтоодоггүй) тодорхой хэлчихсэн байдаг юм билээ л дээ.

Үрд өв бүү үлдээ

Муу үр үрчихнэ

Сайн үр олчихно гэж

Нээрээ л сайн үр өөрөө олчихно шүү дээ. Муу үр бол юу ч байсан үрж зараад л дуусгах байх. Энд нэн ойлгомжтой нэг санаа нуугдаж байна. Хөрөнгө бүү бүтээ, харин сайн үрийг л бүтээ гэж. Өөрөөр хэлбэл хүмүүжил нэгд гэж.

Юу үнэн энэ үнэн. Хүнд хүмүүжил, ялангуяа ёс суртахууны төлөвшил, соёлын боловсрол, гоо зүйн мэдлэг, үнэт зүйлийн мэдрэмж суулгах л хамгийн чухал. Харамсалтай нь миний ажигласнаар, сүүлийн үед хүмүүс хүүхдээ боловсролтой л болгож байвал бусад нь дайвар гэж бодоод байх шиг.

Уг нь бол зөв хүмүүжилтэй, бүрэн төлөвшсөн (даруу гэж ойлгох хэрэггүй) хүн ертөнцийг үзэх өөрийн гэсэн үзэл, итгэл үнэмшилтэй, өөрийн гэсэн сурах арга барилтай байдаг тул ямар ч эрдэм мэдлэг, боловсролыг их амархан эзэмшдэг, өөриймшүүлдэг, цаашид ч зоволтгүй амьдардаг. Хэчнээн сургуульд сураад, өчнөөн боловсролтой болоод хол явдаггүй нөхдүүд зөндөө л байдаг шүү дээ.

Ийм болохоор дээрх сургаалд миний зүгээс энд нэг зүйл нэмчихмээр санагддаг.

Үрд өв биш гэхнээ боломж хадгал

Сайн үрийг боломжоор тэтгэ

Муу үрийг ч боломжоор тэтгэ

Аль нь ч байсан урмаар л тэжээ.ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com1tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-82484956364129169482013-07-18T23:36:00.002-07:002014-09-18T02:06:41.478-07:00МОНГОЛ АРДЧИЛЛЫН АЛДААМиний нэг анзаарсан зүйл байна. Магадгүй энэ талаар олон судлаачид үзэл бодлоо илэрхийлцгээсэн байх. Монгол улс 1990 онд ардчилал уруу халин орохдоо, нарийндаа бол 1992 онд ардчилсан үндсэн хуулийг батлахдаа, ардчилсан нийгмийн байгууллыг, төрийн тогтолцоог бий болгохдоо хоёр айхтар алдаа хийсэн.

Нэгдүгээр алдаа нь, төрийн институцийг үгүй хийсэн явдал. Үүний гавьяагаар төрийн бодлого боловсруулах хамгийн чухал процесс, систем алдагдсан. Төрийн институц үгүй болсноор төрийн бодлого гэдэг нь үндсэндээ аль нэг улстөрийн хүчний захиалгаар хийгдсэн хэдэн ядарсан "гар"-уудын хийсэн судалгааны тайлан нэртэй навсархай цаас, нарийн ярьвал хэн нэг улстөрчийн таалалд нийцүүлсэн, түүний санааг нотлох гэж хичээсэн ядмаг дүгнэлтүүд дээр үндэслэх болсоор удлаа.

Энэ алдааг одоо харьцангуйгаар нөхдүүд гайгүй сайн ойлгодог болоод байх шиг. Жишээлбэл, энэ хуульзүйн сайд Тэмүүжиний хийх гээд оролдоод, ядаад, олон хүнтэй муудалцаад байгаа Хуульзүйн судалгааны интитут бол төрийн институцийн нэг хэсэг юм шиг байгаан. Даанч харамсалтай нь энэ институт улстөрийн үйл ажиллагаанаас хол байж чадахгүй гэдэг л гол горойлгоод байгаа юм. Тэгэхээр л бодит утгаараа төрийн институц болж чадахгүй л дээ.

Төрийн институцийн хамгийн гол шинж бол Засгийн газарт захирагдах ёсгүй гэдэг дээр тулгуурладаг. Өөрөөр хэлбэл улстөрөөс ангид байлгах гэсэн үг. Үүний тулд бүх шатны удирдлага солигдох асуудал нь томилгоон дээр биш, тодорхой хууль эрхзүйн актын дагуу тодорхой сонгон шалгаруулалт дээр үндэслэсэн байх ёстой. Ингэснээр тухайн байгууллагыг толгойлж байгаа хүмүүс (тэргүүн зэргийн эрдэмтэн судлаачид) айх айдасгүй, холбиролтгүй он удаан жилээр тууштай ажиллах боломжтой болно. Тэгээд мэдээж мэргэжлийн боловсон хүчин (мэргэшсэн судлаачид), тэдний хараат бус үйл ажиллагаа, тогтвортой ажлын байр зэрэг асуудлууд тавигдана. Үүнийг төсөв мөнгөний тогтвортой хангалт, техник тоног төхөөрөмжийн байнгын шинэчлэлт, боловсон хүчний сургалт, хангалтаар дэмжиж баталгаат архив, мэдээллийн урсгалын хатуу тогтолцоо, ажлын байрны ойлгомжтой чиг үүргээр шахах ёстой.

Хоёр дахь алдаа нь, цэрэг, цагдаа, тагнуул, төрийн тусгай хамгаалалт зэрэг тусгай албадуудыг УИХ, Засгийн газрын мэдэлд байхаар шийдсэн нь маш аймшигтай алдаа болсон. Тусгай албадуудын бие даасан, тусгаар байдлыг үгүй болгосноор улстөрийн наргианд татан оролцуулж, улмаар тусгай албадын удирдлага нь улстөрийн албан тушаал болж, үндэсний аюулгүй байдал гэдэг нь үнэн хэрэгтээ, улстөрчдийн аюулгүй байдал гэдэг асуудлаас хэтэрхээ байсан. Улстөрчид аюулгүй байдалд байна гэдэг бол эсрэгээрээ ард түмэн, улс орон аюултай байдалд байна гэсэн үг билээ.

Товчдоо, Монголд ардчилал биш, анархизм цогцолсоор удаж байна.

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-756448403169235602013-03-08T04:30:00.000-08:002014-09-18T02:13:13.544-07:00ХАЛААЛТМонгол хэлэнд хүмүүс хоорондын харилцааны шинж байдлыг орчны температур ярьж байгаа юм шиг тэмдэг нэрээр тодорхойлдог. Халуун, дулаан, бүлээн гэсэн хэмээр харилцааны ойр дотно, найрсаг, зөөлөн уур амьсгалыг илэрхийлдэг бол хүйтэн, мөс шиг гэх мэт “цаг агаарын” үгс нь сөрөг, дайсагнасан, хол хөндий шинж тэмдгийг илтгэдэг.

Халсан биет тэлдэгийг хүн бүр мэднэ. Тэлэлт хэтэрвэл задрал явагдах нь тодорхой. Өөрөөр хэлбэл хэтэрхий халалт гамшигт хүргэнэ. Үүнтэй нэг адил хөрсөн биет агшдаг. Агшилт хэтэрвэл хугарал үүснэ. Өөрөөр хэлбэл дэндүү хөрөлт эвдрэлд хүргэнэ. Одоо дээрх физикийн энгийн үзэгдлийг нийгмийн харилцаа руу хөрвүүлж энгийн жишээн дээр авч үзье.

“Цонх”-той цагаар, багшийг эзгүйд нэг ангийн хүүхдүүд найрсаг сайхан ярилцаад сууж байлаа гэж бодъё. Багш ирэхгүй удсан, магадгүй санаатай “саатуулсан” учраас тэдний ойр дотно, бүлээн дулаан уур амьсгал бүр хална. Их халсан, хөөрсөн хүүхдүүд нийтээрээ жигд ойлголцож, хэвийн ярилцаж чадахаа байгаад нэгийгээ ярьж байхад нөгөө нь зэрэгцэж яриад, зэрэг зэрэг хашгиралдаад, бие биенээ сонсох бололцоогүй болсон тул хэсэг бусгаараа салж хоёр гурваараа бүлэглэл байгуулж эхэлнэ. Бүлэглэлүүдийн ярианы чиг хандлага аажмаар өөрчлөгдөж амин хувиа хичээсэн, бусад бүлэглэлүүдээ муулсан байдалтай болж ирлээ. Улмаар ярианыхаа өнгийг өөрчлөн, дууныхаа хүчийг султган шивэгнэлдэж эхэлнэ. Нэгэнт өрөөлтэй нийлж өөр бусдыг муулсан этгээд “энэ надад түүнийг муулж байгаа юм чинь, намайг ч бас бусдад муу хэлнэ” гэж бодох бөгөөд бүлгээс салан тусгаарлах, бие даах бодлого баримталж эхэлнэ. Ингээд халаасны гор гарч нийтийн дулаан уур амьсгал аажмаар задрал, мөхөл рүү хүргэнэ.

Энэхүү хэт халалтаас үүдсэн задралыг засахаар ааш муутай хичээлийн эрхлэгч орж ирлээ. Тэр цэвдэг сэтгэлтэй хүн учраас өөрийнхөөрөө “жарган” айхавтар “халууцаж” байгаа хүүхдүүдийг хүйтэн, хөндий үгээрээ хуу шавхуурдан хөргөж, анги доторх хэт их халуун хормын зуурт хөрнө. Дөнгөж саяхан хажуу дахаа үзэн ядталаа муудалцаж байсан хүүхдүүд энэ цочир хүйтрэлд дасан зохицохын тулд эвлэлдэн нэгдэж, нягтрана. Тэдний энэ нягтрал, харамсалтай нь цочир хүйтрэлийн эсрэг тэмцэх цаг зуурын нэгдэл юм. Хэрэв сайхан сэтгэлт ангийн багш нь орж ирсэн бол их халалтыг сэрүүн салхиар үлээлгэж хөргөх байсан агаад цаг агаарын нөхцөл байдлыг зөөлөн дулаан уур амьсгалтай болгох байсан нь гарцаагүй юм. Гэвч бутартлаа задрал явагдсан хэт халалтыг буцаж нийлтэл нь сэвшүүлэхэд дэндүү урт хугацаа зарцуулах бөгөөд магадгүй эргүүлэн нийлүүлэх боломжгүй ч болсон байж болох юм.

Ардчилал, нийтийн тэгш эрх гэдэг зүйл бол яг энэ халалтын процессыг хэлээд байгаа юм. Гэхдээ хэт их үү, зөөлөн жигд халаах уу, эсвэл бүр тас хөргөх үү гэдгийг халаалтын удирдлагыг барьсан этгээд л шийднэ. Өнөө цагт өндөр хөгжилтэй, хэт гүрнүүд ардчилал гэдэг гоё үгийн доор энэ халаалтыг ядуу буурай боловч “баян” улс орнуудад хийдэг. Ашиг нь ямар байхаас хамааран халаалтын хүчийг тохируулна. Ашиг нь их байхаар бол битүү савыг хагалах гэж байгаа учраас доторхыг нь сайтар халаахын тулд маш хүчтэй “паялник”-ддаг. Сайтар паялникдсаны үр дүнд халсан биет тэлнэ, задарна. Египетийг санагтун, Ливийг харагтун, Африкийн тухай бодогтун.

“Тэд” биднийг олон жил паялникдаж байна. Эхэлж паялникдаагүйдээ харамсаж байсан боловч оройтоогүй гэж үзээд юутай ч галаа асаасан. Сүүлийн жилүүдэд бидний халалт үр ашгаа өгөх нь тодорхой болж, “үнээнээс сүү” гарч эхэлсэн учраас галынхаа хүчийг нэмэгдүүлж байна. Агаарын температур нэмэгдэж байна. Нэмэгдэж байгаа учраас дулаан уур амьсгал эхэлсэн. Дулаарал хэтэрч задрал эхэлж хагарсан. Эхний ан цаваар тос гоожсон, “тэр” долоосон. Энэ бол дөнгөж амт мэдрүүлэх дусал. Бид ч долоосон. “Тэр”-нд чихэрлэг амт мэдрэгдсэн бол бидэнд “цус” амтагдсан. Гэвч цус ямар амттай байдгийг бид аль эрт мартжээ. “Тэр”-нийг хэн бэ гэж битгий эр. Та олохгүй. “Тэр” хаа сайгүй байгаа, бүр таны дотор аль хэдийнээ орчихсон...

Магадгүй, аймшгийн кино үзэж байгаа ч юм уу, эсвэл “Шөнө дундын яриа” шиг санагдаж байгаа байх. Гэхдээ дээрх хэсгийг Монголын нийгэмд болсон аль ч үзэгдэлд хаана нь ч орлуулж тавиад харж болно.

Монгол улс, Уинстон Чөрчиллийн хэлсэнчлэн нийгмийн “хамгийн олхиогүй бөгөөд яалт ч үгүй шилдэг” хэлбэр болох ардчилал руу гулсан орсон боловч гадныхны өхөөрддөгөөр, Монголд байгаа зэрлэг капитализм, нялх ардчилал “тэр”-ний зууш болж байна. “Тэр”-ний арга их нарийн. Наанаа чамин хээтэй, цаанаа нандин хэлхээтэй...

Да Винчийн код, Матрицийн тоогоор ярихаа болиод энгийн жишээгээр ярья. Олон улсын “сайн санаа”-ны нэг байгууллага Монголын жендерийн тэгш эрхийн асуудлыг судлах “төсөв”-ийг шийдэж өгье гэжээ. Угаасаа цөөхөөн хүн амтай, тэгээд тэрнийх нь тал нь эмэгтэй, бас тэдний гуравны нэг нь жендерийн эрх мэрхийн асуудал түй ч падгүй нялхас байдаг болохоор Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэдэг ганцхан байгууллага байх. Тэдэнд “төсөв”-ийг шууд өгөх боломжгүйг учирлан тайлбарлаад тендер зарлана. Тэмцээн учраас өрсөлдөгч хэрэгтэй болно. Гайхсандаа нэг биенээ хоёр хуваана. Гэтэл хоёр өрсөлдөгч цөөднө гэнэ. Дахиад хуваагдана. Ялагчийн “диплом” дээр хамтрах хориотой гээд хамтарсан тохиолдолд “төсөв”-өө буцааж авах зүйл заалт бий. “Төсөв” хийх ажлын зардлаас өндөр. Ялагч ажлаа хийж дуусаад илүүгээ өөртөө шингээх бололцоо байгааг олоод харчих нь тэр.

Энэ бол бодит бус боловч байдаг л нэг жишээ. Тендер бол түүний нарийн аргуудын энгийн нэг хэрэгсэл. Төсөл нь байдаг л нэг ажил байна. Ажлын ард нь ядуу Монголчуудын хорхойг хөдөлгөсөн “хөөрхөөн” мөнгөн дүн байна. Нэгэнт тендер=уралдаан учраас халуун ам бүлийн хүүхдүүд өөр хоорондоо өрсөлдөн тэмцэнэ. Бөөн арга тактик, энэ дунд нь ажлын арга барил, техник технологи, зардал мөнгөний тооцооноос авахуулаад авилга, танил талын хэлхээ холбооны асуудал ч багтаж байна. Бөөн алалдаан, эцэст нь “төрсөн” ах дүүс бие нэгнийхээ махбодид нь биш боловч сэтгэлд нь “хутга шаагаад” асуудал дууслаа. Ийм жишээ хаа сайгүй. Одоо бүр хэвшмэл зүйл болчихсон.

Тендерээс арай өөр жишээ татъя, хөнгөлөлттэй зээл тусламж. Яагаад Монголд орж ирж байгаа бүх хөнгөлөлттэй зээл “жижиг дунд” бизнесийг дэмжихэд чиглэгдсэн байдаг юм бол?! Нийт зээлийн дүн нь бол хэр баргийн том бизнесийг босгочихоор мөнгө байна. Тэгсэн мөртлөө зөвхөн ”жижиг дунд”-д зориулав гэнэ. Олон жижиг хэсэг байлгах л гээд байнаа даа, мөн үү?!

“Тэр”-нд яг ийм л хүсэл, сонирхол бий. Тийм ч учраас Монголчууд өөрсдөө хийхээр сэдсэн, бүтээх гэж, нэгдэж нягтрах гэж оролдсон ямар ч том санал, санаачилга өдийг хүртэл бодитоор хэрэгжээгүй, бүтээгүй байгаа. “Тэр” үүнд янз бүрийн аргаар саад хийдэг бөгөөд засаг захиргааны нэгжүүдийг нь хүртэл улам бүр задлан, салгаж бутаргаж байдаг. Ийм зорилго бүхий тактик, стратеги, бодлого, хөтөлбөр, төсөл... өөр юу юу ч гэдэг юм, арга хэрэгслүүд зөндөө. Ард нь хоёр гоё тайлбартай. Нэг нь “ядуу Монголд туслах”, нөгөө нь “нялх Ардчиллыг хөгжүүлэх”. Тайлбар нь янзын гоё жишээтэй “Энийг хар аа, Эрхий хуруу. Намайг хар аа, нарны гэрэл. Өөрийгөө хар аа...”

“Тэр” хэрэгжүүлэх арга хэрэгслүүдээ зүгээр нэг хялбархан олчихоогүй юм. “Тэр” асуудлыг хэзээ ч шууд шийддэггүй. Ултай суурьтай судалж, бодож байж хөдөлдөг. Тиймдээ ч маш их зардал гаргаж судалсан байна. Судалгааны гипотез нь мөнгөний асуудал, ядуурал, өлсгөлөн байсан бөгөөд таамаглал бүрэн нотлогдсонгүй. Яагаад гэвэл орос дарханы зөвлөлт лантуугаар 70 жил давтуулсан Монголчууд homo soveticus байсан учир тэд мөнгөнд ач холбогдол өгөхгүй байв. Харьцуулах юм юу ч байгаагүй тул ядуу гэдгээ мэдэхгүй, цатгалан биш боловч өлсөх тухай ямар ч ойлголтгүй байв. Мөнгөөр юу авч болохыг нь мэдрүүлж, мөнгөтэй хүн юу хийж чадахыг нь ойлгуулах шаардлагатай нь тодорхой болов. Өөрөөр хэлбэл шуналтай болгох шаардлагатай байлаа.

Юу ч үгүй Монголд үүнийг ойлгуулахад дэндүү их цаг хугацаа шаардах бөгөөд зардал нь ч замбараагүй байх нь гарцаагүй. Гэвч, “азаар” судалгааны явцад маш чухал үр дүнг олж авсан байна. Тэр бол Монголчуудын төрөлх араншин, зан төлөвийн маш том онцлог болох өрсөлдөх, уралдах, тэмцэлдэх хорхой бөгөөд байгалиас заяасан ялагч, дийлэгч байх их хүсэл, хуял, тачаал аж.

Ингээд өрсөлдүүлж, дээр доор нь оруулж, уралцуулж талцуулах бодлого боловсруулагдлаа. Уралцааны ялагчийг өргөн мандуулж, хоцрогсдын хорыг малтах ажиллагаа эрчимтэй өрнүүлэв. Ялагчийг улам пологтуулж, бүр бөөлжүүлэх бөгөөд хожигдсон этгээдэд мөнгөний амт ямар байдгийг ухуулан сурталчилна. Шар хорыг нь малтах арга нь ч өөр. Шунал хөдөлгөнө. Байгаагаараа баян байж, дундуур дүүрэн амьдарч хэн ч чадахаа байлаа. Бүгд дүүрэн бялхахыг хүснэ. Юугаар бялхуулахаа сайн мэдэхгүй тул зөвхөн атаа, жөтөө, шунал, хорсол, дайсагнал, тэмцлээр л сав нь бялхана. Ийм орчинд дунджууд байх үндэсгүй бөгөөд бүгд том байх сонирхолтой.

...Хэт халалт аминд халтай. Жаахаан хөргөх хэрэгтэй байна, гэхдээ хэмхэлчихгүй л юмсан даа.

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com4tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-69431262002994459962012-12-29T22:18:00.002-08:002014-09-18T02:13:57.598-07:00ХЭРВЭЭ...Уг нь түүхэнд хэрвээ гэдэг үг байдаггүй гэдэг. Хэрвээ тэр үед тэгсэн бол ингэх байлаа, ингэсэн бол тэгэх байжээ гэсэн "балай" юм ярих ёсгүйн шалтгаан нь ердөө л түүх бол бодит факт, болоод өнгөрсөн юм. Харин ирээдүйн тухайд бол "хэрвээ"-гээр дүүрэн байх ёстой, бүр зайлшгүй. Яагаад гэвэл болоогүй, болж ч магадгүй, болохгүй ч байж магадгүй зүйлийн тухай ярьж байгаа учраас бүх зүйлийг олон талаас нь харж заавал "хэрвээ"-дэх ёстой. Сүүлийн үед би гэдэг "балай" Монголын түүхийн тухай харин ч нэг "хэрвээ"-дэх дуртай болоод байгаа. Ингээд олон "хэрвээ"-гийнхээ хамгийн чухал гэж бодсон нэгийг нь Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо эргэн сэргээсний 101 жилийн ойд зориулаад биччихэе. Хэрвээ...

1919 онд атаман Семенов, адмирал Колчак хоёр Монголд орж ирж чадсан бол Монгол коммунист улс болохгүй байсан байх. Монгол коммунист улс болохгүй байх бол юу ч биш, Орос коммунист улс болохгүй байсан. Тухайлан Орос коммунист улс болохгүй тул дэлхий хоёр хуваагдаж хүйтэн дайн болохгүй байлаа. Товчхондоо дэлхийн түүх тэс өөрөөр бичигдэх байлаа.

Яагаад гэвэл Эрхүү рүү ирж явсан Колчакийн арми ядарч, өлсөж, туйлдсанаас биш бүрэн зэвсэглэсэн, өргөн бүрэлдэхүүнтэй үлэмж хэмжээний цэрэгтэй байсан. Мөн Семенов ч мөн адил цөөнгүй цэрэгтэй, боломжийн зэвсэглэсэн орчин үеийн армитай байсан. Тэд нэгдэж амжаад, за нэгдэхгүй ч байсан яахав, хамгийн гол нь хоюулаа Монголд ороод ирсэн бол барон Унгерны гаминг хөөсөн гавьяа, Нармай Монгол улс байгуулах хошгоруулалтаар олж авсан нэр хүндийг ашиглан уудам тэнэгэр, арвин их хүнстэй Монгол нутагт 1-2 жил хүч тамираа сайхан сэлбэж авах байсан. Тэгээд магадгүй, тэр үед гэдсэндээ хөлөө хийлцэж байсан Хятадуудаас Өвөрмонголыг хялбар салгаж, ар өвөр Монголыг нийлүүлээд улмаар Буриадыг улаан Оросуудаас булаан эзэлж, жинхэнэ утгаар нь Нармай Монгол улсыг байгуулж, магадгүй бүр Монгол цэргээр эгнээгээ өргөжүүлж аваад хойшоо байлдах байсан.

Байлдахаар барахгүй, өөр хоорондоо үзэл бодлын их зөрчилтэй өвөр түрийдээ хутгатай явж байсан коммунистуудтай, учраа олохоо больсон, шинэ засагт огт итгэхгүй байгаа, тэрбайтугай хэн одоо эзэн болсныг ч ойлгохоо байсан харанхуй бүдүүлэг ядуу гуйлгачин ард түмэнтэй, эмх замбараагүй байдал, өлсгөлөн ядуурал ноёрхоод байсан Орос орны хараахан хядуулж дуусаагүй ноёд, газрын эзэд, үйлдвэрийн эздээс бүх талын дэмжлэг аваад большевикуудыг хялбархан цохих байлаа. Цохихоор барахгүй, газрын хөрснөөс арчиж хаях байлаа. Тэднийг тэр үед л цохичихсон бол төд удалгүй, Генри Фордын дамжлагын систем үйлдвэрлэлд нэвтэрч, нийгмийн дундаж анги давхарга бий болох бөгөөд Марксын "хувьсгалын онол" хэзээ ч биелэх нөхцөл үүсэхгүй, ерөөс коммунист үзэл санаа хүмүүний оюун ухаанаас арчигдаж, номын шарласан хуудас төдийд үлдэх байлаа гэж.

Энэ ялалтад эрх мэдлээ хасуулсан шашны мяндагтан лам нарын зүгээс үнэн алдартны шашны гүн сүсэгтэй ард түмний толгойг хялбархан эргүүлэх боломж, бас дээр нь олон удаагийн бослого, үймээн самууны үндсэн суурь шалтгааныг хожимдсон ч гэлээ судалж, эрс шинэчлэл хийж чадахуйц бодлого боловсруулаад байсан ерөнхий сайд Столыпины мэргэн ухаан хоёр маш том хувь нэмэр болох нь гарцаагүй байлаа. Колчак шиг чанд хатуу, цэрэг офицеруудын бүрэн итгэлийг хүлээсэн, дайны баатар, гарамгай жанжин, жинхэнэ үнэн алдартан, "ёстой орос эр" улаантнуудыг хатуу чангаар цээрлүүлэх нь гарцаагүй агаад ухаалаг, гүн бодлоготой, уян зөөлөн Столыпины хамт эзэн хаангүй болсон Орос оронд бүгд найрамдах засаглалыг бэлэглэж эх орноо мөхлөөс аврах л байсан.

Энэ бүхний эцэст нэн чухал нь дахин нэгдсэн Их (нармай) Монгол улс дэлхийд бүрэн хүлээн зөвшөөрөгдөж, хойноо бат цайзтай болж авах байлаа. Хойноос ирээд хотонд орж суугаад хонийг маань өмчлөх гээд байх улаан орос байхгүй учир бидний цөөн Монголчууд язгуур угсаа энээ тэрээ гэх юмгүй ч ард түмний эв нэгдлийн билэг тэмдэг оройн дээд очирдарь Богд хаанаа төр шашны тэргүүнээрээ залчихаад, язгууртан ноёдын их хурилдайг төрийн эрх барих дээд байгууллагаа болгоод бүгд найрамдах засагтай орчин үеийн улс болох боломжтой байлаа. Яагаад гэвэл лам, ноёдгүй бүгд нэгдэж, үгсэж байгаад Манжаас салсан, удаахан нь гурван улсын хэлэлцээр гэгчээр Хятадын нөлөөний автономи болсон, дөнгөж саяхан гамингийн хөлд нэрвэгдсэн зэрэг шалтгааны улмаас ноёдын түшмэдийн бүлгэмүүд бүгд цорын ганцхан "Туурга тусгаар Богд хаант Монгол улс" байгуулах гэсэн зорилготой байсан.

Тухайлан нэг зорилготой, нэг хаантай байх дээр санал нэгдсэн, түүнчлэн Богд гэгээн өөрөө "Өчүүхэн хувраг би болбоос гагцхүү шашин номын хүн агаад төр түмний аливаа хэргийг эмхлэн мэдэхгүй молхи нэгэн тул эрхэм ноёд та бүхэн олон ардын сэтгэлийг амиржуулж, ахуйг төвхнүүлэн засна буй заа гэж итгэнэм" хэмээн айлдаж засгийн эрх мэдлээс татгалзаад байсан, хамгийн гол нь Манжийн харьяанаас гарсныхаа дараа албан ёсоор судалгааны баг томилж Англи, Франц, АНУ зэрэг олон улсын үндсэн хуулийг нарийн судалж жинхэнэ боловсронгуй, орчин үеийн constitution-тай болохоор эхний хувилбарыг боловсруулж байсан зэргээс үзвэл Монгол улс засаглалын хувьд ямар ч асуудалгүй байх нь гарцаагүй. Нэгэнт хаан сонгохгүй, язгууртны парламенттай бүгд найрамдах улс болж байгаа, дээр нь гамингийн эсгэсэн шарх аниагүй, манжийн урсгасан цус хатаагүй байсан ба "200 жил түгжээтэй байсан хаалга онгойж, хаалттай байсан хөшиг дэлгэгдсэн" учир засаглал ямар ч асуудалгүй, феодал ноёдын дунд эрх мэдлийн төлөөх элдэв тэмцэлгүй байх нь гарцаагүй.

Бүх түүхэндээ зөвхөн өөр хоорондын эрх мэдлээ булаацалдсан, яль шальгүй зүйлсээс хэмлэлдэж, доройтож мөхөж асан Монгол төрийн гашуун туршлага бол ердөө л засаглалын асуудал байсаан. Бусдаар бид хэнд ч дийлдэж яваагүй, омог бардам, цээж тэнэгэр, толгой гэдгэр, харц дээгүүр тэнгэр угсаат ард түмэн билээ...

... гээд "хэрвээ"-дчихээр л сэтгэл санаа үймрэх юм. Гэлээ гээд яалтай билээ, нэгэнт ороод удсан борооны эврээд хатсан шавар нь үлдсэн байхад цув өмсөх нь илүүц биз. Харин хаа очиж, тэнгэрийн авралаар, язгуур монголчууд бид их түүхийн энхэл донхолд унаж бүдэрч бэдэрсээр өдийг хүргэхдээ хожсон уу гэхээс алдаагүй аугаа азтай хүмүүс ажгуу.

ТУСГААР ТОГТНОЛ ЧАМАЙГ

ТУНХАГЛАН ЗАРЛАНА БИДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-2221649818315842109.post-23591825476740018982012-12-14T04:39:00.002-08:002012-12-14T04:59:01.696-08:00ЭЭ ТЭНГЭР МИНЬИх Монгол улсын хүчирхэг байсны нууцыг, чухаг санааг, тэр агуу ур, нарийн ухааныг эртний үлгэр домог, туульсаар дамжуулан хэлсэн эцэг өвгөдийнхөө учир битүүлэг, нууцлаг, оньсого таавар мэт сургаалиас өөрийгөө зөв эвлүүлж, зөв ойлгож авсан, өвлөж үлдсэн гэж бат нот итгэсэндээ бусдад хэлэх гэж, дамжуулах гэж, ойлгуулах гэж ядаж, аргаа барж, үсээ үгтээж яваа миний хайж цөхсөн тэр үгийг 100 жилийн өмнө орчин үеийн Хятадын эцэг Сүн Ятсэн томъёолоод хэлчихсэн байж шүү дээ. Өндөр дээдсийн минь суу билгийн нууцыг тэд олчихсон, судалчихсан, ойлгочихсон байж. Ойлгоод зогсохгүй Күнз богдынхоо гүн ухаантай, эртний их уламжлалтай, арвин их соёлтойгоо холиод өөриймшүүлчихсэн байна. Тиймдээ ч одоо хятадууд хүчирхэг байгаа юм байна...

Судлаач Д.Ганхуяг гуайн блогоос "Сүн Ятсэн: Ардын гурван зарчим"-ыг олж уншаад ийн харамсан дуу алдаж шогширч байна.

Сүн Ятсэн Хятадын тусгаар тогтнолыг удирдаад зогсохгүй, хөгжлийн бодлогыг "...үндэсний үзэл, ардын засаг, ардын сайн сайхан байдал гэсэн гурван зарчим..." гэж тунхагласан байна. Тэрбээр үндэсний үзэл гэдэг зарчмаа тайлбарлахдаа "... үндэсний үзлийн зарчим бол манай орноос харь хүн болгоныг хөөгөөд байна гэсэн хэрэг биш, харин манай үндэстэнд хамаарах эрх мэдлийг харийнхан булаан авахад хязгаар тавих гэсэн хэрэг мөн... манж нарыг үндэстний хувьд устгах явдал мэт үзэх санааг би сонсож байсан. Энэ бол том алдаа... бид бүх манжуудыг биш, харин ханьчуудад хор хүргэж буй тэр манжуудыг үзэн ядна... манжууд бидэнд саад болохгүй бол бидэнд тэднийг дайсагнах хэрэг байхгүй..." гэжээ. Би "хужаа" хүнийг биш, "хужаа санааг" үзэн ядах, зодох, бүр алах ёстой гэдгийг учирсан хүн болгондоо улиглаж явдаг.

Улмаар ардын засаг гэдэг зарчмаа "... удирдлагын өнөөгийн ялзарсан системийг нэг цохилтоор эвдэлж болох нь мэдээж хэрэг. Гэхдээ мөн заавал суга татаж хаявал зохих энэ булай системийн үндэс бас л хадгалагдан үлдсэн... Хятадад хэдэн мянган жилийн турш хаант төрийн байгуулал ноёрхож байсан... Түүнийг устгахын тулд үндэсний ганц хувьсгал хангалтгүй... Мин улсын хаан Тайцу монголчуудыг хөөж, хятадын үндэсний төрийг сэргээн тогтоох үед улс орныг удирдах систем Хань, Тан, Сүн улсын үед байсантай ойролцоо үлдсэн. Үүнээс гурван зуун жилийн дараа Хятад харийн булаан эзлэлтэд дахин өртсөний шалтгааныг улс төрийн байгууллын гажгаас хайвал зохино... Хэрэв хувьсгалд оролцож буй хүмүүс хаант засгийн ямар нэг үзэл санааг тээж байвал тэд улс орныг мөхөлд хүргэнэ... Одоо бусад гүрнүүд хятадаас махчин харцаа салгахгүй, хувьсгалчдын дунд өөр хоорондын тэмцэл эхэлж, тэд улс орныг хувааж эхлэх юм бол тэд улс орноо өөрийн гараар хөнөөнө... " гэж тайлбарлажээ. Монголчууд бид 1990 онд ардчилалсан хувьсгал хийсэн нь үнэн хэдий ч, төрийн байгууламжаа бүрэн өөрчилж чадаагүйн гайг хангалттай амсаж байгаа билээ.

Эцэст нь Сүн Ятсэн ардын сайн сайхан байдал гэдгээ "...бид маш алсыг харах ёстой. Нэгэнт болчихсон хойно нь арилгаж байснаас том зовлонгийн аюул заналын эсрэг арга хэмжээг цагт нь авч байх нь ямагт амархан байдаг... хувьсгалыг хэрэгжүүлэхдээ манай нийгэм-эдийн засгийн системийг сайжруулах аргыг олж, ингэснээрээ ирээдүйн нийгмийн хувьсгалаас зайлсхийх ёстой. Чухам энд л манай агуу их зорилт оршино... иргэншил хангалттай хөгжиж чадаагүй байсан. Иргэншил хөгжихийн хэрээр нийгмийн асуудал улам бүр хурц болж ирсэн... Хятадад дээр дурдсан үзэгдэл хараахан байхгүй, магадгүй бид өөрийн зуундаа үүнийг үзэхгүй ч байж мэднэ. Гэхдээ манай хүүхдүүд, ач гуч нар түүнтэй гарцаагүй тулгарах болно... Хувьсгал хийхдээ бид зүгээр л үндэсний төрөө бус, харин нийгмийн улсаа байгуулах ёстой... Нийгмийн үзэгдлийг хэзээ ч жам ёсны урсгалтай адилтгаж болохгүй. Тэр бол хэрэв хөгжлийг нь хольж хутгахгүй бол замбараагүй ургадаг мод лугаа юм. Нийгмийн асуудал ч ийм юм... ". Энд хэдийгээр Сүн Ятсэн социалист үзэл санаагаа илт тулгасан боловч эрс шинэчлэл, хувьсгал гэдэг бол эцсийн эцэст ард нийтийн, нийгмийн төлөө гэсэн хоосон урианаасаа илүүтэйгээр цаг хугацаатай зарлаж байгаа дайн байдаг гэдгийг тэр сайн мэдэж байж.

Уг нь Монголчууд бид 1911 онд ч тэр, 1921 онд ч тэр, 1990 онд ч тэр, хэзээ ч тэр, хэн нэгнээр хатгуулалгүй, шөвөгдүүлэлгүй, ямар ч Арабын хавар, өнгийн хувьсгал шиг хөгийн юм хийж байгаагүй. Зөнгөөрөө өөрсдөө санаачлаад өөрсдөө л хийж бүтээж байсан. Харамсалтай нь биднийг хувьсгалаа хийчихээд ялалтаа тэмдэглэж эхлүүт л харийнхан хөтлөөд аваад явчихаж байв...

Төгсгөлд нь хэлэхэд "Дайсныхаа хэлийг мэдэхгүйгээр дайтаж үл болно" гэдэг юутай үнэн. Тэд биднийг судалсан байна, бидний аргыг ашигласан байна. Харин бид ямархуу байгаа билээ?! Хажуудахаа таниагүй байж, юун тэр хаа холын эсэн бусын, элий балай.

Үхэр монголчууд одоо хаана хэнд дөрлүүлээд хаашаа яах гэж явж байгааг мэдэх хүн байна уу? Ээ тэнгэр минь!!!

ДЭЛГЭРhttp://www.blogger.com/profile/00708214307510846589noreply@blogger.com1